УИХ-ын хаврын чуулган дээр М.Энхболдын хэлсэн үг

2017-04-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр /04.05/ нээлтээ хийж байна. УИХ-ын дарга М.Энхболд хаврын чуулганыг нээж үг хэллээ. Түүний хэлсэн үгээс тоймлон хүргэж байна. “Монголын ард түмэнд бидэнд асар их итгэл найдвар хүлээлгэсэн, тэр хэмжээгээр алгуурлаж суулгүйгээр сайн сайхан зүйл бүтээхийг хүлээж байна. Гэхдээ хүлээлт нь хүлээсэн хэмжээнд хүрэхгүй байгааг шүүмжилж байна. Мөн гал тахиа жилд эдийн засгийн хямралаас гарч, амьжиргаа сайжирна гэж билэг ерөөл хэлж байна. Та бид түмэн олныхоо итгэл найдварыг хором ч мартаж болохгүй. Хямралыг хил давуулаад түлхчихээгүй юм. Ачаагаа хэн нэгэнтэй хувааж үүрэх тухай ойлголт байхгүй.УИХ Монголын түүхэнд сайнаар эхлэх олон зүйлийг хийгээсэй гэж хүлээж байна. УИХ 2016 онд төсөвт тодотгол хийж, 2017 оны төсвийг батлахдаа хяналтгүй таван төсөвтэй байсныг нэг болгосон.УИХ-ын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд Засгийн газар арга хэмжээ авч ажилласнаар эерэг үр дүн мэдрэгдэж эхэллээ. Монгол Улсын 2017 оны эхний хоёр сарын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеийнхээс 36.5 тэрбум төгрөгөөр өссөн. Татварын орлого 10.3 тэрбумаар давж биелэлээ. Төсвийн ерөнхийлөн захирагчдын зардал 154.4 тэрбум төгрөгөөр буурчээ. Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор УИХ хэд, хэдэн асуудлыг шийдвэрлэнэ. Төсвийн үндсэн үзүүлэлтийг сайжруулах, орлогыг сайжруулах, зардлыг бууруулах арга хэмжээг авах ёстой.Монгол Улсын гадаад орчинд эерэг хандлага гарч байгаа, эрдэс баялгийн үнэ өсөж, улсын төлбөрийн чадвар сайжирч, гадаадын хөрөнгө оруулагчийн сонирхол нэмэгдэж байгаа тааламжтай нөхцөлийг алдаж болохгүй. Уул уурхайн томоохон төслүүдээ энэ хавар хөдөлгөх ёстой. “Чалько”-гийн өрийг богино хугацаанд барагдуулж чадлаа. Одоо Тавантолгойн орлого ард түмэнд үлдэнэ. Гол нь цаашид ямар арга замаар хэрхэн ашиглах талаар нэгмөр болгох хэрэгтэй байна.Төмөр замын талаар бодитой шийдвэр гаргах цаг нь болсон. УИХ хаврын чуулганаараа төмөр замын бодлогын хэрэгжилтийг хангах тогтоол батална. Энэ хавар 1200 км төмөр зам барих ажлыг эхлүүлэх ёстой” хэмээлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12