ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй танилцахыг хүслээ

2017-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

С.Зоригийг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалт, шүүх хурлын явцад Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хороо анхаарал тавьж хуралдаанаараа хэлэлцэв. Хуралдаанд Монгол Улсын парламентыг төлөөлөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Сумъяабазар нар оролцжээ.

Хэргийн шийдвэрлэлтийн талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мэдээлэл өгөхдөө “Энэ хэрэгт зарим хүмүүсийг сэжигтнээр тооцон, мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдсэн. Одоогоор хоёр шатны шүүх хурал болоод байна. Дөрвөн хүн энэ хэргийг үйлдсэн гэж үзэж, гуравт нь ял оноогоод байгаа. Шүүх хурал хаалттай болсонд олон нийт дургүйцэж, зарим нэг эргэлзээ байгаа талаар санал бодлоо илэрхийлж байгаа. Төрийн нууцад хамаарах мэдээлэл байгаа учраас хаалттай явуулсан гэж шүүх, прокурорын байгууллага тайлбарладаг. Яллагдаж буй хүмүүс Улсын Дээд Шүүхэд өргөдөл гаргаж, хянуулах сүүлчийн шат үлдсэн” гэв.

Парламентчдын хүний эрхийн хорооны гишүүд үйлдлийн сэдэл чухам юу байсан, захиалгат аллага мөн эсэх, Дээд шүүхийн хурлыг нээлттэй явуулах боломж байгаа эсэх, улс төрийн үйл ажиллагаанд хэргийг ашиглах сонирхол байгаа гэж үзэж байна уу, мөрдөн шалгах явцад эрүүдэн шүүсэн гэсэн мэдээлэл байгаа юу, Парламентчдын хүний эрхийн хорооны гишүүд Монголд ирж, энэ хэргийн үйл явцтай танилцах боломж байгаа эсэхийг тодруулахыг хүссэн байна. Энэ дагуу манай талаас “Хэдийгээр бид парламентын гишүүн мөн ч иргэдийнхээ болон та бүхний адил л мэдээлэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуульд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцож болохгүй гэж заасан байдаг. Шүүх, прокурорын байгууллагаас хэргийг мөрдөн шалгах үйл явц хуулийн дагуу явагдсан. Нийтэд бүрэн ил болгох боломж одоогоор алга гэсэн хариуг бидэнд өгч байгаа. Мөрдөн байцаах явцад захиалагчийн тухай асуудал гарч ирсэн, түүнийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээс тусгаарлан шалгаж байгаа гэж холбогдох байгууллагууд мэдэгдэж байна. Хувь хүний хувьд хэргийг улс төрийн зорилгод хэрхэвч ашиглаж болохгүй гэсэн хатуу байр суурьтай байдаг. Хэрэг хуулийн дагуу, үнэн зөв шийдэгдээсэй, буруутан этгээд зөвөөр тогтоогдож, зохих шийтгэлээ хүлээгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Парламентчдын хүний эрхийн хороо Монголд очиж ажиллах боломж нээлттэй. Энэ талаар УИХ-ын удирдлагууд, Монголын парламентын хороонд танилцуулна” гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12