Байнгын хороо: Оффшор дансаа мэдүүлээгүй албан тушаалтныг эргүүлэн татна

2017-04-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн /2017.04.07/ хуралдаанаар оффшортой тэмцэх буюу  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар:

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу ХАСМ, ХОМ гаргах үүрэг бүхий 39 мянга гаруй албан тушаалтан болон тэдгээрийн гэр  бүлийн гишүүд тухайн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох.

-Дээр дурдсан албан тушаалд сонгогдох болон томилогдох нэр дэвшигч, түүний хамт амьдарч буй гэр бүлийн өмнө нь офшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол томилогдсон эсхүл сонгогдсон өдрөөс хойш зургаан сарын дотор банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээ худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээ авах.

-Албан тушаалтан болон гэр бүлийн гишүүн офшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрт суралцах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, хуулиар хүлээсэн албан чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд хуулийн төсөлд заасан хориглолд хамаарахгүй байх.

-Офшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийг олон улсын эдийн засаг, банк санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоох.

-Хуульд заасан хориглолтыг зөрчих, урьдчилан мэдүүлэх үүргээ биелүүлэхгүй байх нь уг албан тушаалтныг эгүүлэн татах үндэслэл болох зэргийг хуулийн төсөлд тусгах гэсэн санал, дүгнэлт гаргасан болохыг танилцуулаа.

Түүнчлэн эдгээр өөрчлөлттэй холбоотойгоор Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөлд холбогдох өөрчлөлт оруулсан байна.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар ХАСМ гаргадаг 39.800 албан тушаалтан байдаг ба тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийг хуулийн үйлчлэлд хамруулахаар болвол нэлээд өргөн хүрээтэй болж, хуулийн хэрэгжилтэд хүндрэл үүсэх магадлалтай хэмээн Ажлын хэсэг үзсэн байна.

Одоогийн байдлаар олон улсын хэмжээнд ОУВС, ОУХАН зэрэг 3-4 байгууллага нийт 15 шалгуур үзүүлэлтийг үндэслэн жил бүр офшор бүсийн жагсаалтыг гаргадаг аж. Урьдчилсан байдлаар 42 улс энэ жагсаалтад бичигдэхээр байгаа бөгөөд жагсаалт жил бүр өөрчлөгддөг тул Монгол Улс ийм жагсаалтыг хуульдаа тодорхой заах боломжгүй. Тиймээс Засгийн газар холбогдох байгууллагуудын саналыг үндэслэн жил бүр тогтоож байхаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзжээ.

Өнөөдрийн мөрдөгдөж буй хуулиар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь тогтоогдвол шууд тус хөрөнгийг хураан авдаг зохицуулалттай бол хэлэлцэж буй төслөөр нэмж эрүүгийн хариуцлага тооцох талаар тусгажээ.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12