Д.Батчулуун: Нийт хэргийн 80 хувийг 6-7 төрлийн гэмт хэрэг эзэлж байна

2017-04-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт онол, практикийн бага хурал  үргэлжилж байна. Хуралд оролцогчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар үйл ажиллагааг нь нэгтгэн цогц бодлогоор хангах, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлаар харилцан санал бодлоо солилцож байгаа юм.

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт онол, практикийн бага хуралд оролцогчдын санал бодлыг сонслоо.

Ө.ЭНХТӨР: ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ТӨРИЙН БОЛОН ТББ-УУД, ИРГЭД  ХАМТАРЧ АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ

/Цагдаагийн ерөнхий газрын дарга/

-Улсын хэмжээнд гарч байгаа гэмт хэргийн гаралтыг тодорхой хэмжээгээр багасгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн арга, ажиллагааг цагдаагийн байгууллага нэн түрүүнд зохион байгуулж ажиллах нь зүйтэй юм гэж дүгнэн бид холбогдох онол практикийн бага хурлыг зохион байгуулж байна. Гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий хуулийн бусад байгууллагынхаа ажилтнууд, энэ чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаачдын санал, бодлыг сонсох юм.

Ер нь гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа дан ганц цагдаагийн байгууллагын эсвэл бусад хуулийн байгууллагын үүрэг биш. Гэмт хэрэг бол нийгмийн үзэгдэл. Энэ үзэгдэлтэй тэмцэх, гаргуулахгүй байх чиглэлээр хууль, хүчний байгууллагааас гадна бусад төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэд маань хамтарч ажиллах зайлшгүй шаардлага өнөөгийн нөхцөл байдалд бий болж байна. Үүнээс гадна гэмт хэрэгтэй тэмцэх төр засгийн бодлогыг нэгтгэсэн бичиг баримтууд шаардлагатай болж эхэлж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, зохицуулалтыг төр засгаас бий болгож байх ёстой.

Д.БАТЧУЛУУН:  ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ 30 ГАРУЙ ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа

-Өнөөдрийн онол-практикийн бага хуралд төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын удирдах ажилтнууд, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-аар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхийн төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцож байна. Аль ч улс оронд үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх нь цагдаагийн байгууллагын үүрэг байдаг. Харин гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил гэдэг бол төрийн болон төрийн бус байгууллага, бүгдийнх нь хариуцсан ажил байдаг. Монгол Улсад энэ ажлыг бүх шатны “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл” хариуцан зохион байгуулахаар хуульчилсан.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1990 оноос хойш 20 гаруй жилийн хугацаанд гарсан гэмт хэргийн нөхцөлд дүгнэлт хийж үзлээ. Манай улс хуульдаа бид 200 гаруй гэмт хэргийг хуульчилсан. Үүнээс 6-7 төрлийн гэмт хэрэг Монгол Улсад гарч буй нийт гэмт хэргийн 80 гаруй хувийг эзэлж байна. Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг нийт бүртгэгдэж буй гэмт хэргийн 30 гаруй хувийг, бусдын бие махбодид гэмтэл учруулах буюу танхайрах төрлийн гэмт хэрэг 30 орчим хувийг эзэлж байна. Үүний ард архидалт, гэр бүлийн хүчирхийлэл байдаг. Мөн залилан мэхлэх гэмт хэрэг өсөх хандлагатай, дангаараа 10 орчим хувийг эзэлсэн. Үүний дараа авто ослын хэрэг байна.

Бидний анхаарах ёстой гол чиглэл бол шинэ төрлийн гэж яриад байгаа хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдах, цахим гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг сүүлийн таван жилийн судалгаа харуулна. Эдгээр төрлийн гэмт хэргийн нийт тоо улсын хэмжээнд эзлэх хувь бага боловч нийгмийн хор аюул, шинж чанараараа аюултай юм. Энэ бол бидний анхаарч ажиллах нэгэн чиглэл. Тиймээс энэ удаагийн “Онол-практикийн бага хурал”-аар энэ төрлийн ажлыг хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаарх илтгэлийг нарийвчлан хэлэлцүүлж байна. Дараа нь салбар хуралдаанаар дэлгэрэнгүй ярилцана. Түүнчлэн хурлын төгсгөлд дүгнэлт, зөвлөмж гаргах юм.

Д.МӨНХӨӨ: ИРГЭД ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАХ НЬ ЧУХАЛ

/”Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн/

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулж, учир шалтгааныг олохоор эрдэмтэн судлаачид, практикт үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийн туршлага, бодит зүйл дээр дүгнэлт хийж, гарах арга замыг эрэлхийлэн энэ хурлыг зохион байгуулж байгаад талархаж байна.

Бид үзэгдэлтэй их тэмцдэг болж. Тэр үзэгдэл бий болж байгаа мөн чанар руу нийтээр анхаарах ёстой. Гэтэл тэр зүйл маань харьцангуй орхигдоод байна. Өнөөдрийн онол, практикийн хурал гэмт хэрэг гарч байгаа үзэгдлүүд, учир шалтгаан руу нэг алхам ойртоход хэрэг болох байх. Гэмт хэрэгтэй тэмцэх бол дан цагдаагийн байгууллагын ажил бус, нарийн яривал зөвхөн төрийн байгууллагын ч үүрэг биш. Иргэд бид эргэн тойрондоо амгалан тайван орчин бүрдүүлэхийн тулд ямар үүрэг хариуцлага хүлээх, түүнээ хэрхэн биелүүлж байна гэдгээс асуудлыг эхлэх ёстой. Энэ хандлагыг бий болгохын тулд төрийн бүх шатны байгууллага, цагдаа, цэргийн, иргэний байгууллагууд нэгэн зүгт харж ажиллах ёстой юм.

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” онол практикийн бага хуралд Улсын Их Хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, төрийн болон төрийн бус 26 байгууллагын төлөөлөл, Цагдаагийн байгууллагын удирдах ажилтнууд оролцож байна.

Эх сурвалж: www.polit.mn

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

14 цаг 15 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

Өчигдөр 10 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Өчигдөр 10 цаг 34 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Өчигдөр 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18