Урьдчилан цаг тохирч гэртээ тоологчийг ирүүлж болно

2017-03-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг орон даяар эхлүүлэх гэж байгаа талаар ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваагаас  тодрууллаа.

 

-Шинэчилсэн судалгаа ямар хугацаанд хэрхэн явагдах вэ?

-Өрхийн мэдээллийн санг шинэчлэх зорилгоор Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох ажлыг орон даяар энэ сарын 31-ны 09.00 цагт эхлүүлж ирэх сарын 09-ны  18:00 цагт дуусгана.  Мэдээлэл цуглуулах ажлын хүрээнд  7900 орчим бие бүрэлдэхүүн ажиллана. Өрхийн мэдээллийн сангаас нийт 600.000 өрхийг судалгааны мэдээлэл цуглуулалтад хамруулахаар бэлтгэлийг хангаад байна. Онооны үр дүнгээс хамааран үйлчилгээ тусламжид хамрагдах боломж бүрдэнэ. Судалгаанд хамрагдах боломжтой эсэхээ сум, хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандан өрхийн жагсаалтаас шалгуулна. Хэрэв тухайн өрх судалгаанд хамруулахаар бэлтгэсэн өрхийн жагсаалтад ороогүй бол сум, хороондоо өргөдөл, хүсэлтээ гарган судалгаанд хамрагдах боломжтой.

-Айлууд судалгаанд хамрагдахын тулд юуг анхаарах ёстой вэ?

-Судалгааны мэдээлэл цуглуулах өдрүүдэд гэртээ ярилцлага өгөх боломжтой, насанд хүрсэн гишүүнийг байлгах хэрэгтэй. Мөн зайлшгүй үед сум, хорооны судалгааны баг руу мэдэгдэж урьдчилан цаг тохирч гэртээ тоологчийг ирүүлж асуулга өгч болно. Судалгааны мэдээлэл цуглуулах үед гишүүдийн албан ёсны баримт бичгийг гэртээ бэлэн байлгаж тоологч батлагдсан маягтад бүртгэхэд зориулан бэлдэх нь чухал.

-Судалгааны дүн үнэн зөв гэдгийг яаж нотлох вэ?

-Өмнө нь өрхийн өгсөн мэдээллийн дагуу оноог жагсаадаг байсан бол энэ удаагийн судалгааг албан ёсны мэдээллийн эх сангуудтай тулгах замаар мэдээллийн үнэн, бодит байдлыг баталгуужуулах боломж бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, 63 асуулгыг бүх л айлаас ижилхэн асууна.Судалгаа эхлэхээс өмнө нийт өрхийн хоёр орчим хувь буюу 14 мянга орчим өрхийн дунд туршилтын судалгаа явуулсан.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12