
Т.САЙХАН
ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд дөрөв дэх өдрөө /03.31/ үргэлжилж байна. Өнгөрсөн мягмар гаригт эхэлсэн шүүх хурал олон хавтаст хэрэг болон эдийн засгийн холбогдолтой нотлох баримтуудыг шинжлэх шаардлагатай тул ийнхүү цаг хугацаа ороод байгаа талаар албанынхан мэдээллээ. Өчигдөр /03.30/ гэхэд бичгийн нотлох баримтуудаа шинжилж дууссан байна. Яг одоогийн байдлаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд цахилгаан тасарсан боловч шүүх хурал үргэлжилж байна.
Эх сурвалж:www.polit.mn