Атоз браво

2017-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ардын уран зохиолч Тангадын Галсан гуай  нэгэнтээ оффшор гэдэг үгийг орчуулбал “Овт шаар, оршуулах газаргүй хүүр” хэмээсэн. Ов мэхтэй хүмүүс төрөөс хулгайлсан мөнгөө зувчуулан нуудаг нууц дансыг оффшор данс, байгаа газрыг нь оффшор бүс гэж нэрлэдэг.  Манай хойд урд  хөршөөс  эхлээд дэлхий нийт овт шааруудтай  оршуулах газаргүй болтол тэмцэж байна. Харин манай төр, засаг таг. Өндгөө дарсан тахиа,  цадсан хувалз, бээрсэн аалз  л ийм байдаг болов уу. Удаандаа ч бас   биш юм.  Гол нь оффшорчидтой тэмцэх биш  хамгаалсан, магадгүй үгсэн хуйвалдсан байдал харагдаад байгаа нь нууц биш. Энэ байдал Монгол Улсыг дэлхийн өмнө муухай харагдуулж ирэв.  Тиймээс Монгол  Улс авлига, хээл хахуулийг  хүлээн  зөвшөөрсөн, оффшорчдынхоо толгойг илсэн олиггүй улс гэж олон улсад ойлгогдож байж ч мэднэ. 

Тэгвэл  Ард түмний Онц түр зөвлөл АТОЗ, иргэний нийгмийн байгууллагууд, ТББ, МАНАН-гаас бусад улс төрийн хүчнүүд, нийслэлчүүд, иргэд нэгдэн   дээрх гутамшигт  байдлаас улсаа аврав. Өөрөөр хэлбэл, төрийн нүүрийг ТББ-ууд нэг удаа тахаллаа.  Сүхбаатарын талбай дахь эсэргүүцлийн жагсаалд оролцсон хүн бүр энэ үйлсэд хувь нэмрээ орууллаа.  Ямартай ч  дэлхий нийт одоо монголчууд оффшорчидтойгоо тэмцэж эхэллээ гэж дүгнэх байх.  НҮБ, Авлигатай тэмцэх конвенцид нэгдэн орсон, түүнийг хэрэгжүүлж буй  улс орнууд анхаарлаа нааш хандуулна. Оффшорчидтой тэмцэх, авлигын гэмт хэргийг илрүүлэхэд туслах гарц  нээгдэнэ. Угаасаа нээлттэй байсан, манай төр засаг л бидэнд хаалттай гэж ойлгуулж байсан  бол  хөшиг сөхөгдлөө.  

Үүнээс өмнө бид ямар байв.  Одоо ямар байдалтай байна вэ. Бүгдийг  эхнээс нь яривал, “Бороо Гоулд”  компани алтыг маань хулгайлаад гараад явчихсан, хэн ч  зогсоогоогүй. “Петро Чайна Дачин Тамсаг” компани Монголын газрын тосыг урд хөрш рүү ямар ч хяналтгүй урсгасаар байгаа. Үе үеийн Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдийн ажлын хэсэг шалгана гээд очдог. Очсон даруйдаа  загас мэт дуугүй болчихоод буцаж ирдэг байдал хэдэн парламент дамжиж ирэв. “Цайрт Минераль” гэж компани Монголд ямар ашиг өгдөг нь тодорхойгүй өдий хүрэв.”Арева” компани Монголын газар нутагт ноёрхлоо тогтоож, Дорноговь, Сүхбаатар, Архангай аймгийн  нутаг дэвсгэрийг  ураны лиценз нэрээр авчихсан. Энэ хавраас ураны ашиглалт эхлүүлэхээр тоног төхөөрөмжөө оруулж ирээд зоочихсон.  Оюутолгойн гэрээ  бусдад ашигтай, манайд ашиггүй болсон. Тавантолгойгоо ч тавиад туучихсан.  “Эрдэнэт” , “Монголросцветмет” –ийн хувьчлал, бондын мөнгөний  асуудал  үргэлжилж  байна. Улсын хэмжээнд гадаад өр 23-24  тэрбум ам.долларт хүрч, өрийг өрөөр дарах маягаар өл залгуулдаг боллоо. Ард түмний нуруун дээр буусан  тэр их өр хэдхэн  авлигачийн гараар дамжин оффшор бүс дэх тэдний нууц дансанд орсон.  Тэр нь юу вэ гэвэл, Олон улсын  эрэн сурвалжлах  сэтгүүлчдийн консорциумаас 12 оффшор бүсэд Монголын 611 компани, 49 хүн байна  гэсэн судалгааг анх зарласан. Түүнээс өнөөдөр 5-6  хүний нэрийг л тодруулаад байгаа. Оюутолгойгоос эхлээд уул уурхайн бүх баялаг ард түмний амьдрал, улс орны хөгжилд нялзалгүй оффшор руу оржээ гэдэг саяхнаас л мэдэгдэж байна. Оффшорчидтой хариуцлага тооцохыг иргэд шаарддаг ч  төр, засаг огтхон ч  хөдөлдөггүй,  хууль, хяналтын байгууллагууд  “Ийм боломж хязгаарлагдмал” гэж тайлбарладаг. Одоо иргэдийн амыг   тэгж  хаах, ард түмнээ хуурч мэхлэх  боломжгүй боллоо. Энэ хүртэл тэмцэл өрнүүлж уриалж, ард түмнээ нэгтгэж, нийтийн дуу хоолойг зангидсан    Ард түмний Онц түр зөвлөл браво. Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй болгоныг тэд сэрээж,  жирийн иргэнээс  өгсүүлээд Төрийн түшээ, Төрийн тэргүүн байсан хүнийг ч  талбайд дуудаж гаргаж чадав. 

Харин   жагсаалын дараа цугласан  хүн цөөн байлаа,  төв талбайг  дүүргэсэнгүй , дандаа настайчууд ирсэн тэдний тэмцэл ч дээ хэмээн өөчлөх, муучлах хүн цөөнгүй гарсанд эмгэнэл илэрхийлье. Өнөөдөр Монголын залуус цөөрснийг авлигачдыг эсэргүүцсэн жагсаал харууллаа. Арчаагүй төр иргэдээ ажилгүй, орлогогүй, амьдрах аргагүй  болгосон учраас  залуус маань  хэдэн мянгаараа Солонгосыг зорьж байна. Ажиллах хүчээр авч буй харь орны зүгээс   манай залуусыг  нас, шүд, эрүүл мэнд, ажлын чадвараар нь заазлан  ачдаг. Монгол Улс өнөөдөр эмэгтэйчүүд, хүүхдүүд, өвгөд, хөгшид голдуу бууриа сахиад үлдэж  асан эх орны дайны жилүүдийнх шиг байгаа нь нулимстай үнэн. Хэдэн жилийн өмнөөс  Монголд Гандангийн тагтаа, траншейнд амьдарч “Нарантуул” зах дээр тэрэг түрдэг байсан хүүхдүүд цөөрсөн, хэн ч үгүйлээгүй. Орон гэргүй хүүхдүүд  хөдөлмөрийн мөлжлөг, эд эрхтний наймаа гэхчлэн хүний наймааны золиос болж гадагшаа гараад дууссан байх магадлалтай.Үүнийг хэн ч шалгаагүй. Харин Гандангийн тагтааг  Арабаас ирсэн  шонхорын наймаачид шувуу барихдаа  өгөөш болгохоор шуудай шуудайгаар нь зөөсөөр цөөрүүлснийг хэвлэлүүд бишгүй бичсэн. Тэгвэл Монголын төрд байгаа хүмүүс байгалийн баялгаа хулгайлан оффшорт нууж, ард түмэн нь амьдрах аргагүй тартагтаа тулж, залуус нь  гадагшаа дүрвэж Эх орон нь эзэнгүйдсэнийг Авлигачид, оффшорчдыг эсэргүүцсэн цуглаан бодитой  харууллаа. Оффшорчидтойгоо үгссэн Монголын  төр, ард түмэн хоёрын ялгааг дэлхий харж байгаа, НҮБ тэмдэглэж авсан гэж найдна. Жагсаалын  бас нэг үр дүн энэ.

Өөрсдөө  ирж жагсаалд нэгдээгүй  атлаа  сошиалд нүүрээ нуун жагсагчдыг өөлж муучлан  жиргэж суугаа тэд хэн бэ?   Зарим нь  тэр оффшорыг эсэргүүцээд байхдаа яах вэ, яршиг л байна. Энэ  гарч ирж үг хэллээ,   болиосой” гэхчлэн ичиглэх янзтай. Тэгвэл оффшорчид ичиг биш гэж үү.  Ардын уран зохиолч Тангадын Галсан гуай Монголын байгалийн баялгийг цөлмөж, оффшорт нуусан овт шааруудыг  “Ээжийнхээ элгийг урж, аавынхаа шарилыг ухаж хөлжсөн байгалийн фашистууд шившиг, шившиг, шившиг” хэмээн  жагсагчдын өмнө үг хэлэхдээ ичиглэсэн. Тэгвэл оффшорчдыг  өмөөрч хамгаалаад байгаа, монголчуудаа сэрээн тэмцэлд дуудсан  АТОЗ буюу Ард түмний Онц түр зөвлөлийг  чичилж, улс орноо өрнөөс гаргая, оффшорчидтой хариуцлага тооцъё гэж  хэлсэн хүмүүсийг доромжлон гутааж байгаа хүмүүс ч бас ичиг, ичиг,  шившиг, шившиг.

Эх сурвалж:www.polit.mn

“SocialPay loves coffee” аян CU сүлжээ дэлгүүрт хэрэгжиж байна

Хөнгөлөлт, урамшууллаар хэрэглэгчдэдээ үргэлж бэлэг барьдаг SocailPay аппликэйшн

47 мин
Танилц: Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт

Танилц: Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт

1 цаг 41 мин
АТГ: Үйлдвэрчний эвлэлийн холбооны албан тушаалтнуудыг шалгах үеэр С.Ганбаатар гишүүн ирсэн

АТГ: Үйлдвэрчний эвлэлийн холбооны албан тушаалтнуудыг шалгах үеэр С.Ганбаатар гишүүн ирсэн

1 цаг 52 мин
Х.Тэмүүжин: Хонгилын эзэн солигддог биш нурдаг байх ёстой

Х.Тэмүүжин: Хонгилын эзэн солигддог биш нурдаг байх ёстой

2 цаг 4 мин
Эрдэнэт Бурханы сүмийн итгэгчид цусаа хандивлаж, алтан амь аврах үйлсэд оролцлоо

“Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” дэлхий дахины цусны донорын аянд Эрдэнэт дэх Бурханы сү

2 цаг 24 мин
"Итгэл найдварын ой" аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Дэндийн амыг цэвэрлэлээ

Энэ онд 60 жилийн ойгоо тэмдэглэж буй Баянзүрх дүүрэг энэхүү онцгой тэмдэглэлт ойгоо т

3 цаг 49 мин
Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүдийг цөөлөх үү?

Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүдийг цөөлөх үү?

9 цаг 32 мин
“Гишүүдийн тоог цөөлөх ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт ор

13 цаг 59 мин
ХҮН намыг Засгийн газраас гаргаж, МАН-аас Боловсролын сайд томилох уу?!

УИХ-аар Ерөнхий сайд Г.Занданшатарын өргөн мэдүүлсэн Засгийн газрын б

13 цаг 59 мин
АН-ынхан рейтингээрээ МАН-ын дээр гарч, дотоод эв нэгдлээ ярьж эхэллээ

Улс төр яг л ёворцог юм. Ёворцог гэдэг нь биллиард л даа. Монгол хэлний тольд тайлсанчлан “.

13 цаг 59 мин