Ард түмэн АТОЗ-д найдаж  байна

2017-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ОДБАЯР

АТОЗ буюу  АРД ТҮМНИЙ ОНЦ ЗӨВЛӨЛ нь ард түмний хүслээр, эрин цагийн дуудлагаар бий болсон юм. Байгуулагдаад удаагүй ч ард түмний дуу хоолой болж итгэл найдварын дөлийг бадраасан АТОЗ анхныхаа цуглааныг  амжилттай хийлээ.  Оффшорчидыг онилсон энэхүү цуглаан шударга бусыг, хууран мэхлэлтийг, хошгируулалтыг, дээгүүрээ үгсэн хуйвалдагчидыг эсэргүүцсэн индэр болов.  27 жил хууртагдсан ард түмэн өнөөдөр тэвчихээ больж хувь заяагаар ногдсон эрхийг нь эдлүүлэхийг шаардав.  Ардчилал, эрх чөлөө, хүний эрх, аз жаргалтай элбэг хангалуун амьдрал, ядууралгүй тансаг баян Монголыг амалж  гарч ирсэн цөөн хэдэн хүмүүс  27 жилийн  турш Монголын төрийг  ээлжлэн барьсан боловч  өнөөдөр өөрсдөө олигарх болон баяжиж Монголын баялгийг оффшорт нуучаад харин ард түмнээ ядуурлын туйл, улсаа гуйлгачин, хоцронгуй буурай нэгэн хязгаар болгон хувиргасанд ард түмэн бухимдаж байна.   Дүр эсгэсэн ардчилал, эдлэх боломжгүй эрх чөлөө, зөвхөн мөрөөдөлд  үзэгдэх баян хангалуун амьдралын амлалтанд  одоо дахин дахин хууртаад явах нь өнгөрсөн байна.  

3-сарын 30-нд Сүхбаатарын талбай дээр болсон Оффшорчидын эсрэг тайван цуглаанд нийт  13 мянган хүн ирсэн нь 90-ээд оны ардчилсан хөдөлгөөнөөс хойших хамгийн том цуглаан байсан бөгөөд нийгмийн хүлээлтийн хариу, цагаа олсон үйл явдал болсон юм.  Өнөөдөр Монгол улсын гадаад өр 90-ээд оны Африкийн улсуудтай харьцуулснаас ч дор байдалд хүрч нэг Монгол хүнд  $8300 долларын гадаад өр ногдож буй бөгөөд улс маань өөрөө дампуурлын ирмэг дээр дэнжигнэж өрийг өрөөр даран, зээлээс  зээлд хоног төөрүүлж байгаа нь нууц биш. Яндаж баршгүй баялагтай, хөдөлмөрч, эрэлхэг, яагаад ч гуйлгачин явах учиргүй Монголчуудыг  ийм өрөвдөлтэй байдалд хүргэж  чадсан нь бас их “авьяас” юм?  Албан бусаар хэр их баялаг гадагш урсаж буйг бид мэдэхгүй, гэхдээ албан дүнгээр Монгол улс жилдээ 4-5 тэрбум долларын баялагаа гадагш экпорталдаг, ард түмэн нь сөхөрч унтлаа хөдөлмөрлөж байна. Гэтэл бид яагаад улам ядуураад байна вэ? Яагаад бид улам их өрөнд ороод байна вэ?  Энэ бол ердөө л нам дамна үгсэн хуйвалдсан  эрх ашгийн бүлэглэлүүд  Монголын баялгийг цөлмөн тонож ОФФШОР дансанд нуугаад байгаатай холбоотой.  Монгол улс өнөөдөр ингэтлээ ядуурсаныг баячууд, эрх мэдэлтнүүд нь нь ханаж цадахгүй, улсаа цөлмөн тонож буйд байгаа юм гэж ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай оношилсон нь үгүйсгэх аргагүй үнэн үг юм. АТОЗ өнөөдөр Монгол улсыг өрнөөс гаргах, гуйланчлалаас салгах, ард түмний нуруун дээр өссөн татварын  хэлбэрээр ирсэн өрийн дарамтыг шийдвэрлэх хамгийн зөв, шударга зам нь Оффшорт нуусан Монголын баялгийг авчирах гэж үзэж байгаа нь ард түмний дэмжлэгийг хүлээж буй юм.

Төр нь хийхийг хүсээгүй, чадаагүй ажлыг иргэд нь хийж байна. Монгол улсыг аврах, гарц шийдлийг санал болгож Оффшорын эсрэг ажиллагааг эхлүүлсэн АТОЗ-ын санаачилагч, гүйцэтгэх захирал Ц.Нарангэрэл, удирдах зөвлөлийн гишүүн Батдорж нарт баярлалаа. Оффшорчидын эсрэг цуглааныг амжилттай зохион байгуулалцсан Босоо Хөх Монгол бүлгэмийн залууст, үүн дундаа удирдах зөвлөлийн дарга Баба-Батбаяр, удирдах зөвлөлийн гишүүн Чойпүрэв, Шинжээравдан, Буяндүүрэн болон бусад залууст баярлалаа.  Та бүхнийг АТОЗ-ын үйл хэрэгтээ тууштай байж элдэв өдөөн хатгалгад авталгүйгээр нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллаж амжилтанд хүрнэ гэдэгт найдаж байна.

Ард түмэн АТОЗ-д найдаж байна, итгэл хүлээлгэж байна.  Та бүхний цаашдын тэмцлийг  Монголчууд бүрэн, дүүрэн дэмжих болно.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12