“Тусгаар тогтнол” шүлгийг 3333 хүүхэд нэгэн зэрэг дуудав

2017-04-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Өнөөдөр /04.05/ Сүхбаатарын талбай бяцхан үрсийн инээд хөөр, баяр баясгалангаар бялхаж байна.  Үндэсний хувцсаараа гангарсан 3333 хүүхэд Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны “Тусгаар тогтнол” шүлгийг нэгэн зэрэг уншлаа.  “Оюуны ундраа цогцолбор” сургууль 20 жилийнхээ ойг тохиолдуулан энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

“ Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэрг
үүн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
”  хэмээн нэгэн зэрэг уншихад Монгол хүн бүрийн сэтгэл огшихгүй байх аргагүй байлаа.  Гадаа жиндүүхэн  байсан ч ийм халуун дулаан уур амьсгалыг хүүхдүүд бий болгож чадсан юм.  Тэд “Тусгаар тогтнол” шүлгээ уншихийн зэрэгцээ  төв талбайд Монголын газрын зургийг бүтээсэн нь мөн л эх орноо гэсэн омогшлыг бадрааж байв.  Нэгдүгээр ангийн бяцхан жаалуудаас эхлээд ахлах ангийн ах эгч нар хүртэл энэ үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон юм.

Үндэстэн, ястан бүрийн дээл хувцас, өмсгөл зүүслээр гоёсон хүүхдүүд тусгаар тогтнол гэж ямар үнэ цэнэтэй зүйл байдаг вэ гэдгийг дуу хоолойгоороо хүргэлээ.

“Оюуны ундраа” сургуулийн захирал С.Нэргүйдаваа “Манай сургуулийн 20 жилийн ой болж байна. Ой болохоор л бид тоглолт хийж, ном хэвлэдэг байлаа л даа. Тиймээс бид ярилцаж байгаад Монгол Улсынхаа элгэн дээр хүүхдүүдээр “Тусгаар тогтнол” шүлгийн уншуулах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Тусгаар тогтнол бол бидний хувьд хамгийн чухал. Үүнийг багаас нь хүүхдүүдэд таниулах зорилготой. Ой тэмдэглэнэ гэдэг гурван цагийн хэлхээс юм байна. Үүнийг тусгаар тогтносон улс л хийдэг. Өмнөх үеэс суралцаж, дурсдаг байх, өнөөдөр өөрийнхөө байж чаддаг, ирээдүйг өөдрөгөөр харах хэрэгтэй” гэв.

3333 хүүхэд  оролцож байгаа  нь Монголын төрт ёсны уламжлалыг цаашид мянган жил бадрахыг бэлгэдэж байгаа аж. Мөн тус сургуулиас “Тусгаар тогтнол” цомыг бүтээсэн бөгөөд цаашид жил бүр цомоо шилжүүлэн, сурагчид төв талбайдаа тусгаар тогтнолоо тунхаглахыг уриалав.

Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12