Автобусанд камер байршуулж, картгүй зорчигчдод үйлчлэхгүй байна

2017-04-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр анхааруулсны дагуу өнөөдөр /2017.04.01/ нийтийн тээврийн бүх автобусууд бэлэн мөнгөний хайрцаггүй үйлчилгээнд гарлаа. Картгүй иргэд 3600 төгрөгийн картыг 2000 төгрөгөөр худалдаж авч цэнэглэж байгаа юм. Автобус бэлэн мөнгөний хайрцгаа хураана гэсний дагуу өчигдрөөс эхлэн карт цэнэглэгч ТҮЦ-нүүдийн ачаалал эрс нэмэгдэж ихэнхийнх нь цэнэглэх мөнгө дуусчээ.

09:00 цагаас эхлэн картаа цэнэглүүлэх гэсэн хүмүүс дугаарласан

Энэ талаар Нисэхэд байрлах ТҮЦ-ний худалдагч “Сүүлийн хоёр өдөр карт цэнэглүүлэх гэсэн хүмүүс маш их байна. Карт цэнэглэгчийн мөнгө дорхноо дуусчихна. Дахиад цэнэглэхээр 30 минутаас илүү хугацаа орж байж идэвхждэг. Тэр хооронд хүмүүс бухимддаг. Монголчууд дандаа цагийг нь тулгаж яарч сандардаг нь ийм жаахан зүйлээс харагдаж байна. Өнөөдөр өглөө /2014.04.01/ 09:00 цагт дэлгүүр дөнгөж онгойв уу үгүй юу картаа цэнэглүүлэх гэсэн хүмүүс дугаарласан. Автобус ирчихлээ хурдал гэсэн хүмүүс их байна” гэлээ.
Нисэх-7 буудал чиглэлийн автобусны урд хаалганы ойролцоо зогсоод хүмүүсийг ажиглавал цөөнгүй зорчигч “Мөнгө хүрэлцэхгүй” гэсэн карт уншуулаад цэнэглэдэг газар олдсонгүй 2-3 газраар орлоо гэсэн тайлбарыг хэлж байлаа. Харин нөгөө хэсэг нь картаа авч амжсангүй, ганц удаа мөнгөөр үйлчилчих гээд жолооч руу 500 төгрөгөө өгч байна.

Гэвч Нисэх-7 буудал чиглэлийн автобусны жолооч Г.Төрболд “Мөнгөөр зорчиж байгаа хүмүүст үйлчлэхгүй. Бууна уу. Картаа аваад юм уу, эсвэл микро автобусанд суу” гээд картгүй зорчигчдыг үг дуугүй буулгасан юм.

Өглөөнөөс хойш 2-хон эрээс хийхэд 50-60 картгүй хүн орж ирлээ

Ганц удаа мөнгийг нь аваад зорчуулж болохгүй юу гэвэл “Автобусанд камер байршуулсан учраас мөнгө авч болохгүй. Камерт бичигдвэл бид өөрсдөө асуудалд орно. Тэгснээс үйлчлэхгүй байсан дээр. Өглөөнөөс хойш 2-хон эрээс хийхэд бараг 50-60 картгүй хүн орж ирлээ. Ихэнхийг нь буулгасан ч зарим нь үгэнд орохгүй хойшоо яваад хүмүүсийн дундуур ороод алга болчих юм” гэв. Дашрамд дурьдахад, автобусны буудал болгон дээр суудлын тэрэг, микро автобус бөөн бөөнөөр байна. Карт аваагүй иргэд автобусанд суулгахгүй болохоор таксидаж, микро автобусаар үйлчлүүлэх нь их байсан юм. 

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12