Чалкогийн өрийг тэглэлээ

2017-03-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Эрдэнэс-Таван толгойХК-ийн удирдлагууд өчигдөр  БНХАУ-ын Чалко компанийн  өрийг бүрэн төлж барагдуулсныг мэдэгдлээ. Өр тэглэсэн батламжийг Ерөнхий сайдад гардуулах үеэрЭрдэнэс-Таван толгойкомпанийг цаашид хэрхэн ажиллах талаар зарим үүрэг чиглэлийг  өгсөн байна. Зургаан жил сунжирсан Чалко компанийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 30 хувийг долоон сарын хугацаанд  “Эрдэнэс Таван толгойкомпанийнхан барагдуулсан нь энэ аж. Ингэснээр Цанхийн зүүн болон баруун уурхай бүтнээрээ Монголын ард түмэнд үр өгөөжөө өгөх боломж нээгдэж байгаа гэсэн мэдээллийг компанийн удирдлагууд өгөв. Мөн Цанхийн баруун уурхайгаас олборлосон нүүрсийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлан борлуулснаар үнийг  72.5 ам.долларт хүргэж 169 дахин өсгөөд байгааг юм байна.

Эрдэнэс Таван толгойкомпанийн толгой компани болох Эрдэ­нэс Монгол компани энэ асуудлаар ан­хаарч ажиллаж, зөв менеж­мен­тээр удирдсан. Эрдэнэс Монгол ХХК байгуу­лагд­санаас хойш 10 жилийн хуга­цаанд анх удаагаа ашигтай ажиллажээ.

Энэ үеэр  “Эрдэнэс-Таван толгойХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдоос зарим асуултад хариулт авлаа

-Чалкогийн өрийг бүрэн төлснөөр Монгол Улсад ямар шинэ боломж нээгдэж байгаа вэ?

-“Эрдэнэс-Таван толгойхувьцаат компанийн БНХАУ-ын Чалко компаниас дараа нь нүүрсээр төлж барагдуулах нөхцөлтэйгөөр хийгдсэн 350 сая ам.долларын зээлийн урьдчилгаа төл­бөрийг 2017 оны гурав­дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдууллаа. Цанхийн уурхайгаас олборлож байгаа нүүрсний бүх орлого улсын төсөвт орно. Төлбөрийг бараг­дуу­ла­хад Монгол Улсын Засгийн газраас өгсөн оновчтой чиглэл болох нүүрс олборлолтыг нээлттэй үнийн сонгон шалгаруулалтаар борлуу­лах шийдвэр болон Цанхийн баруун уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх шийд­вэрүүдээс гадна манай хамт олны зөв менеж­мент нөлөөлсөн гэж бодож байна. “Эрдэнэс Таван толгойкомпанийн нүүрсний үнэ өнгөрсөн онд нэлээд бага байсан. 2016 оны есдүгээр сард тонн тутам нь 27 ам.доллар байсан нүүрсний үнийг гадаад зах зээлийн нийлүүлэлт болон маркетинг менежментийн үндсэн дээр 33, 50, 59.3 ам.доллар болж 120 хувиар өссөн. Хамгийн сүүлд Цанхийн баруун уур­хайгаас олборлосон нүүрсийг нээлттэй сонгон шал­га­руулалт зарлан бор­луулс­наар үнийг 72.5 ам.долларт хүргэж 169 дахин өсгөөд байна

Чалко компанид 2011-2012  онд овоо өр дарсан. Түүнээс хойшхи хэдэн жилүүдэд өр төлбөрийн асуудал явагдаагүй. 2016 оны есдүгээр сард биднийг ажлаа авахад  Чалкод 110 сая  ам.долларын, олборлогч ТТJVсо компанид 64 сая ам.долларын өртэй байсныг нийлүүлээд өнөөдөр бүрэн барагдуулж дууслаа. Анх 2012 онд цанхиас олборлож байгаа нүүрс 70 ам.доллар байсан. Энэ нь уурхайн аман дээрээс нүүрсээ ачиж 260 км тээвэрлээд Цагаан хадны боомт дээр буулгаж 70 ам.доллараар зарж байсан. Гэтэл бид уур­хайн аман дээр 72 ам.доллараар борлуулж байна. Хэрэв Цагаан хадан дээр тээвэрлэж аваачвал 90 ам.доллар болно. Тэгэхээр энэ бол түүхэн дээд амжилт юм.

-Цанхийн баруун уурхай дээр тендер зарласан. Үйл ажиллагаа хэрхэн явагдаж байна вэ?

-Цанхийн баруун уурхайн гэрээт олбор­логчийн тендер шалга­руулалт явагдсан. Үүнд Монгол уурхайчин нэг­дэл буюу Монголын компаниуд хамтарч орж шал­гаруулалтад ялсан. Үн­­дэсний оператор компа­ниуд олборлолт хийснээр зардлын  200 тэрбум төг­рөг Монголд үлдэх бо­ломж олдож байна. Түү­нээс гадна баруун уур­хайн  олборлолтын зардал зүүн уурхайнхнаас хоёр дахин буурч байгаа юм. Мон­голчуудын энэ явдал ньЭрдэнэс Таван толгойкомпанийн ордыг мон­гол­чууд өөрсдөө олбор­лож чадна гэдгийг харуулж байна.

Эрдэнэс Таван толгойкомпани энэ онд Цанхийн баруун, зүүн уурайгаас 11.5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн. Одоогийн байдлаар 2.2 сая тонн нүүрс экспортолж  2.8 сая тонн нүүрс олборлоод байна. Үлдсэн хугацаанд есөн сая тонн нүүрс олборлох үүрэгтэй. Зах зээлийн үнэ сайн байвал энэ ондоо багтаагаад 550 сая ам.долларын борлуулалт хийж орлого олох боломж бүрдэж байгаа юм. Энэ нь 1.2 их наядын хэмжээний борлуулалт буюу нэлээд том үр дүн гэж тооцсон

-Цанхийн зүүн уурхайн олборлолт цаашид хэрхэн явагдах вэ?

- Зүүн уурхайн нүүрсийг өөрсдөө тодорхой үнээр борлуулах эрх үүсч байгаа. Гэхдээ Чалко компанитай хийсэн гэрээний дагуу дахиад таван жил тэднийд нүүрсний 80 хувийг нийлүүлнэ гэсэн байдаг. 4-5 жилийн өмнөх энэ гэрээг өөрчлөхөөр санал тавьж хэлэлцээ хийж байгаа учраас Зүүн Цанхийн нүүрсийг яг баруун Цанхийн нүүрсээр бор­луулна гэж ойлгож болохгүй. Хоёр төрийн өмчит байгууллагын урт хугацааны гэрээтэй.

-Чалкогийн өрийг барагдуулсан батламжийг Ерөнхий сайдад гардуулах үеэр ямар асуудал ярилцав?

-Компанийн удирд­лагууд Ерөнхий сайдад өр төлбөр барагдуулсан батламж бичгийг гардуулж, үүрэг даалгавар авлаа. Ерөнхий сайд бидэнд баяр хүргэлээ. Мөн үлдсэн хуга­цаандЭрдэнэс Таван толгойкомпанийг  эр­чимтэй ажиллуулж, энэ онд үлдсэн өр төлбөрөө барагдуулах чиглэл өгсөн. Түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт буйЭрдэнэс Таван толгой”-н  1072 хувьцаагамь оруулахасуудлыг даруй шийдвэрлэхийг хэллээ. Бид ч идэвх, чармайлттай ажиллах болно. Одоогоор 1072 хувьцаа манай балансад бүртгэгдээгүй байгаа. Бүртгэлийн хугацаа дуусч, зарим асуу­дал цэгцэрсний дараа  дүр­мэндээ өөрчлөлт оруулж шин­э­чилсэн бүртгэл хий­с­нээр хишиг хүртээх асуу­дал яригдана. Энэ ондоо баг­тааж ноогдол ашиг өгөх ажил хийхийн төлөө ажиллана.

-Үлдсэн өр төлбөр хэр их байгаа вэ?

-Хүний хөгжил санд төвлөрсөн 200 сая ам.долларын өр бий. Хүүтэйгээ 239 сая ам.доллар болж манай компанийн нэр дээр би­чигд­­­сэн. Олон жилийн өмнө Хөгжлийн сангаас ард түмэнд хишиг тараа­сан. Энэ өр ханшийн зө­рүү­нээс болж 167 тэрбум төгрөг болж бичилтийн маш их алдагдал гарч ир­дэг. Өрийн асуудлыг энэ онд багтаан ямар нэг хэл­бэрээр барагдуулах талаар Ерөнхий сайдтай ярилц­сан. Балансаа цэвэрлэсний дараа гадны зах зээл дээр хө­рөнгө босгох боломж бүр­дэнэ. Дотоодын өр бол байхгүй.

-Коксжих нүүрс болон нөө­цийн талаар тодруулна уу?

-Цанхийн уур­хайд 956 сая  коксжсон нүүрстэйХэрэв бид 956 сая тонн коксжсон нүүрсээ одоогийн хэлбэрээр 10 жил олборлолоо гэхэд 90 жил ашиглана. Гэхдээ зөвхөн коксжсон нүүрсээ сорчлох биш ТЭЗҮ-ийнхээ дагуу ажиллана. “Эрдэнэс Таван толгойкомпани өн­гөр­сөн онд 7.6 сая тонн нүүрс олборлолоо. Өнгөр­сөн хугацаанд 1.8 их наяд төгрөгийн бор­луулалтын орлого бүр­дүүлсэн. Коксжсон нүүрсний экспортоор Хятадын нийт коксжсон нүүрсний импортын 40 хувийг Монгол Улс эзэлдэг бол манай компани нүүрс экспортолсон компа­ниудаа тэргүүлж 30 хувийг дан­гаараа бүрдүүлдэг. Бор­луулалт 24 сая тонн, олбор­лолт 27 сая тонн гэсэн тоон үзүүлэлт бий. Компани 3100 гаруй ажлын байрыг тогтмол бий болгож, 600 гаруй тогтмол ажилчинтай.

- Нэн тэргүүнд хийх ажил болон цаашид хийх шинэчлэл юу байна вэ?

-“Эрдэнэс Таван толгойкомпани маш их ачаалалтай шаргуу ажил­лаж байна. Энэ онд Ipo  гаргах бэлтгэл ажил хийнэ. Үүний нэг нь чанарын стандартыг бий болгох, бүртгэлээ сайжруулах юм. Төлөвлөгөөний дагуу явбал ирэх жилийн сүүлч гэхэд гадны хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох боломж бүрдэнэ. Эхний ээлжинд нэг сая тонн нүүрс боловсруулах үйлдвэр барина гэдэгт санал нэгдсэн. Энэ онд ажлыг нь эхэлнэ гэж найдаж байгаа. Цаашид үргэлжлүүлээд таван сая тоннын нүүрс баяжуулах үйлдвэрийг эхлүүлэх бо­ломжтой. Нүүрс баяжуулах үйлдвэр барих ТЭЗҮ гарсан ч үнийг дахин бууруулах боломжийг судалсан.

Эрэл хайгуулын асуудлыг эрчимтэй явуулна. Бусад ордууд дээр хайгуулын ажил хийг­дээгүй. Хайгуулын ажил хийснээр компанийн нүүрсний нөөц, үнэлэмж нэмэгдэнэ. Ингэснээр гаднаас хөрөнгө босгох боломж ихэснэ гэсэн үг. Хувьцааны эзэмшигчдийн өмч хөрөнгө ч мөн адил батал­гаажина. Дээр нь уур­хайгаас засмал хүртэлх 18.3 км шороон замын асуудлыг энэ онд багтаан шийд­­вэрлэнэ. Ер нь техник эдийн засгийн үн­­дэс­­лэлийн дагуу олбор­лолтынхоо хэмжээг 20-35 сая тонн болгон нэмнэ. Зардлыг бууруулж, суурь баазаа нэмэгдүүлнэ. Өөрсдөө техник тоног тө­хөө­рөмжтэй болж бай­гаад олборлолтоо хийх бо­ломжийг судалж байгаа. Боловсон хүчин хангалттай байгаа ч техникийн бо­ломжийг үе шаттайгаар шийд­вэрлэнэ гэж хичээж байна. Ирэх оны эхэн юм уу дунд үеэс Цанхийнх уур­хайгаа өөрсдөө олборлоно. Тооцоо гаргаад үзэхэд нэлээд их ашигтай байгаа

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өнөөдөр УИХ-д өргөн барьж батлуулна

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өнөөдөр УИХ-д өргөн барьж батлуулна

Уржигдар 11 цаг 53 мин
ЕТГ-ын даргаар А.Үйлстөгөлдөрийг томилохоор болжээ

ЕТГ-ын даргаар А.Үйлстөгөлдөр ажиллана

Уржигдар 11 цаг 47 мин
Г.Занданшатар Засгийн газрынхаа ирээдүйг гурван “тооцоолол”-оор зурна

Г.Занданшатар Засгийн газрынхаа ирээдүйг гурван “тооцоолол”-оор зурна

Уржигдар 11 цаг 13 мин
Бан Ги Мун: Уур амьсгалын өөрчлөлт хэт хурдтай явагдаж байна, бидэнд хүлээх цаг байхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025–Уур амьсгалын өөрчлө

Уржигдар 06 цаг 00 мин
34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатараас асуусан онцлох асуултууд

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох процесс өчигдөр

Уржигдар 06 цаг 00 мин
Хувьдаа 3000 вагонтой, төмөр замаа төрдөө бэлэглэчихсэн сайд салбараасаа юу хулгайлах вэ?

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд концесс бэлэглээд л, хариуд нь сайд нь Ерөнхий

2025-06-12
Г.Занданшатар: Ярьдаг биш хийдэг, үнэнтэй нүүр тулдаг Ерөнхий сайд байна

Г.Занданшатар: Ярьдаг биш хийдэг, үнэнтэй нүүр тулдаг Ерөнхий сайд байна

2025-06-12
Н.Номтойбаяр: Таныг Ерөнхий сайд болбол Ерөнхийлөгч болон Л.Оюун-Эрдэнэ нарын зөрчил арилах уу?

Н.Номтойбаяр: Таныг Ерөнхий сайд болбол Ерөнхийлөгч болон Л.Оюун-Эрдэнэ нарын зөрчил арилах уу?

2025-06-12
О.Алтангэрэл: Хувь гишүүнийхээ хувьд Г.Занданшатарыг дэмжиж саналаа өгнө

О.Алтангэрэл: Хувь гишүүнийхээ хувьд Г.Занданшатарыг дэмжиж саналаа өгнө

2025-06-12
Л.Гантөмөр: Хяналт, бүтээмжийн менежерүүд чухал үүрэгтэй, халбал Ерөнхий сайдын арьсыг өвчинө

Л.Гантөмөр: Хяналт, бүтээмжийн менежерүүд чухал үүрэгтэй, халбал Ерөнхий сайдын арьсыг өвчинө

2025-06-12