Д.Хосбаяр: Сүхбаатарчууд М.Энхболдыг 10 хоног хүлээнэ

2017-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЦЭЦЭГ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод “Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуул” уриатай жагсаал болж байна. Тус жагсаалын талаар Сүхбаатар аймгийн АН-ын дэд дарга Д.Хосбаяраас тодрууллаа.

-Та өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэх өгөхгүй юу?

-Өнөөдрийн Сүхбаатар аймагт үүсээд байгаа улстөрийн хямралт байдлын гол нөхцөл шалтгаан нь Аймгийн ИТХ-д сонгогдсон Паламын Мөнхжаргалын бүрэн эрхийг баталгаажуулахгүй байгаа явдал юм. Сүхбаатар аймгийн иргэдийн олонхийн саналаар сонгогдсон П.Мөнхжаргалын бүрэн эрхийг баталгаажуулах шаардлагыг бид 3 хоногийн өмнө Аймгийн ИТХ-ын дарга Гансүхэд хүргүүлсэн. Мөн аймаг орон нутагт бий болоод байгаа хүч түрсэн хууль бус бодлогоо зогсоохыг Аймгийн МАН-ын дарга З.Энхтөрд хүргүүлсэн байгаа. Гэтэл өнөөдрийг хүртэл эдгээр шаардлагын хариу ирээгүй байна. Тиймээс бид өнөөдрийн жагсаал цуглааныг хийж байна.

-Та бүхэн М.Энхболд даргын шийдвэрийг 10 хоног хүлээнэ гэсэн байсан. Хэрэв сонголыг тань баталгаажуулахгүй бол яах вэ?

-МАН-ын дарга Миеэгомбын Энхболдод хандан Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуулахыг уриалсан бидний тайван жагсаал зөвхөн өнөөдрөөр дуусахгүй гэдгийг Сүхбаатар Аймгийн Ардчилсан нам албан ёсоор энд мэдэгдэж байна.

Бидний эв эеийн илэрхийлэл болсон энэ жагсаалын үр дүнд МАН Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуулах учиртай. Баталгаажуулахгүй гэвээс Баруун-Урт хотод өнөөдөр болж буй энэ жагсаал 10 дахин хүчирхэгжиж, Улаанбаатар хотын төв талбайд илүү өргөн цар хүрээтэйгээр үргэлжлэх болно. Үүнийг хариуцлагатайгаар мэдэгдье.

МАН-ын дарга Миеэгомбын Энхболд таныг Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуулахыг шаардаж байна. Бидэнд хүлээх 10 хоногийн хугацаа байна.

-Жагсаалыг нэлээд өндөр зохион байгуулалттай хийж байгаа харагдлаа?

-Сүхбаатарын ирээдүйн төлөө хүсэл зоригоо нэгтгэн, зөв зүйл хийж байгаа гэдэгтээ бүрэн итгэлтэйгээр өнөөдөр энэ талбайд зогсож буй хүн бүрийн шударга үнэний төлөөх эцэж цуцаагүй хөдөлмөр, эргэж буцаагүй итгэл зүтгэлд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа юун түрүүнд илэрхийлье.

Сүхбаатарчууд Монгол улсын хөгжилд хурд нэмж, хувьсал хийсэн сүүлийн 8 жилийн хугацааны амжилт ялалтаараа бидний эв эе юунд хүргэж чаддагийг хамтдаа харсан. Өнөөдрийн бидний тайван жагсаал Монгол улсад жишиг тогтоосон улстөрийн соёл, хэм хэмжээг өндөр түвшинд баримтласан бидний үзэл санааг бүрэн дүүрэн илэрхийлсэн арга хэмжээ болж байна.

Олон хүний ажил амьдрал, амжилт уналт, эрх ашиг, эв эе бидний үйлдлээс шууд хамаардаг тул Ардчилсан нам Сүхбаатар аймагт сүүлийн хагас жил өрнөж байгаа хууль бус үйл явдлыг зогсоохын тулд хариуцлагатай улстөрийн хүчний хувиар өнөөдрийн тайван жагсаалд оройлон манлайлж оролцож байна.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12