29 дүгээр сургуульд “их цэвэрлэгээ” хийе

2017-04-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжих орчин, нийгмийн хамгаалал болоод хүний эрхийн асуудал хөсөр хаягдсаныг хэдхэн хоногийн өмнө 29 дүгээр сургуулийн сурагчид ил болгосон. Муухайгаар хэлэхэд хэлж ярьж, сонсч чаддаггүй тэд хүчирхийлэл, дарамт шахалтыг хэдий хүртэл тэвчсэн бол. Магадгүй эрүүл саруул энгийн сургуулийн сурагчид сурч хөгжиж чадахгүйгээ,  багш нар нь ёс бус үйлдэл гаргаж, бэлгийг дарамт үзүүлж байгааг ядахнаа хажуу дахь хүндээ хүртэл хэлнэ шүү дээ. Гэтэл нүдээ бүлтэлзүүлэхээс өөрийг хийж чаддаггүй тусгай сургуулийн сурагчид хэр их тэвчсэний эцэст тэсэрсэн бол гэж бодохоос хөгжихийн төлөө, зөв нийгмийн төлөө тэмцэж чадсан тэдэнд эрхгүй алга ташмаар.

Нөгөө талаас тусгай сургуульд бугшсан идээ бээрийг энэ хүртэл, дээд цэгт нь тултал “дэмжиж, өөгшүүлж ирсэн салбарын яамыг яалтай. Яагаад хүүхдүүдийг хичээлээ хаяж, олон нийтийн өмнө нүдээ бүлтэлзүүлж зогстол нь хариуцлагагүй байдлыг нь өөгшүүлж ирэв гэдэг бас сонин. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үнэнийг илчилсэн багш, сурагчдыг дарамталж, шүүхэд өгсөн тусгай сургуулийн багш нарын ёс зүйг ярих ёстой.

Гэтэл хүүхдүүдийн хэлж төсөөлөшгүй зориг, золиос гаргасан тэмцлийн үр дүнг юу ч биш болгоод, далдлаад өнгөрүүлэх ажлын хэсгийнхний бөөрөнхий хариулт, халтуурдалт. Тодруулбал, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас ажилласан ажлын хэсэг дүгнэлтдээ “Мэргэжлийн дохионы хэлний хэлмэрчидтэй хамтраад тус сургуулийн багш нараас ур чадварын сорил авч, дүгнэлт гаргахад багш нарын 90 гаруй хувь нь үсгээр дохиж харилцах буюу анхдагч чадвартай. Харин мэргэжлийн багш нарын 50 гаруй хувь нь ур чадвараа сайжруулах ёстой гэсэн дүгнэлт гараад байна” гэжээ. Хамгийн ноцтой нь  багш нарын ёсзүйтэй холбоотой бусад тодорхой асуудлууд тус сургууль дээр байж болзошгүй гэсэн урдчилсан дүгнэлт гарсан гэдгийг дурьдсан мөртлөө яг бэлгийн дарамт үзүүлсэн гэдгийг тогтоогоогүй гэжээ.

Үүнээс харахад тусгай сургуулийн багш нар ёсзүйгүй үйлдэл гаргасан нь урьдчилсан байдлаар нотлогдсон байхад яг ямар арга хэмжээ авахыг дурьдаагүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, багш нарын ур чадварыг сайжруулах сургалт зохион байгуулж зарим шаардлагатай арга хэмжээг авах гэнэ. Нэгэнт нийгэмд ил болж, дотор нь сурдаг харилцдаг хүмүүс нь нотлоод байгаа бугшсан идээ бээрийг зөвлөмж, чиглэл өгөөд өнгөрөөх биш дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй. Багш, хүүхдүүд нүдээр харснаа нотлоод байхад хүчингийн хэрэг үйлдэж, ёс бус үйлдэл гаргасан багш нарыг эрүүгийн хариуцлагад татах ёстой биш үү. Мөн боловсрол эзэмшүүлдэггүй, хэдэн дарга нарын вант улс болсон 29 дүгээр сургуулийг одоо л цэвэрлэх цаг болсон баймаар. Тиймээс Ж.Батсуурь сайд ажлын хэсгийнхний халтуурны дүгнэлт, хаацайлсан хариултыг сонсоод суух биш дорвитой ажиллаж, арга хэмжээ авч ёс бус үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй. Үүнийг олон нийт шаардах эрхтэй.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12