Байлдааны онгоцыг засахад МИАТ-ынхны ур чадвар хүрсэнгүй юу?

2017-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

АНУ-ын цэргийн онгоц “Чингис хаан” нисэх онгоцны буудалд энэ сарын 14-нд   ослын буулт хийсэн.   “Энэ онгоц Катараас нислэг үйлдэж явжээ”, “АНУ-ын цэргийн онгоц энхийг сахиулагчдын ачааг тээвэрлэхээр иржээ”, “Энэ онгоц хэзээ буцах нь мэдэгдэхгүй байна” гэх зэрэг мэдээлэл цуварч байлаа.  Яг үнэндээ энэ онгоц Исламын бүгд найрамдах Афганистан улсад үүрэг  гүйцэтгэх цэргийн багийн тавдугаар ээлжийн бие бүрэлдэхүүнийг тээвэрлэхээр ирсэн юм. Манай цэнхэр дуулгатнууд цонхгүй, ачааны онгоцоор 5-6 цаг нисч хүрэх газраа хүрдэг.  Энхийг сахиулагчдаа ачааны онгоцоор тээвэрлэдэг энэ асуудал ч яахав.  Харин МИАТ бол Олон улсад Монголын нүүр царай болдог байгууллага.  Гэтэл өнгөрсөн 15 хоногийн хугацаанд МИАТ-ын засварчид байлдааны зориулалттай тухайн онгоцыг засварлаж чадсангүй.  Түүнээс болж Афганистан улсад Монгол руу нисэх цэргийн баг, Монголоос Афганистан явах цэргийн баг гацсан байдалтай 15 хонож байна.  Харин одоо  АНУ-аас дараагийн онгоцыг  захиалж энхийг сахиулагчдаа тээвэрлэхээр болжээ.   С-17 маркийн ачааны нисэх онгоцны нэг хөдөлгүүр бүрэн зогсож, ажиллагаагүй болсны улмаас ослын буулт хийсэн байдаг.    БХЯ-ны удирдлага, МИАТ-ын засварын баг, АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны тодорхой албан тушаалтнууд онгоцны байдалтай танилцаж, хүлээн авсан байна. Мөн шаардлагатай шалгалтын ажиллагааг явуулж завсарын баг ажлаа эхлүүлжээ. Гэсэн ч Монголын урдаа барьдаг засварчдын ур чадвар байлдааны онгоцны хөдөлгүүрийг засварлахад хүрсэнгүй.  Энхийг сахиулах ажиллагаа бол Олон улсад явагдаж буй хамгийн том цэргийн үйл ажиллагаа.   Цэргийн онгоц манайд ослын буулт хийсэн нь МИАТ-ынхны ур чадварыг шалгаад авлаа. Харин монголын нүүр царай болсон байгууллага маань энэ шалгалтад уначихлаа.   

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12