Б.Чулуудай: Тэдний ярьсан үнэн бол би хариуцлага хүлээхэд бэлэн байна

2017-04-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Монгол Улсаас оффшор бүсэд данстай хүмүүсийн талаар өнгөрсөн жилээс хойш дуулиан дэгдээд байгаа билээ. Тэгвэл энэ асуудалд холбогдсон хүмүүсийн нэг Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хүү Чулуудай өчигдөр тайлбар хийв.

Түүнийг Панамын хуулийн фирмийн оффшор бүсэд данстай байсан тухай мэдээлэл өнгөрсөн онд цацагдсан. Тэрээр уг асуудлыг няцааж, оффшор бүсэд хууль бус данс эзэмшдэггүй хэмээн “Оффшортой тэмцэх олон нийтийн жагсаал өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Сүхбаатарын талбай дээр болсон. 2016 оны сонгуулиар “Монгол HD” телевиз болон бусад хэвлэлээр намайг оффшорт данстай гэсэн мэдээллийг цацсан. Тэр дансанд нь мөнгө байгаа, дансны гүйлгээ хийсэн нь тогтоогдлоо. Энэ талаар шалгах ёстой гэсэн мэдээллийг хийснийг та бүхэн санаж байгаа байх. Тухайн үед миний өмгөөлөгч мэдэгдэл хийж байсан. Оффшор бүсэд компани байгуулсан, компани нь татан буугдсан. Ямар нэгэн оффшор бүсэд данс эзэмшээгүй. Дансны гүйлгээ огт хийгдээгүй талаар мэдээлсэн. Түүний дараа бид хуулийнхан болон бусад байгууллагад хандаж энэ талаар шалгаж өгнө үү гэсэн хүсэлтүүдийг гаргасан. Өнөөг хүртэл үргэлжлээд явж байна. Оффшорын эсрэг Ард түмний онц зөвлөл гэж байгуулагдсан байна лээ. Тэд ярьж байхаар ямар нэгэн баримт материал байвал ил гаргаж тавих хэрэгтэй. Би хариуцлагатайгаар мэдэгдье, иргэн Б.Чулуудай оффшор бүсэд данс нээж, ямар нэгэн гүйлгээ хийгээгүй. Үүнийг Ард түмний онц зөвлөл, өөрсдөд нь баримт нотолгоо байгаа гэсэн хүмүүс сонсч баримт материалуудаа гаргаж тавиач гэж хүсмээр байна. Энэ мэдээлэл цацагдсанаас хойш жил орчмын хугацаа өнгөрч байна. Сүүлдээ энэ ярьсан ярианууд нь өөрчлөгдөөд иргэн Б.Чулуудай биш Э.Бат-Үүлд оффшор данс байгаа гэж ойлгуулаад, 480 тэрбум төгрөг нуусан гэж мэдэгдэх болсон. Энэ их хөрөнгө бараг Монгол Улсын төсөвтэй тэнцэхүйц хэмжээнийх. Энэ мөнгийг ямар нэгэн хэлбэрээр гадагшаа гаргасан тохиолдол байхгүй. 480 тэрбум байтугай 480 төгрөгийг ч гадаад руу гуйвуулга хийж оффшорын бүсэд дансны гүйлгээ хийсэн зүйл байхгүй. Энэ талаар мэдээлэл гаргасан, ярьж байгаа хүмүүс баримтаа ил гаргах хэрэгтэй. Хэрэв тэдний баримт үнэн болвол би хуулийн өмнө хариуцлага хүлээхэд бэлэн байна гэдгийг хэлье” гэв.

Оффшор данстай холбоотой асуудлаар өмнө нь нэр бүхий хүмүүс “Надад хамаагүй” гэх тайлбар хийж байв. Харин энэ удаа тайлбар хийсэн Б.Чулуудай шиг үнэн, худлыг шалгуулах хүсэлтээ холбогдох газруудад тавьж асуудлыг нэг тийш болгомоор байгаа юм.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12