
Т.ДАЛАЙ
Мүүний шашны гаж урсгалыг дэлгэрүүлсэн, эс дэлгэрүүлсэн гэх маргааны эзэд гэгддэг “Цэрэнтурс” компанийн захирал Э.Цэрэндолгор, БСШУЯ-ны Стратеги, бодлого зохицуулалтын газрын дарга асан Б.Насанбаяр нарын маргааныг өнөөдөр /03.28/ шүүхээр хэлэлцжээ.
Иргэн Б.Насанбаярын нэхэмжлэлээр иргэн Э.Цэрэндолгорыг хариуцагчаар татсан нэр төрд халдсан гэх нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн шүүх буцаажээ. Учир нь нэхэмжлэгч Б.Насанбаяр болон түүний итгэмжлэн төлөөлөгч шүүх хуралд ирээгүй. Иймээс иргэн Э.Цэрэндолгорын эсрэг үүсгэсэн иргэн, хувь хүнтэй холбоотой хэргийг нэхэмжлэгч өөрөө дэмжихгүй байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
Эх сурвалж:www.polit.mn