Г.Дэнзэн нарыг ингэж буруутгаж байна

2017-03-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Шүүх хурал өнөөдөр үргэлжилж байна-

Б.ЗАЯА

ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн, Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурал хэдэнтээ хойшилсны эцэст өчигдөр эхэллээ.

Г.Дэнзэн нарыг ямар хэрэгт буруутгав?

АТГ-аас Г.Дэнзэнг “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэр Г.Уянгын нэр дээрх “Говь повер” компанийг тендерт ялуулж улсаас 17 тэрбум төгрөг завшсан хэмээн буруутгаж буй. Өөрөөр хэлбэл, албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр түүнийг хоёр жил гаруйн хугацаанд шалгасны эцэст ийнхүү шүүхийн шатанд ирэв.

Уг хэрэгт таван хүн холбогдоод буй. Тэднийг чухам ямар ямар зүйл ангиар буруутган яллаж байгааг Нийслэлийн прокурорын газраас мэдээлэв.

1.Галсангийн Дэнзэнд:

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар,
2.Яйчилын Батсуурьд:

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар,
3.Гонгоржавын Түмэнхүүд:

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хууийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар,
4.Тогтохбазарын Төгсбаярт:

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар,
5.Доржпүрэвийн Баярмаад:

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Г.Дэнзэн гэрч оруулахыг хүсэв

Шүүх хурлыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч Ё.Цогтзандан, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр өчигдөр 10:00 цагт эхэлсэн. Шүүх хуралдааны эхэнд шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч нараас нийт гурван удаагийн хүсэлт гаргажээ. Тодруулбал, Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаанд гэрч Ж.Батболд, Д.Батболд нарыг оролцуулах хүсэлт гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэж гэрчүүд өмнөх удаагийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, гэрчүүд шүүх хуралдаанд ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй, өмнө нь мөрдөн байцаалтын шатанд гаргасан гэрчүүдийн мэдүүлгийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх замаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж үзэн хэрэгсэхгүй болгосон байна.

Түүнчлэн шүүгдэгч Г.Түмэнхүү өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийг нэмж авах шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан юм. Шүүх бүрэлдэхүүн Г.Түмэнхүүгийн өмгөөлөгч Л.Жавзмаа шүүх хуралдаанд ирсэн, шүүх хуралдаан өмнө нь шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрхээр хангах, гэрч, хохирогч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах, хэргийн материалтай танилцах боломжоор хангах үүднээс хоёр удаа, нийт 35 хоногоор хойшилсон, өмгөөлөгч нэмж авах хангалттай хугацаа байсан, шүүх шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангалттай хангасан гэж үзлээ.

Үүний дараа иргэний хариуцагч нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасан юм. Гэвч үүнийг шүүгчид мөн л хэрэгсэхгүй болгосон юм. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шүүх нотлох баримт цуглуулах үүрэг хүлээхгүй бөгөөд шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдах тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ.

Шүүх хурал өчигдөр 22:30 цагийн үед завсарлаж өнөөдөр 9:30 цагаас үргэлжилж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12