Б.Энхтүвшин: Бид бизнес эрхлэгчдэд төслөө танилцуулна

2017-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ЖАРГАЛ

Баянхонгор аймгаас санаачлан зохион байгуулж буй хөрөнгө оруулалтын зөвлөгөөний талаар аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Энхтүвшинтэй ярилцлаа.

-Хөрөнгө оруулалтын зөвлөгөөний талаар мэдээлэл өгнө үү?

-“Баянхонгор хөрөнгө оруулалт 2017” зөвлөгөөнийг аймгийн ИТХ, ЗДТГ-аас санаачилж энэ сарын 31-нээс зохион байгуулахаар боллоо. Хөтөлбөрийн дагуу бэлтгэл ажил хийж байна. Зөвлөгөөнийг нэлээд өргөн хүрээтэй хийхээр төлөвлөж байгаа. Элчин сайдын яамд, гадаадын хөрөнгө оруулагчид болон  Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг олон улсын тусламж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллагуудыг урьсан. Мөн нутгаасаа төрөн гарсан  бизнесменүүд болон манай аймагт хөрөнгө оруулж төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг хүмүүс оролцоно. Зөвлөгөөний үеэр  Баянхонгор аймгийн тааламжтай орчин  зэрэг салбар бүрийг хамруулсан илтгэлийг хэлэлцүүлэхээр төлөвлөсөн. Зочид төлөөлөгчид сонирхсон төсөлдөө хөрөнгө оруулах боломжийг хангаж, бүх зүйлийг бэлтгэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, төслийн санал тавиад, хөрөнгө оруулахыг хүссэн хүмүүстэй шууд хамтарч ажиллана.

Аймгийн засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажил­лагааны хөтөл­бөрийг таван үндсэн чиглэлд авч хэрэгжүүлэхээр болсон. Хүний хөгжил, нийгмийн бодлого, эдийн засгийн өсөлт үйлдвэрлэлийн бодлогын гээд. Мөн  хөдөө аж ахуй, байгаль орчин ногоон хөгжил, засаглалын гадаад харилцаа, нийгэм аюулгүй байдал хангах, дэд бүтцийн хөгжлийн чиглэлээр баталсан.

-Танай аймгийн хувьд хөрөнгө оруулагчдыг хэрхэн татаж, хамтарч ажиллаж байна вэ?

-Хөрөнгө оруулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр ИТХ-ын тогтоолоор “Хөгжлийн корпораци” байгуулсан. Энэ корпо­раци  төсөл боловсруулж, түүнийг хөтөлбөр болгон хэрэгжүүлэх юм.  Бэлэн төсөл дээр хамтарч ажиллах санал тавина. Тухайлбал, махны үйлдвэрийг каластрын чиглэлээр хөгжүүлэх төсөл боломжийг хөрөнгө оруулагчдад танилцуулна. Баянхонгор аймаг байгалийн баялагтай.  Үүнийг дэлхийн зах зээлд гаргах тал дээр хамтарна. Одоогоор санамж бичигт гарын үсэг зурсан махны хоёр үйлдвэр бий. Мөн цементийн үйлдвэр барих  техник эдийн засгийн судалгаа хийж байна. Герман, Солонгосын түншүүдтэй хамтрахаар тохиролцсон.

-Хөрөнгө оруулалтын зөвлөгөөний үр дүнг хэрхэн тооцож байгаа вэ?

-Нутгийнхаа хүмүү­сийг дэмжиж зорилгоо ажил болгох, төсөл санаачлагч хүмүүстэй холбоо харилцаа үүсгэх боломжийг эрэлхийлж байгаа. Монголын эдийн засаг сүүлийн дөрвөн жил маш хүнд байлаа.  Баянхонгор аймагт “Ажилсаг төв” гээд жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих ажлын байр бий болгож байна.“Хөгжлийн корпораци” төсөл хөтөлбөрийг хэрэг­жүүл­нэ. Энэ асуудал бас зөвлөгөөнөөр хэлэл­цэг­дэнэ. Тэгэхээр үйлд­вэрлэгч төсөл хэрэг­жүүлэгчдийн хувьд үр дүн гарна гэж бодож байна.

-Жижиг дунд үйлдвэр­лэлийг яаж дэмжиж, экспортод гаргах чиглэлд ямар ажил хийж байна вэ?

-Манай аймагт саяхан уул уурхайн чиглэлээр хөрөнгө оруулагчид зөвлөгөөн хийсэн. Энэ үеэр аймагт үйлдвэрлэсэн ажлын хувцас, сүү сүүн бүтээгдэхүүн, модон эдлэл үйлдвэрлэгчид үзэсгэлэн гаргасан. Одоо болох зөвлөгөөний үеэр дээрх үзэсгэлэнг дэлгэнэ. Гадны зах зээлд гаргах, түнштэй болох үүднээс Элчин сайдын яамд зэрэг дээр дурьдсан маш олон газруудад урилга хүргүүлсэн. Тэгэхээр бүтээгдэхүүн экспортлох, түншилж ажиллах тал дээр ахиц гарна гэж бодож байна. Ер нь цаашид шинэ бүтээл оновчтой саналыг үнэлж хөрөнгө оруулна.

-Бусад аймагтай харьцуулбал хөрөнгө оруулалтын байдал ямар байдаг вэ?

-Харьцангүй сул. Сүүлийн 4-5 жилд ахиц гарч байна. Энэ ондоо  багтаж Говь-Алтай чиглэлд засмал замтай болчихвол дэд бүтцийн тал дээр асуудалгүй. Зам дагаж хөгжил гэдэг. Дэд бүтэц сайн байх юм бол хөгжих боломж өргөн болж байна. Тиймээс аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчтэй хамтарч ажиллах хүмүү­сийг дэмжинэ. Сүүлийн жилүүдэд эдийн засаг хүндэрснээр хөрөнгө оруулагчгүй болсон. Өмнө нь аймаг, сум хөгжүүлэх хөрөнгийг Засгийн газраас жилдээ 7-8 тэрбум төгрөг хуваарилдаг байсан бол энэ жил аймгийн хэмжээнд хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөнгө нь ч шилжиж ороогүй байна. Хямралтай байдлаас гарахын тулд эхний ээлжинд хөрөнгө оруулаач, үйлдвэр барьж жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлж хамтаръя гэж бизнес эрхлэгчдийг урьж байна. Мөн аялал жуулчлалын салбарыг түлхүү анхаарна. Баянхонгор аймаг өргөн уудам нутагтай, байгалийн үзэсгэлэнт газруудтай гээд жуулчин татах  бүхий л зүйл байгаа. Тэдгээрийг байгалийн цогцолбор байдлаар ашиглан энэ салбарыг хөгжүүлэх хэрэгтэй.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12