
Т.ДАЛАЙ
Говийн аймгуудаар шороон шуурга шуурч, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгийн чиглэлд цас орж, цасан шуурга шуурч, замын үзэгдэх орчин хязгаарлагдмал, замын гадаргууд халтиргаа гулгаа үүссэн байдалтай байгаа талаар мэдээллээ. Иймд Замын цагдаагийн албанаас дээрх чиглэлд зорчиж буй жолооч та замын нөхцөлд хурдаа зөв тохируулж, өөрөө болон зорчигч нарыг хамгаалах бүс хэрэглүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв хийх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Эх сурвалж:www.polit.mn