ФОТО: Оффшорын эсрэг жагссан иргэд төв талбайг дүүргэв

2017-03-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Иргэний нийгмийн байгууллагуудын оффшорын эсрэг тэмцлийн уриалгаар өнөөдөр /2017.03.31/ ард иргэд төв талбайд цуглаад байна. 12:00 цагаас эхэлсэн жагсаалд иргэд нэмэгдэж ирсээр Сүхбаатарын талбайг тэмцлийн уухайн дуу, иргэдийн жагсаалаар дүүргэв. Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнд иргэний нийгмийн байгууллагуудаас гадна МАХН, Нам бусчуудын хөдөлгөөн зэрэг улс төрд суудалтай болон суудалгүй намууд нэгджээ. Жагсаалд Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс гадна Ардын уран зохиолч Т.Галсан,  УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ, Г.Уянга нар хүрэлцэн ирж оффшорын эсрэг дуу хоолой хүргэсэн юм.

Жагсаал зохион байгуулагчид Монгол Улсад нүүрлэсэн өрийн дарамт, ядуурал ихэссэнээс нийгэмд хүнд нөхцөл үүссэнийг иргэдэд танилцуулж,  Ерөнхийлөгчөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулах шаардах бичиг, УИХ-д оффшор данстай улстөрчдийг шалгуулах тулган шаардах бичиг хүргүүлсэн. Төр, засагт сануулга болгож уриалгын төсөл бичсэн. Энэ Монголын ард түмэнд хандахаас гадна НҮБ, Монголын төрд хандсан уриалга. НҮБ-ын Авлигын эсрэг, Үндэстэн дамжсан мөнгө угаах санхүүгийн гэмт хэргийн конвенцид Монгол Улс энэ хоёр хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа тухай хандсан уриалга гаргаж буйг хөдөлгөөний ерөнхий зохицуулагч С.Батчулуун хэлсэн юм.

Гэрэл зургийг Д.БАТБААТАР

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12