“Сеожүүн ложистикс монголиа” МОНГОЛ РУУ ЧИНГЭЛГИЙГ ИНГЭЖ ЗӨӨДӨГ

2017-03-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН

БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Сеожүүн ложистикс монголиа” ХХК 20, 40 тоннын чингэлэг оруулж ирж худалдаалдаг тухай бид өмнө нь мэдээлж байсан. Ингэхдээ гааль дээр бүрдүүлэлт хийхдээ буцааж гаргана гэж татвар нуудаг байж болзошгүй тухай мэдээллийг хүргэсэн билээ.

Тэгвэл “Сеожүүн ложистикс монголиа” ХХК нь 2016 оны нэгдүгээр сарын 4-нөөс арванхоёрдугаар сарын 28-ныг хүртэл 370 гаруй удаа чингэлэг импортоор оруулж иржээ. Ингэхдээ нэг удаад 1-99 хоосон, эсвэл хуучин чингэлгийг оруулж ирдэг байна. Харин дээрх нэг жилийн хугацаанд лав нэг ч  чингэлэг буцаагаагүй байна.

Түүнчлэн тус компани Японы “Seo Joong Logistics” Co.,ltd, “Шандоног Интернатионал Транспорта”, БНХАУ-ын “Shanghai Hyundai Elevator”, “Дуншен”, “Тяньжин SJ международное транспортное агенство”, “Экспедиторская ком.с ограниченной Ответственностью”, “Шандоног Ландбридже Интернатионал Транспорта”, “Тяньжин международное транспортное агент”, БНСУ-ын “Suchjou”,   “Shinji” Co.,Ltd, “Shinji Global” Ltd, “Sits Logi Korea” Co.,Ltd, “Artsanr” зэрэг газраас хоосон чингэлгүүдээ оруулж ирдэг юм байна.

Сануулахад, Сеожүүн ложистикс монголиа” компанийнхан төмөр замын дагалдах бичгийг сольж, чингэлгийг буцааж гаргана гээд гаалийн бүрдүүлэлт хийдэг. 

Энэ нь шууд утгаараа Монгол Улсын гаалийн байгууллагыг хуурахаас гадна, цаашилбал Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн явдал гэж болно.

Эх сурвалжийн мэдээллээр жилд 2500 орчим чингэлгийг ийн хууль бусаар борлуулсан байж магадгүй ажээ. Тус компани чингэлгээ зарж борлуулчихаад Монгол Улсад ямар нэгэн татвар төлдөггүй. 

Чингэлгийг зарж борлуулдаг манай улсын нэр бүхий иргэнээс мөнгөө бэлнээр авч каргогоор дамжуулан БНСУ руу дамжуулдаг гэсэн мэдээлэл байгаа юм.

Өдгөө тус компанийн оруулж ирсэн 3000 орчим чингэлэг ТЭЦ-III станцын баруун талаас зарагдаж байгаа ажээ.

Дашрамд хэлэхэд “Сеожүүн ложистикс монголиа” ХХК нь тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад 1998-2012 оныг хүртэл БНСУ-д бүртгэлтэй SJL компанийн төлөөлөгчийн газар нэртэйгээр ажиллаж байжээ.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12