Татвараа төлөхгүй, эсэргүүцлээ илэрхийлнэ гэв

2017-04-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

МҮХАҮТ-ын удирдлагууд болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл өчигдөр мэдэгдэл гаргалаа. Энэ оны төсвийн тодотголд тусгагдсан татвар болон шимтгэлийн асуудалд сэтгэл дундуур байгаагаа МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, танхимын удирдлагууд, тэргүүлэгч, зөвлөлийн гишүүд болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл илэрхийлж байлаа. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр өнгөрсөн оны төсвийн татварын орлого төлөвлөснөөс 487.1 тэрбум төгрөгөөр давж биелэсэн байна. Тодруулбал, жилд гурван их наяд төгрөгийг аж ахуйн нэгжүүд татвар хэлбэрээр төсөвт төвлөрүүлсэн ажээ. Энэ нь сүүлийн 20 жилд анх удаа татварын орлого бүх төрлөөр биелэсэн үзүүлэлт  юм.

Түүнчлэн энэ оны эхний гурван сард татварын орлого 30 хувиар нэмэгдэн 800 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ. Тиймээс Олон улсын валютын сангийн нэрийг барьж татвар нэмэх тухай ярьж байгаа нь үндэслэл муутай гэдгийг танхимын удирдах зөвлөлийн гишүүд онцолсон юм. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажилласнаар Олон улсын валютын сангаас царай алдаж байгаа 400 сая ам.долларыг төвөггүйхэн бүрдүүлэх боломжтой гэдгийг Б.Лхагважав онцоллоо. Мөн энэ бүхэн хувийн хэвшилд бизнес эрхлэгчдийн хувь нэмрээр бүтсэн амжилт. Гэтэл Засгийн газраас татвар нэмэх саналыг УИХ-д өргөн барьж байгаад ихэд харамсаж буйгаа бизнесийнхэн илэрхийлэв. Засгийн газар байгуулагдсаныхаа дараахан татвар нэмэх асуудлыг хөндсөн ч олон удаагийн уулзалтын үр дүнд эргүүлэн татсан. Гэвч худал үндэслэлээр дахин долоон төрлийн татварыг нэмэгдүүлэхээр улайрч байгаа нь далд эдийн засаг, авлига хээл хахуулийг өөгшүүлэх боломжийг бүрдүүлнэ хэмээн бизнесийн төлөөлөл хэлсэн юм. Ер нь Олон улсын валютын сангийн хөтөлбөр нь эдийн засгийг хөгжүүлэхгүй, төсвийн тогтворгүй байдлыг бүрдүүлдэг гэдгийг хатуу санууллаа. Нэр бүхий долоон төрлийн татварыг нэмснээрээ аж ахуйн нэгжийг боомилохоос гадна ажлын байрыг бууруулах эрсдэлтэй гэдгийг хэлж байна.

Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тодотголоор нийт зарлага ба цэвэр зээлийг батлагдсан төвшнөөс 220.7 тэрбум төгрөгөөр нэмсэнд бизнес эрхлэгчид эгдүүцэж буй ажээ. Учир нь төрийнхөн өөрсдийн тансаглалаа хумиагүйгээр барахгүй хувийн хэвшлийнхэнд дарамт үзүүлж байгаа нь эдийн засагт хор хохирол учруулах нөхцөл бүрдэж байгааг хурлын үеэр хэлж байсан юм. Төр зардлаа бууруулах боломжийг эрэлхийлэхийн оронд хувийн хэвшлээ боомилж болохгүйг ч мөн сануулж байна.

Өөрөөр хэлбэл, төрийн хэт данхар бүтцийг багасгах зарчмаар зарлагыг бууруулах боломж бий. 183 мянган хүнтэй том албаны бүтэц, орон тоог 20 хувиар бууруулах, төрийн үйлчилгээний албан хаагчдын тоог 10 хувиар бууруулах, тэр дундаа удирдах албан тушаалтнуудаа цөөлөхийг бизнес эрхлэгчид шаардав. Энэ үеэр “Мобиком корпораци”-ийн Хууль, захиргаа, хүний нөөц хариуцсан захирал Б.Энхбат “Татварын хувь хэмжээг хэд хэдэн төрлөөр нэмэгдүүлснээр аж ахуйн нэгж байгууллагын ашигт ажиллагаа буурна. Энэ тохиолдолд ямар ч газар бүтцээ өөрчилж, ажиллагсдын тоогоо цөөлөхөд хүрдэг. Гэтэл төрийн албаныхан бүтцээ танахад огтхон ч санаа тавихгүй байгаа нь харамсалтай” гэж байлаа. Түүнээс гадна бизнес эрхлэгчдэд татварын дарамт одоо ч байгаа. Гэтэл дахиад татвараа нэмэхээр ярьж байгаа нь биднийг шахаанд оруулж байгаа хэрэг гэдгийг “Ноосон зангилаа” дундын хоршооны захирал Ц.Цэнд-Аюуш хэлж байна. Бодит байдлыг мэдрэхгүйгээр шийдвэр гаргах нь улсын эдийн засагт томоохон хохирол учруулдаг аж. Улсын хэмжээнд 100 орчим мянган аж ахуйн нэгж байгаа ч үйл ажиллагаа нь хэвийн явж буй нь маш цөөхөн гэдэг. Уул уурхай, барилга, худалдааны салбарынхан зогсолтын байдалд орсон энэ үед татвар нэмэх нь туйлын буруу шийдвэр гэдгийг бизнесийнхэн анхааруулж байна. Гарц гаргалгааг нь тодорхой заачихсан шаардлагыг биелүүлэхгүй бол дөрөвдүгээр сарын 10-нд төлөх ёстой НӨАТ, дөрөвдүгээр сарын 15-нд төлөх нэгдүгээр улирлын ААНОАТ, тавдугаар сард төлөх Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг нийтээрээ төлөхгүйгээр эсэргүүцэл илэрхийлнэ хэмээн бизнес эрхлэгчид мэдэгдлээ. Мэдээж гарах хор хохирол бий. Тэгэхээр энэ хохирлыг буруу шийдвэр гаргасан төр нь хариуцах нь зүйтэй гэж байлаа.

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

3 цаг 11 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

3 цаг 17 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

11 цаг 25 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

11 цаг 25 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

11 цаг 25 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

22 цаг 17 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Өчигдөр 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Өчигдөр 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Өчигдөр 11 цаг 56 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

Өчигдөр 06 цаг 00 мин