Текник технологийн олимпиадад 600 гаруй бүтээл иржээ

2017-03-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Гавьяат багш М.Цэрэнхандын нэрэмжит Нийслэлийн техник, технологийн 23 дугаар олимпиад “Ган зам” 20 дугаар сургууль дээр өнөөдөр /03.30/ боллоо. Уг олимпиадад багш, сурагчид технологи зураг зүй, техник спорт, дүрслэх урлаг, дизайн гээд нийт 12 төрлөөр өрсөлдөж буй юм.  Олимпиадад өрсөлдөж буй багш сурагчдын 600 орчим  бүтээлийг олонд дэлгэн танилцууллаа.  Энэ үеэр “Ган зам” 20 дугаар сургуулийн багш  Н.Отгонцэцэг “Энэ жилийн олимпиадад техник загварууд түлхүү орж ирж байна. Мөн эмэгтэй сурагчид маань хувцасны дизайн чиглэлд гайхалтай уран бүтээл хийдэг болжээ. Ер нь жил ирэх бүр хүүхдүүдийн маань бүтээл мэргэжлийн төвшинд ойртож байгаад баяртай байна” гэж байв.  Тухайн олимпиадын технологийн төрөлд  роботууд сонирхол татаж байв.  Тэнд байгаа роботууд юм цуглуулж, зөөж буулгах ажлыг гүйцэтгэж байна.  “Сурагчдын маань  бүтээлүүд их шинэлэг болжээ.  Техник технологийн эрин учраас дагаад бид хөгжиж эх орныхоо энэхүү чухал салбарыг авч явах ёстой юм” хэмээн зочин шүүгч Ч.Лодойравсал хэлж байв.  Авто загварын уралдаанд оролцогч сурагчид өөрсдийн хийсэн машинаа удирдан, бартаат саадыг давж, өгөгдсөн даалгаваруудыг биелүүлж байсан юм. Цаанаас өгсөн  удирдамжийн дагуу автомашины загвараа гаргасан байна. Тиймээс хүүхдүүд уг загварын машиныг дуурайлган машины гаднах загвар, араа, хөтлөгч, суудал, дугуй, бүр хаалганы бариул, хөдөлдөг толийг нь хүртэл хийсэн нь сонирхол татаж байлаа. Алсын зайнаас удирдах удирдлагатай, тоглоомон машинаас эд ангийг нь авч, машиндаа ашигласан тохиолдолд оноо хасагддаг болохоор хүүхдүүд машиныхаа бүх эд ангийг өөрсдийн гараар хийдэг нь тэдний техник сэтгэлгээг хөгжүүлэхэд түлхэц хэмээн зохион байгуулагчид онцолж байна.   Ийнхүү нийслэлийн техник технологийн 23 дугаар олимпиадын нэгдсэн дүн ирэх сард  гарах бөгөөд шалгарсан багш, сурагч Улсын технологийн олимпиадад оролцох эрхтэй болох юм байна.

Гэрэл зургийг Д.БАТБААТАР

Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12