Элсэгчид шалгалтынхаа дүнг шууд харах боломжтой

2017-04-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

“Элсэлтийн ерөнхий шалгалт-2017” нээлттэй өдөрлөг БСШУСЯ-ны харъяа “Шинэ эрин” лаборатори сургуулийн байранд саяхан зохион байгуулагдсан. Өдөрлөгийн үеэр эцэг, эхчүүд болон элсэгчдэд зориулсан зөвлөгөө мэдээллийг өгч, элсэгчдээс ирсэн зарим өргөдөл гомдлыг газар дээр нь шийдвэрлэж байв. Мөн элсэгчдийг бүртгэх, “Мэргэжил сонголт-ЭЕШ-ын бүтэц зохион байгуулалт, шалгалтад анхаарах зүйлс” сэдэвт уулзалт ярилцлагыг зохион байгуулсан нь эцэг, эхчүүдэд олон талын мэдээллийг өгсөн чухал үйл явдал байв. ЭЕШ-ын урьдчилсан сорил шалгалтыг авч, дүн оноог газар дээр нь танилцуулсан нь төгсөх ангийханы сонирхлыг татаж байсан юм.

Энэ жил улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар  ангийг төгсч байгаа 37 мянга гаруй сурагч бий. Үүн дээр гадаадад ерөнхий боловсролын сургууль төгссөн болон өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 мянга орчим элсэгч шалгалт өгөх урьдчилсан тооцоо бий гэдгийг албаныхан хэлж байв. Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнээс  элсэгчдэд хэрэгтэй зарим мэдээллийг тодрууллаа. 

 

ЦАХИМ ҮНЭМЛЭХЭЭ АВААГҮЙ ЭЛСЭГЧИД ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

 

-”Элсэлтийн ерөнхий шалгалт-2017” өдөрлөгт хүүхдүүд хэр идэвхтэй хамрагдав?

-БҮТ-өөс элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж байгаа шалгуулагчиддаа дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан. Төвийн зургаан дүүргийн сурагчид хамрагдснаас урьдчилсан тооцоогоор 6000 орчим шалгуулагчид хамрагдлаа.

-Элсэгчдэд дуулгах шинэ мэдээлэл цөөнгүй байна. Энэ жилийн элсэгчид шалгалтын дүнгээ шууд харах боломжтой гэх юм. Энэ талаар мэдээлэл дуулгаач?

 -Энэ удаагийн өдөрлөгийн онцлог нь элсэгчдэд ил тод нээлттэй байх зорилгоор шалгалтаа өгмөгцөө дүнгээ харах боломжийг бүрдүүлсэн. Учир нь өмнө нь шалгалтын дүнгээ 14 хоногийн дараа мэддэг байсан бол энэ удаа бид шалгалтын  дүнгээ  шууд харах боломжтой шилэн технологийг нэвтрүүлсэн.

-Нийслэлийн сургуулиудад ЭЕШ-тай холбоотой сургалт зохион байгуулж байгаа. Явц нь ямар байгаа вэ. Мөн иргэний үнэмлэхээ аваагүй элсэгчид яаж бүртгэлээ хийлгэх вэ?

-Сургуулиудаар ЭЕШ-тай холбоотой сургал­туудыг зохион бай­гуулж дууссан. Иргэний үнэмлэхээ аваагүй элсэгчид төрсний гэрчилгээний лавлагаагаар бүртгүүлж болно. ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ны 18:00 цагт дуусна. Шалгуулагчид шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгээ ашиглан 2017 оны тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авах боломжтой.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12