Ш.Гантөмөр: Ханш нээх өдрөөр их ажлынхаа эхлэлийг тавиарай

2017-03-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Ирэх сарын 4-нд ханш нээх өдөр тохиож байна. Энэ талаар Дашгүнпанлин хийдийн тэргүүн хамба лам Ш.Гантөмөртэй ярилцлаа.

-Ханш нээх өдөр удахгүй тохионо. Энэ өдрийн утга учрын талаар тодруулахгүй юу?

-Газар дэлхийн хэвлий гэгч үртэй үндэстэй бүхэн урган төлжиж, хур шимээр тэтгэгдэн ичээний амьтад сэрж сэхэх тохиолт өдрийг ханш нээх өдөр гэдэг. Ханш нээх өдөр бол Монголчууд эртнээс дэлгэр цагийн их ажлын үүд нээгддэг билэг дэмбэрэлд сайн өдөр хэмээн уламжлан дээдэлж иржээ. Энэ өдөр монголчууд адуун сүргийнхээ морьд сувай гүүний дэлийг засч, уламжлал заншлынхаа дагуу хязаалан үрээгээ хөнгөлдөг. Тиймээс ч “Унаганд нь уяашуулж, дааганд нь давтшуул, шүдлэнд нь шүттүгэй” хэмээн ерөөж, хязааланд нь хөнгөлж, өднөөс хөнгөн, сумнаас хурдан хүлэг болтугай” хэмээн ерөөл дэвшүүлж хүндэтгэл үзүүлдэг ёсон байжээ. Мөн бөхчүүд бие бялдрын хүч тамираа сайжруулахын тулд үрээ хөнгөлж байгаа газар очдог.

-Энэ өдөр аав ээжийнхээ шарилыг эргэж очих нь тохиолдол байдаг. Энэ нь зөв үү?

-Шарил оршуулга эргэхийн хувьд бол дорно зүгийнхэн хятадын ард түмэн ханш нээх өдрийг дээдсийнхээ шарил онгонг хүндэтгэн эргэж дахиж шүтэх бэлэг дэмбэрэлтэй өдөр болгож ирсэн түүхтэй юм билээ. Манай ухаант ард түмний ёсонд энэ зан үйл байсангүй. Ийм аваас тийм үй гашуудлын өдөр болгож байгаагүй.

-Тухайн жилийн өнгө төрхийг энэ өдрөөс харж болдог гэдэг?

-Ханш нээх өдөр тэр жилийн төрх харагдаж байдаг. Тэр өдөр огторгуйн тоос гөвөгдөж тэнгэр гэгээрэн цэлмэж, олон ангийн солонго татна. Эл өдөр морин хараацай жигүүртэн шувууд эх оронд минь нисэн ирнэ. Мөн өмнө зүгээс хур тунадас буувал алсдаа зуншлага гандаж, ургац тачирдан мал сүргийн тарга нимгэрдэг хэмээн сургасан. Ханш нээх цагаар цох хорхой олшрон гүйлдвэл хуурай зун болох цөвтэй. Хэрээ усанд сууж үзэгдвэл дулаарахын төлөв. Хойд уулсын шоргоолжны үүрний цас араасаа хайлбал ханш нээсэн өдөр цагаас ихэд дулаарч улмаар хур бороо ихтэй урт зун болохын цондон. Харин урд энгэрээсээ хайлвал сэрүүн сэвэлзүүр зун болж шөнөдөө хүйтэвтэр, эрт хяруу унаж таагүй зун болох нээ гэж бидний аав ээж ярьдаг байжээ.

-Хотынхон бид хэрхэн өнгөрүүлвэл зохилтой вэ?

-Хот газрынхны хувьд хашаа хороо гудамж талбайд мод бут, сөг тарьж цэцэгжүүлвэл буяны үйл болно. Ханш нээх сайн өдрийг их ажлын үүд нээх өдөр болговол зүгээр. Мөн бас нэг зүйл нэмж хэлэхэд ханш нээх өдөр ямааны ноолуурт сам хүргэдэг домтой. Ноолуур үнэд орсон арилжаа наймааны өнөө үед энэ билэгт сайн өдөр ямаагаа самнаж эхэлбэл сайн байна.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12