
Т.ДАЛАЙ
Налайх-МУБИС-Налайх чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчлэхээр болжээ. Одоо явж байгаа Налайх-Дүнжингарав чиглэл нь ард иргэдэд чирэгдэл үүсгэж, оюутан залуус, ахмад буурлууд 2-3 дамжин явдаг асуудалтай тулгарч байсан юм. Тэгвэл дүүргийн иргэд энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргасан санал хүсэлтэд тулгуурлан Нийтийн тээврийн газар болон бусад холбогдох байгууллагатай хамтран уг асуудлыг шийдвэрлэсэн байна. Ирэх долоо хоногоос Налайх-Багшийн дээд-Налайх чиглэлээр нийтийн тээвэр явахаар тогтжээ.
Эх сурвалж:www.polit.mn