Амьдрал гэдэг “их сургууль”-аас хүн ихийг сурдаг

2017-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН, Гэрэл зургийг Д.ЦЭРЭННАДМИД

Булган аймгийн Урлаг, дизайны академийн захирал Д.Дарьсүрэнг энэ удаа­гийнхааАмьдралын той­рогбулангийн зочноор урьсан юм. Тэрээр мал­чин айлын 11 хүүхдийн ууган нь. Булган аймгийн Сай­хан сумынх. Багаасаа хурга, ишигтэй хөөцөлдөж, хурдан морь унадаг байсан. Ур­лаг, спор­тоор оролддог, ээжийгээ дагаж юм оёж сур­­сан. Наймдугаар ангид байх­даа аав ээждээ дээл хийж өгсөн, тийм л бүтээлч хүүхэд байжээ гэв. 1968 онд Багшийн дээд сур­гуульд сурч 1971 онд бага ангийн баг­ш болсон жи­рийн л намтартай нэгэн.

Багшийн сургууль төгсөхийнхөө өмнөх жилээ нөхөр Н.Чойсүрэнтэй танилцаж айл болон долоон хүүхдийн эцэг эх болжээ. Бага ангийн багшаар зургаан жил ажилласан. Бас улсын тэргүүний бага сургуулийн захирлаар таван жил ажиллажээ. Тэр үед нийгмийн идэвхтэй залуучуудыг эвлэл, пионер, намын байгууллагын үйл ажиллагаанд оролцуулдаг байсан болохоор намын дээд сургуулийг төгсч бэлтгэгджээ. ТэрээрХамгийн сайхан сургууль нь амьдралын сургууль байдаг юм байна. Амьдралдаа шавь нар, найзууд, бусад гэр бүлд үлгэрлэж явна. Хүсээгүй мөртлөө ингэж явах нь миний өвөг дээдсээсээ сурч ирсэн өв уламжлал юм болов уу. Хамгийн чухал зүйл нь бид их хөдөлмөрч болохоор дараагийнхаа үеийг бэлдэж байх шиг байна хэмээн яриагаа эхэлсэн юм.

Тэрээр 1971 оноос өнөөдрийг хүртэл багшилж байна. 2004 онд олон хүүхэдтэй хэмээн 50 настайдаа өндөр насныхаа амралтыг авахынхаа өмнөх жилБулган уранхоршоо байгуулжээ. Хэн ч бай тухайн үед одоогийнх шиг янз бүрийн тэтгэмж гэж байгаагүй аж. Тиймээс тэтгэвэртээ гарсан ч зүгээр суухыг хүсээгүй тул сургалтын төв байгуулсан байна. Д.Дарьсүрэн гуай өөрийгөө хүнд заах чадвартай юм шиг байна лээ. Би дарга биш. Өмнө нь 17 жил удирдах ажил хийсэн. Өөрөө хийдэг учраас тэрийгээ хүнд сургах гэж их зүтгэдэг. Багш, сурган хүмүүжүүлэгч хүн. Манай уламжлалыг сурах гэж Япон, Германаас хүмүүс зорьж ирдэг. Монголчууддаа мэддэг, чаддаг уламжлалаа зааж өгөх юмсан гэж боддог. “Өв уламжлал гэхээр юу заадаг юм бэгэхэд монгол урлал. Монгол урлалдаа малын арьс, ноосыг хоёр тийш салгаж аваад хэрэглээндээ эцсийн бүтээгдэхүүн болтол нь боловсруулаад хийдэг аргад сургаж байна. Хоёрдугаарт, Монгол ахуйн соёл. Түүх, угсаатны уламжлал, удамшлыг заадаг гэж байлаа.

 

ХОРШООНООС АКАДЕМИ БОЛЖ ӨРГӨЖСӨН НЬ

 

Булган уранхоршоо насанд хүрэгчдийн ба бусад мэргэжлийн боловсрол олгох, зураглал зохион байгуулдаг төв байлаа. Одоо энэ хоршоо нь 2015 оноос Булган аймгийн Урлаг, дизайны академи болж өргөжсөн. Хоршоог байгуулснаас хойш тасралтгүй сургалт явуулж байгаа гэв. Хүмүүсийг дадлага хийлгэхийн хажуугаар оюун ухаанд нь тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй юм байна. Өрх гэрийн амьдралд хэрэг болох, зах зээлийн нийгмийн үед хүндхэн амьдралтай хүн их болохоор өрхийн орлогыг нь яаж нэмэгдүүлэх вэ гэсэн асуудал түүний сэтгэлийг зовоож байв.

Хэдийгээр бага ангийн багш ч гэсэн өөрийн авьяасыг хөгжүүлж нүүдэлчдийн уламжлалт, угсаатны судлалын зүйлсийг сонирхож судалдаг, малчин хүний хүүхэд байсан учраас ээжээсээ сурсан зүйлээ хүмүүст зааж өгөх гэж сургалтын төв байгуулжээ. Сургалтад суусан шавь нараасаа төлбөр авдаггүй байсан гэв. Тэгээд яаж цалинжиж, үйл ажиллагаагаа явуулдаг байсан юм бэ гэхэдМанайх төлбөр авдаггүй ч байнгын үйл ажиллагаа явагддаг. Дандаа цалингүй заагаад байх бас хэцүү. Өөрөө олон хүүхэдтэй, ханьдаа нэмэр болж явах ёстой. Тиймээс хонины ноосыг бөөрөнхийлөөд гурван бүтээгдэхүүн хийхэд эхний хийж сурсныгаа тэр хүн өөрөө авна. Хоёр дахь нь бидний хоол, цайны мөнгө болно. Харин гурав дахь нь хоршоонд миний цалин болж үлдэх жишээтэй. Гарын дор байгаа материал, түүхий эдийг ашиглаад бүтээгдэхүүн хийгээд хүний эрүүл мэндэд хэрэгтэй зүйл үйлдвэрлэдэг. Мөн дээрээс нь хонь, тэмээний ноосны ач холбогдол нь юу юм бэ. Өвөг дээдэс маань яагаад үүнийг хэрэглэдэг байсан юм бэ гэдэг талаар их судалгаа хийж бусдад заана. Гэтэл хүн үүгээр мөнгө олж чадахгүй байна.

Тэгвэл яаж мөнгө болгох вэ. Нэгдүгээрт, цагийг нарийн барьж, цагийн юмыг цагт нь чанартай сайн хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, хөрөнгө босгох хэрэгтэй юм байна. Хөрөнгө босгох хоёр асуудал байна. Нэг нь оюун ухаандаа хөрөнгө босгоно. Технологи, түүх мэдэж авна. Хоёрдугаарт, бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Бидний үйлдвэрлээд байгаа зүйл дандаа ахуйн орчинд явагдаж байгаа учраас том үйлдвэр болж чадахгүй байсан учраас зах зээлд бэлчээрийн удирдлагын хөгжил төслийнхөнтэй хамтарч аймгийн идэвхжүүлэгчээр шалгарсан. Төслийнхөнтэй хамтарч өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй, ядуу, өрхийн орлого багатай хүмүүсийг яаж баялагтай болгох вэ. Хүний сэтгэлийг яаж тэмүүлэлтэй, өөртөө итгэлтэй, үр хүүхэд, хань ижилтэйгээ сайхан инээсэн, аятайхан аяга хоол идчих хэмжээний болгох вэ гэсэн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж 10 суманд 93 бүлэг байгуулсан. Би өөрөө хөрөнгөгүй болохоор төсөл хөтөлбөрийг дагана. Тэдэнтэйгээ хамтраад энэ хүмүүсийг хөрөнгөтэй болгоод зургаан хоршоо, нэг компани бий болгож нэмүү өртгийн сүлжээнд 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалттай, манай хоршоо компаниудад тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосонгэж байлаа.

 

МОНГОЛОО МОНГОЛООР НЬ БАЙЛГАЯ

 

Монгол арьсаар ахуйн нөхцөлд нь ган гэдэг юмыг өөрсдөө хийгээд ган үнэртсэн арьсаар хүүхдийн хувцас хийх технологиудыг сурсан байна. Энэ хүнд монгол хүнийг монголоор нь байлгах, монгол сэтгэлгээтэй, монгол ухааралтай, монгол удамшилтай, монгол уламжлалтай байгаасай гэсэн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд үр хүүхдүүдээ энэ маягаар хүмүүжүүлэх гэж нэг их оролдоогүй мөртлөө хүүхдүүд маань ерөнхийдөө дагасан маягтай болдог юм байна. Хүүхдийн хүүхдүүд бас нарийн урлал, зүү ороох, гар урлал хийж байна. Том охин эсгий ширмэл урлаад, би Хүннүгийн олдвороос зургийг нь авч түүнийхээ судалгаан дээр зургийг нь компьютерт оруулаад гаргаж өгсөн. Манай шавь нар найман ханатай гэрийн эсгий ширмэл хүртэл хийж байсан хэмээн бахархан ярьж суулаа.

Д.Дарьсүрэн багш Ардын урлагийн наадамд хоёр удаа оролцжээ. 2001 онд мал аж ахуйн түүхий эдээр 23 бүтээл хийж мөнгөн медаль авч байжээ. Харин 2011 оны Ардын урлагийн их наадамд энэ чиглэлийнхээ зүйлүүдээс гадна нарийн урлал буюу зүү ороох, зоос ширээгээр жижиг ном хийж түүнийгээ дагуулсан хэд хэдэн урлалыг нь хийсэн байна. Тэрээр бидний хийгээд байгаа зүйлийг би өөрөө шинээр хийсэн зүйлүүд биш. Бидний өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн юм мартагдаад байгаа учир сэргээж ийм юм байсан юм шүү. Үүнийг дэлхийн өв соёл болтол яаж авч явах юм бэ гэдгийг зааж сургаж байна. Зоос ширээгээ хөдөө сумдуудад очиж заасан гэж байв.

Хүмүүс эрүүл мэндийн шаардлага хангахгүй хувцас өмсч байна. Наад зах нь гутал. Тиймээс түүний шавь Д.Пүрэвдорж аймагтаа үйлдвэр байгуулахаар зорьж явна. Тэрээр Д.Дарьсүрэн багшийг дөрвөн жил дагаж таван төрлийн гутал хийдэг технологийг бүлэг байгуулж сураад хоршоо байгуулсан аж. “Булган уранхоршоогоо байгуулснаас хойш өөрөө бие дааж гараад ирэхээр хэний ч хараат бус болонгуут юмыг хийе гэж зүтгэвэл яаж ч хийх боломжтой гэсэн юм.

 

ТЕХНОЛОГИЙН БАГШ БОЛОВ

Д.Дарьсүрэн багшийн ээжийг С.Чагаа гэнэ. Ээжийнх нь тал уран хүмүүс байсан. Тэднийх олон хүүхэдтэй байсан болохоор охидууддаа эрээн даавуугаар хувцас оёж өгдөг байсан нь түүнийг технологийн багш болоход нь нөлөөлсөн аж. Дүү нар нь ч гэсэн гарын уртай гэж байлаа. Хүүхдүүд дотор нь мундаг уран хүн ч байгаа гэв. Хөдөө нэг охин нь саальчин, их уран. Голын зах дээр хадам аавыгаа хонио хариулаад сууж байхад нь хараад зурж, оёсон хэмээн бахархаж байлаа. Тэрээр 1987 оноос арьс, ноостой ноцолдсон. Хонины ноосоор утас ээрч сүлждэг байсан. Дараа нь ноос ноолуурын эрдэм шинжилгээний туршилтын төвийн институтын багш Г.Надмид гэж дэд захирал намайг дагуулж ноос руу оруулсан юм.

Би Сайханы хар, цагаан ямааны ноолуурын судалгаа хийж байсан. Өөр мэргэжлийнх мөртлөө энэ чиглэлээрээ явсаар байгаадМал аж ахуйн түүхий эдийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгоход ахуйн нөхцөлд сургах ньсэдвээр докторын зэргийг 2011 онд ОХУ-ын Томскийн багшийн их сургуульд хамгаалжээ. МСҮТ-д багшлах эрхийн бичгийг өгөхдөө яамнаас шалгалт авдаг байж. Тэр үед дөрөвхөн багш тэнцсэний нэг нь Д.Дарьсүрэн багш байлаа. Тэрээр компьютер үзээгүй сургууль төгссөн ч есдүгээр ангид сурдаг охиноороо, дараа нь нэг шавиараа хэрхэн ашиглах талаар нь заалгасан гэж байв. Мөн англи хэл мэдэхгүй ч компьютер дээр юуг ч хийж чаддаг болжээ.

Бага ангид багшилж байхад III ангийн Түмэн бодисын хичээлийг заахдаа Х ангийн астрономын хичээлийг судлаад хүүхдэд заадаг байсан. Одоо ийм л багш хэрэгтэй байна. 45 минутад багш юу ч заахгүй өнгөрөөж байна. Тиймээс 10 жилийн сургуульд хүүхдүүд технологи мэдэхгүй байна гэж байлаа. Тэрээр Алтангадас, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-той. Хийсэн бүтээснээ үнэлүүлж яваа хүн юм. Харин гурван удаа гавьяатад тодорхойлогдсон ч авч чадаагүй байна.

 

ӨВ УЛАМЖЛАЛАА ӨВЛҮҮЛЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА

Миний хань чинь миний шадар туслах. Уг нь би туслах ёстой хүн шүү дээ. Уламжлалт ухаанд мэдрэмжтэй, өөрөө сурснаа надад их заадаг. Гэр бүлийн хоёр чинь бие биедээ юм заана. Бид хоёр орой болохоор зурагтаа үзэж, их зүйлийг ярина. Өвгөн маань хүүхдүүддээ өвлүүлэх юмсан гээд цагаан сараар шагайн наадгайнуудыг хийсэн. Морь уралдуулж, алаг мэлхий өрүүлээд хүүхдүүдийнхээ дунд уралдаан зарлаад хөөрхөн урамшуулал өгдөг юм. Энэ жилийн уралдаанд оролцохоор хотоос зээ хүүхдүүд маань ирсэн. Өмнө нь шагналгүйгээр тоглодог байсан. Одоо уралдаан зарлахаар сонирхохгүй байсан хүүхдүүд нь хүртэл сонирхдог болсон. Өв уламжлалаа өвлүүлэхээр хоёулаа зүтгэж явна. Урамшуулалд нь төрийн сүлд, соёмбо, жижиг аяганд цагаан идээ, чихэр хийж өгдөг. Эхний уралдаанд манай зээ өвөөгөөсөө тугалтай заан авч байсан. Энэ жилийн тэргүүн байранд соёмбыг 5000 төгрөг, хадагтай өгсөн. Мөн оролцсон бүх хүүхдэд 500-1000 төгрөг өгдөггэв. “Өвгөн маань ногоо, чацаргана тарьж байгаа. Чацарганыг нь буцалгаж ууна, хоёулаа уулнаас хүнхээл түүж хүнхээлийн хурууд хийгээд энэ чинь монгол уламжлал юм гэдгийг хүүхэд залууст ухааруулах гэж мэрийж байнагэсэн юм.

 

БИ БҮХ НАМД ТЭГШ ҮЙЛЧИЛДЭГ

 

Засгийн газраас зөвлөн сургагч, өвлөн суралцагч гэсэн уриа гаргаад хөдөлгөөн өрнүүлэхэд Хүүхэд, гэр бүлийн байгууллагаасБагшаа таныг бид зөвлөхөөр авъягэсэн хүсэлт тавихад нь зөвшөөрсөн, баяртай байна гэв. Яагаад гэвэл түүний ажил, өрх гэр бүлтэй тулж ажилладаг байгууллага. Монгол Улсын Гэр бүл, хүүхэд, залуучуудын байгууллага гэхээр гэр бүл дотор янз бүрийн хүмүүс байна. Энэ төрийн суурь. Айл өрх ямар байх вэ төр маань тийм л байх ёстой. Төр, засаг, ард түмэн үнэлээд ажиллаач ээ багшаа гээд байх юм. Сүүлийн үед их зүйл бодож байна. Толгойд их юм орж ирэх юм. Үүнийг олон хүнд зэрэг зааж сургаад өвлүүлчих юмсан. Хэн ч гэсэн ертөнцийн мөнх бусыг үзнэ. Үүнээс өмнө байгаа юмаа олон хүнд тараачих юмсан гэсэн бодолтой байна. Би Ардын намын гишүүн. МАХН байхад нь гишүүнээр элсч байсан. Гэтэл өөр намд орлоо ч гэсэн хусаад ч арилахгүй юм чинь тэр. Гэсэн ч би бүх намд эрх тэгш үйлчилдэг. Яагаад гэвэл би багш хүн.

Сонгуулийн үеэр бага ангид байсан 12 хүүхдийн зургаа нь Эрдэнэт, зургаа нь Булганаас хоёр машинтай очиход багш нь хүүхдүүдээ хараад баярлахгүй яах вэ. Хурал дээр үг хэлээд өгөөч багшаа гэхээр нь үг хэллээ. Нөгөө шавийгаа болохоорМиний хүү угсаа гарвал сайтай, жинхэнэ Монгол хүн шүү. Чи Монголын хүү шүүгэсэн. Миний мэргэжил, миний сэтгэл, миний хүн чанар монгол хүний төлөө болохоос аль нэг нам руу гуйвж дайвж явах шаардлага надад байхгүй. Тиймээс миний шавь нар бүх намынх байдаг. Би аль ч намын сайныг дэмждэг, харин мууг нь дуугүй өнгөрөөдөг гэсэн юм.

Тэрээр өөрийн сурч, мэдсэнээ бусдад өвлүүлэхийн төлөө ийнхүү хичээнгүйлэн зүтгэсээр явна.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар Засгийн газраа дангаараа байгуулна гэжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг парламент хэлэлцэж, олонхын саналаар огцруулсан билээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Тогтворгүй байдал тогтолцооны өөрчлөлтийг “нэхээд” байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр намууд хамтраад байгуулсан Засгийн газар жил ч бол

4 цаг 3 мин
Г.Занданшатарын Засгийн газрын “нас” хэн хэн сайд болохоос хамаарна

ЕТГ-ын дарга Г.Занданшатар Ерөнхий сайд болно. Гэхдээ, хараахан томилогдоогүй, өнөөдөр УИХ-ын чуу

4 цаг 3 мин
Хятад, Монголын сэтгүүлчид “Жин Шы Ань” технологийн компанийн үйлдвэрлэлтэй танилцлаа

“Боломжоо хуваалцан хамтдаа хөгжье" уриатай Хятад, Монголын хэвлэл мэдээллий

20 цаг 14 мин
Зарим аймгийн баяр наадам, бүсийн морин уралдааны товыг тогтоожээ

Зарим аймгийн баяр наадам, бүсийн морин уралдааны товыг тогтоожээ

Уржигдар 12 цаг 49 мин
М.Даваажаргал: Сүмог дэлхийд сурталчлан таниулахын төлөө зүтгэнэ

М.Даваажаргал: Сүмог дэлхийд сурталчлан таниулахын төлөө зүтгэнэ

Уржигдар 12 цаг 40 мин
Г.Тэмүүлэн: Нам доторх залуу үеийн төлөөлөл болж ил тод, нээлттэй өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байлаа

Г.Тэмүүлэн: Нам доторх залуу үеийнхээ төлөөлөл болж ил тод, нээлттэй өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байлаа

Уржигдар 10 цаг 50 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ

Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ

Уржигдар 10 цаг 33 мин
Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсөн үү?

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэ

Уржигдар 06 цаг 00 мин
Ж.Золжаргал: Үр дагавар болсон утаанд биш дулаалгад мөнгөө зарцуулъя

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай цаг үеийн зарим асуудлаар  ярилцлаа.  

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар Засгийн газраа дангаараа байгуулна гэжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг парламент хэлэлцэж, олонхын саналаар огцруулсан билээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Тогтворгүй байдал тогтолцооны өөрчлөлтийг “нэхээд” байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр намууд хамтраад байгуулсан Засгийн газар жил ч бол

4 цаг 3 мин