Баян-Өлгийд монгол хүүхдүүдийн эрх ноцтой зөрчигдөж байна

2017-04-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Хүний эрхийн үндэсний комиссоос 2016 оны Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлыг тусгасан 16 дугаар илтгэлийг УИХ-д өргөн барив. Энэ удаагийн илтгэлд хүүхдийн эрхийн хэрэгжилт, тэр дундаа хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэг хандлага, хэлний цөөнх хүүхдийн сурч боловсрох эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зарим асуудлыг тусгаснаас гадна төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрх, хувийн хэвшилд ажиллагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг онцолжээ. Хүний эрхийн энэ удаагийн илтгэлээс хэлний цөөнх хүүхдийн асуудал анхаарал татав.

 

БАЯН-ӨЛГИЙН ХҮН АМЫН ДОЛООН ХУВЬ НЬ ДӨРВӨД, УРИАНХАЙ, ТУВА, ХАЛХ ЯСТНУУД

 

ХЭҮК-т хандаж буй иргэдийн өргөдөл гомдолд Баян-Өлгий аймагт амьдарч буй монгол угсаатан, тэр дундаа монгол хүүхдийн эрх, сурч боловсрох эрхийн асуудлыг хөндөх болжээ. Баян-Өлгий аймаг 100727 хүн амтай, тэдний 93 хувийг казахууд эзэлдэг бол үлдсэн долоон хувийг дөрвөд, урианхай, тува, халх ястан эзэлдэг. Тус аймагт нэг талаас хэл, соёл, зан заншлын өвөрмөц ялгаа бүхий казах, тува үндэстэн, нөгөө талаас энэхүү өвөрмөц соёлын дунд угсаа гарал, хэл, соёлын ялгаа бүхий халх, дөрвөд, урианхай зэрэг ястан зэрэгцэн оршиж буй гэсэн үг. 2016 оны байдлаар тус аймагт буриад 652, дөрвөд 996, тува 1393, урианхай 5340, халх ястан 1138 хүн оршин сууж байна. Эдгээр цөөнх иргэдийн ирээдүй хойч болсон хүүхдүүдийг анхааралдаа авч эрхийг нь ярьж байсан тохиолдол аль ч төвшинд өнөөг хүртэл үгүй.

Энэ үндэслэлээр ХЭҮК-оос НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээрБүх нийт боловсролын төлөөиргэний нийгмийн үндэсний эвсэлтэй хамтран өнгөрсөн онд Баян-Өлгий аймаг дахь хэлний цөөнх хүүхдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтэд судалгаа хийжээ. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий аймагт амьдарч буй угсаа гарал, хэл, соёлын хувьд ялгаатай, хэлний цөөнх болох халх, дөрвөд, урианхай, тува ястны хүүхдийг онцолсон байна. Судалгаанд Баян-Өлгий аймгийн Өлгий, Булган, Буянт, Цэнгэл, Алтанцөгц гэсэн таван сумын 693 хүнийг оролцуулжээ.

 

ХЭЛНИЙ ЦӨӨНХ ГУРВАН ХҮҮХЭД ТУТМЫН НЭГ НЬ ЦЭЦЭРЛЭГТ ЯВДАГГҮЙ

 

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын 2014 оны 51 дүгээр тогтоолоорХос хэлээр сургалт явуулдаг сургуулийн сургалтын талаар баримтлах аймгийн бодлого, чиглэл”-ийг баталж, хичээлийн агуулгыг төлөвлөсөн ч амьдрал дээр хэрэгжиж чадалгүй, хэлний цөөнх хүүхдүүд эх хэлээрээ сурч боловсрох эрх нь зөрчигдсөөр иржээ. Судалгаанд хамрагдсан зорилтот бүлгийн суралцагчдын 62.8 хувь, хяналтын бүлгийн 61.8 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан байхад үлдсэн хувь нь хамрагдаж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, асуулгад оролцсон гурван хүүхэд тутмын нэг нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшилгүйгээр сургуульд суралцаж байна. Үүний шалтгаан нь баг, сумын төвөөс алслагдсантай холбоотой ч үр дүнд нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй, монгол хэл мэдэхгүй суралцагчид сургуульд орохдоо монголоор мэндэлж чадахгүй, энгийн үг хэллэг ойлгохгүй байх нь элбэг байдаг аж. Тиймээс энэ хүүхдүүдэд эхний ээлжинд монгол хэл заах хэрэгтэй болдгоос сургалтын хоцрогдол үүсч эхэлдэг нь судалгааны явцад тогтоогджээ.

Судалгаагаар хос хэлээр /казах, монгол/ суралцахад тулгардаг бэрхшээлийн талаарх асуулгад хамрагдсан зорилтот бүлгийн хүүхдийн 61.7 хувь нь ярихад, 55.1 хувь нь багштайгаа ойлголцоход, 51.4 хувь нь бичихэд,  41.1 хувь нь сонсоход, 34.6 хувь нь уншихад, 11.2 хувь нь ангийнхантайгаа ойлголцоход бэрхшээл тулгардаг гэж хариулсан байна. Үүний жишээ бол монгол хэлээр сайн ярьж чаддаггүй казах багш монгол хүүхдүүдтэй бараг харьцдаггүй, үүнээс үүдэн хүүхдүүд багшаасаа хичээлийг тодруулж, дэлгэрүүлж асуух боломжгүй болдог байна.

  

БАЯН-ӨЛГИЙД ТӨРИЙН АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЭР СУРГАЛТ ЧАНАРТАЙ ЯВАГДАХГҮЙ БАЙНА

 

Судалгааны багийнхан Баян-Өлгий дэх хэлний цөөнх хүүхдийг сурч буй нөхцөл байдлаас үндэслэн тус аймагт төрийн албан ёсны хэлээр сургалт чанартай явагдахгүй, хэлний цөөнх хүүхэд зонхилох бүлгийн хэлийг мэдэхгүйн улмаас ангийнхан, үе тэнгийнхэнтэйгээ харилцахад бэрхшээл учрах, хичээлийн заавраа бүрэн ойлгохгүй учир бусдаас сурлагаар хоцрох, үе тэнгийнхэн хоорондоо бие биенээ үндэс угсаа, хэлээр ялгаварлан гадуурхах хандлага түгээмэл байна гэж дүгнэжээ. Мөн зонхилох бүлгийн хүүхдүүдтэй хамт дотуур байранд амьдарч байгаа хэлний цөөнх суралцагчийн хувьд анги дэвших тусам сургуулийн багш, ажилтан, үе тэнгийнхний зүгээс ялгаварлан гадуурхах, зодох, шийтгэх, дээрэлхэх үзэгдэл улам нэмэгддэг гэж бүлгийн ярилцлагын үеэр онцолсон нь анхаарал татаж байна.

Тодруулбал, судалгаанд хамрагдсан зорилтот бүлгийн 10 суралцагч тутмын зургаа нь өөр үндэс угсаа, хэлний ялгаанаас болж сургууль дээрээ ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэжээ. Хэлний цөөнх сурагчдын ярьснаар казах хүүхдүүдээс илүү казах багш нарыг ялгаварлал илүү байдаг. Жишээ нь казах, монгол хоёр хүүхэд маргалдлаа гэхэд хэнийх нь буруу байх нь хамаагүй, үргэлж л монгол хүүхдийн буруу болж таардаг. Багш нар, сургуулийн удирдлагууд яаж ийж байгаад л монгол хүүхдийн буруу болгочихдог гэж ярьсан тохиолдол ч байна.

 

ЗАСГИЙН ГАЗРААС ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ ШААРДЖЭЭ

 

Хүүхдийн сурч боловсрох, хэл ус, үндэс угсаа, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахгүй байх эрхийг Монгол төдийгүй дэлхий дахинаа тунхаглан зарласан. Гэвч хүүхдүүд халх, дөрвөд, тува, урианхай ястан болж төрснөөсөө болж эх орондоо нүд үзүүрлэгдэн, сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгаа нь харамсалтай. Тэд хэн ч, ямар ястан ч бай Монгол Улсад эрх тэгш амьдрах, хайрлуулах, сурч боловсрох эрхтэй. Энэ ч үүднээс ХЭҮК-оос Засгийн газраас Баян-Өлгий аймгийн алслагдсан, хэл, соёлын ялгаатай бүлгийн тусгай хэрэгцээ онцлогийг харгалзан үзэж арга хэмжээг авахыг шаарджээ. Тодруулбалаймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол олгох монгол цэцэрлэггүй байгаад дүгнэлт хийж, бодлогын болон зохион байгуулалтын арга хэмжээ авах, хэлний цөөнх хүүхдийн сургууль, боловсролд зориулан тусгайлан төсөв хөрөнгө гаргаж, аж төрж буй нутаг орондоо анги дүүргэлт харгалзахгүйгээр, эх хэлээрээ суралцах боломжийг бүрдүүлэх. Улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Төрийн албаны зөвлөлтэй хамтран боловсролын салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хэл, соёлын ялгаатай бүлгийн хүмүүстэй харилцах мэдлэг, ур чадвар, хандлагыг шалгаж, шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэх, аймгийн Боловсролын газар хэлний цөөнх бүхий сургууль бүрт угсаатны байдлаар судалгаа хийж, хүүхэд нэг бүрийн хөгжлийн явцыг хянах, мэдээллийн сан бүрдүүлэх, хүүхдийн гомдлыг алагчлалгүйгээр, шударгаар шийдвэрлэх, ялгаварлан гадуурхалтыг хөхиүлэн дэмжиж буй аливаа үйлдлийг таслан зогсоох, ёс зүйн алдаа гаргасан, хүүхдийн эрх зөрчсөн этгээдтэй хариуцлага тооцдог байх шаардлагатай байна гэжээ.

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

14 цаг 4 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

Өчигдөр 10 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Өчигдөр 10 цаг 34 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Өчигдөр 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18