Х.Бадамсүрэн 25 сая төгрөгийн цалинтай, таван орлогч, долоон зөвлөхтэй болов

2017-04-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.БАТ

Өчигдөр /04 сарын 03-нд/ Улаанбаатар хот дахь “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөгчийн газарт хууль бусаар байгуулагдсан ТУЗ анхны хурлаа эхлүүлсэн. Харамсалтай нь хэрэгт дуртай хэвлэлийнхэн шаваад, бүтэц хангамжийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломж олгоогүй юм. Тиймээс өнөөдөр Эрдэнэт хот дахь ГОК-ийн байранд төрийн төлөөлөл бүхий ТУЗ-ийн анхдугаар хурал үргэлжилсэн. Тус хурлыг сурвалжлахаар очсон төвийн хэвлэлийнхнийг оруулаагүй төдийгүй, цагдаагийн хамгаалалтыг нэмэгдүүлж, олон цагийн турш бүгжээ. Ингээд эцэст нь хурлын шийдвэр гарч, гурван асуудлыг хэлэлцэж баталсан байна.

 

ТУЗ-ийн гишүүдийн нэг сарын цалинг 4000 доллар болгов

Төрийн өмчит байгууллагуудад хийсэн шалгалтын дүнг мэдээлэх үедээ Ц.Ням-Осор дарга Эрдэнэтийн ТУЗ-ийн гишүүдийн цалинг 250 мянгаас хэтрүүлэхгүй тогтооно гэж хэлж байсан. Гэвч шинэ ТУЗ-ийн гишүүдийн сарын цалинг 4000 ам.доллароор тогтоолоо. Ийнхүү Ц.Ням-Осор даргын сэтгүүлчдийн өмнө хэлсэн тоо төрийн хөшигний цаана ийнхүү 40 дахин нэмэгдлээ.

Х.Бадамсүрэн захирлын сарын цалинг 25 сая төгрөг болгон нэмлээ

ТУЗ-ийн хурлаар гүйцэтгэх захирлын цалинг 25 сая төгрөг болгов. Гэхдээ үүнд урамшуулал, нэмэлт цалин ороогүй. Х.Бадамсүрэн захирал ажлаа авангуутаа 01 тоот тушаалаараа өөрийн хэрэгцээнд зориулж 300 сая төгрөгөөр автомашин худалдан авахыг үүрэгдсэн нь баримтаар нотлогдсон. “Монголын хамгийн том үйлдвэрийн дарга цагтаа онгоц хөлөглөдөг байлаа. Аюулгүй байдлаа хангаж шинэ машин авалгүй яахав” хэмээн намын нөхөд нь өмгөөлөн бичиж байсан. Харин өмнөх захирлын хэрэгцээнд унаж байсан машин нь жил гаруйн өмнө шинээр авсан байсныг тэд дурдсангүй.

Х.Бадамсүрэнг тойрсон таван орлогч, долоон зөвлөх!

“Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлыг таван хүн орлохоор болжээ. Одоогийн байдлаар гурван дэд захирал ажилладаг. Үүн дээр Нийгмийн асуудал хариуцсан дэд захирал, Хөгжлийн асуудал хариуцсан дэд захирал хэмээх хоёр орон тоо нэмлээ. Эрдэнэт үйлдвэрийн мөнгийг нийгмийн асуудлын хүрээнд гэх нэрийн дор элдэв тэмцээн уралдаан, цэнгүүн зохион байгуулж, баруун солгойгүй цацдаг ажлыг дээрх захирлууд хариуцах нь. Оросын тал 49 хувийг эзэмшдэг байхад “нийгмийн хариуцлагын хүрээнд” хэмээн жилд дундажаар 25 тэрбум орчим төгрөг зарцуулснаа “ах нараар” хүлээн зөвшөөрүүлдэг байв. Тэр мөнгөнөөс Эрдэнэтийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хичнээнхэн нь зарцуулсныг хэзээ ч мэдэх боломжгүй биз. Үүнээс гадна Х.Бадамсүрэн захиралд долоон зөвлөх томилжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчид ч байхгүй зөвлөхтэй болов. Түүхэндээ Эрдэнэт үйлдвэрийн удирдлага ингэж данхайж ирсэн удаагүй. Долоон зөвлөхийн цалин хангамж дэд захирлуудын зиндаанд яригджээ. ТУЗ-ийн хурлаас гаргасан хамгийн ноцтой шийдвэр нь Хуулийн хэлтэст харъяалагддаг байсан Худалдан авах газрыг гүйцэтгэх захирлын шууд удирдлаган дор ажиллуулахаар болгож өөрчсөн явдал юм. Х.Бадамсүрэнгийн намтар түүхийг сайн мэдэх хүмүүс “Чононд хонь хадгалууллаа” хэмээн халаглаж сууна. Ийнхүү эрх баригчид ямар ч хамаагүй аргаар Эрдэнэт үйлдвэрийг зуун хувь төрийн өмчид авч, “шахаа” хийх боломжоо бүрдүүлж авлаа.

Эх сурвалж: www.shuud.mn

Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

25 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

3 цаг 50 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

3 цаг 56 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

12 цаг 4 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

12 цаг 4 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

12 цаг 4 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

22 цаг 55 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Өчигдөр 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Өчигдөр 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Өчигдөр 11 цаг 56 мин