Тусгай сургуулийнхан: Бид сонсохгүй ч харж байгаа

2017-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ЖАРГАЛ

Тусгай сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид өчигдөр хичээлдээ суусангүй. Магадгүй урьд нь ерөнхий боловсролын сурагчид хичээл хаяж, лоозон барьсан удаагүй байх. Тусгай гэх нэр зүүсэн ч чанартай боловсрол эзэмшихийн төлөө зориг гарган тэмцэж чадсан тэднээр бахархмаар санагдав.

Үнэндээ сургуулийн захиргаа багш нараас айхгүйгээр өөрсдийнхөө хэмжээнд дуу хоолойгоо илэрхийлж байна гэдэг асуудал ямар хэмжээнд хүрснийг харуулж байгаа хэрэг. Нээрэн л тэд лоозон барьж жагсахаас өөр юу хийж чадах билээ. Яам, тамгын газрын хаяа сахиад ямар үр дүнд хүрэх биш. Эрүүл саруул хүүхдүүдтэй ижил хэмжээнд сурч боловсрохын төлөө Үндсэн хуулиар олгосон эрхээ нэхэж жагстал нь Монголын төр, боловсролын салбар, багш нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөсөр хаяжээ.

Биднийг очиход 29 дүгээр тусгай сургуулийн гаднаБүх хичээлийг дохионы хэлээр ордог болгоё. Бид хичээлээ ойлгохгүй, сурах эрх зөрчигдөж байнагэсэн утга бүхий лоозон барьсан жагсагч хүүхдүүдээс гадна эцэг, эхчүүд, тус сургуулийн төгсөгчид ч дэмжихээр ирсэн байлаа. Тусгай сургуулийнхан олуулаа жагсахаар төлөвлөсөн ч зарим сурагчдыг багш нар нь ангиас гаргаагүй учраас цонхны цаанаас дохио зангаагаар харилцаж байлаа. Тэд хэлгүй, сонсголгүй ч сургуулийн удирдлага болон олон нийтэд хаягласанДохионы хэлийг шаардсанлоозонгооБидний хамгийн тод дуу хоолойхэмээж байв. Багш нарын дохионы хэл тааруу, зарим үед дохиогоор хичээл заадаггүй нь хүүхдүүдэд хүссэн хэмжээний боловсролыг олгож чадахгүйд хүрсэн байна. Мөн энэ үеэр бас нэг асуудлыг хөндсөн нь багш нар сурагчдаас мөнгө нэхэж дарамталдаг, зоддог явдал цөөнгүй давтагдсан гэдгийг зарим эцэг, эхчүүд хэлэв.

 

Эцэг, эхийн төлөөлөл Х.УянгаХҮҮХДҮҮДИЙГ ДЭЭРЭЛХЭХ, МӨНГӨ НЭХЭХ, ЗОДОХ АСУУДАЛ ИХ ГАРДАГ

 

-Залуу багш нар дохионы хэл мэддэггүй. Бид юу яриад байгааг нь ойлгохгүй учраас гэрийн даалгавраа хийх нөхцөл бүрддэггүй гэж манай хүүхэд хэлсэн. Багш нартай нь уулзахаар буруу зүйл ярьж байна, ингэж болохгүй гэдэг. Нэг ангид 10 гаруй хүүхэд байхад тэдэнтэй тулж ажиллах бүрэн боломжтой гэж бодож байна. Манай хүүхэд өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаггүй. Түүнээс гадна хүүхдүүдийг дээрэлхэх, мөнгө нэхэх, зодох асуудал их гардаг ч сургуульд мэдэгдээд ямар ч арга хэмжээ авдаггүй.

 

12а ангийн сурагч Б.Буян-ОршихБИД СОНСОХГҮЙ Ч ГЭСЭН БҮХНИЙГ ХАРДАГ...

 

-Бид хичээлээ дохиогоор сурмаар байна. Багш нар бидэнтэй үргэлж уурлаж харьцдаг, өмнө заасан зүйлсээ дахин дахин заадаг. Өмнө нь бид энэ асуудлыг сөхөх гэхэд багш нарОдоо ойлголоо, битгий ингэгэж хэлж байсан учраас  гомдол гаргахаа болиод буцаад хичээлдээ явсан. Багш нараас өрөвдөж, хайрлаач гэж гуйгаагүй. Зөвхөн багш нарын дохионы чадварыг сайжруулж өгөөч. Дохионы хэлээр хичээлийг чадварлаг заадаг болоосой гэж хүсч байна.

Эрүүл хүүхдүүд яаж сурч байна, тэр хэмжээнд боловсрол эзэмшмээр байнаТэд зовж сурдаг бол бид ч гэсэн зовоод сурмаар байна. Бид сонсохгүй ч гэсэн харж байгаа шүү дээ. Бид сургуулиа төгсөөд ЭЕШ-д тэнцдэг бол өнөөдөр ийм асуудал гаргахгүй. Сургууль төгсөх болчихсон, амьдрал нүдэнд харагдаад эхэлчихсэн байхад ийм  сурлага муу байгаадаа бачуурч байна.

 

29-р сургуулийн төгсөгч,“Монголын үндэсний дохионы хэлний хөгжлийн зөвлөлТТБ-ын тэргүүн М.ГанбаатарБАГШАА ГАРГАЖ ИРЭЭД ДОХИОГООР ЯРИУЛ ГЭХЭЭР ЧАДАХГҮЙ БАЙНА

 

-Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хууль 2016 оны хоёрдугаар сард  батлагдсан. Дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл мөн гэж заасан байгаа. Гэтэл үүнийг энэ сургууль хуулийн хүрээнд харж чадахгүй байна. Багш нар  бүрэн бэлтгэгдсэн байгаа гэж сургуулийн захиргаанаас хэлж байгаа ч, багшаа гаргаж ирээд дохиогоор яриул гэхээр чадахгүй байна. Энэ бол яах аргагүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа асуудал мөн. Тиймээс сайн багш нарыг бэлтгэж, чанартай сургалт явуулах хэрэгтэй.

Бид сургуулийн захирал Б.Батсайханаас энэ талаар тодруулахадАхмад багш нарын хувьд  тэтгэврийн нас нь болсон учраас гаргахаас өөр арга байхгүй. Шинэ залуу багш нарын хувьд тухайн чиглэлийн хичээлээр бэлтгэгдсэн багш төгсөж ирдэг . Бид тэднийг зохих журмынх нь дагуу сонгон шалгаруулж аваад, өөрсдөө  дохионы хэлний жилийн сургалтад суулгаж мэргэшүүлж авдаг. Түүнээс хүүхдүүдийн яриад байгаа шиг ганцхан багш дохиогоор ярьж чаддаг, бусад нь ярьдаггүй зүйл байхгүйМанай сургууль 64 багштай. Тэд бүгдээрээ тодорхой хэмжээгээр дохиогоор ярьдаг. Бид одоо дунд, ахлах ангийн хүүхдүүдийг хүлээн авч уулзаж яаралтай арга хэмжээ авнагэсэн юм.

Төгсөгчдийн хэлж буйгаар өмнө нь ч энэ сургуулийнхан мөн л чанартай боловсрол эзэмшихийн төлөө жагссан ч сургуулийн зүгээс хүүхдүүдийг хэлмэгдүүлж хавчиж шахсан удаатай гэнэ. Энэ удаад битгий тийм зүйл болоосой. Асуудлыг бодитоор авч үзээсэй гэдгийг хэлж байсан юм.

Лоозон барьж, эрхээ нэхсэн шаардлагын цаана үнэхээр чадваргүй багш, шахалт дарамт байгааг шалгах хэрэгтэй. Түүнээс эсэргүүцсэн сурагчдыг эрх мэдлээрээ далайлгаад зорилгыг нь мохоох явдал давтагдах ёсгүй. Үнэхээр дээрх явдал буй бол салбарын сайд, төр засаг нь анхааралдаа авч асуудалд бодит хандах нь чухал. Шаардлагатай бол  боловсролын системийг нь өөрчилж дорвитой анхаарал тавих учиртай. Ер нь сурагчдын тавьж байгаа шаардлагын дагуу олон нийтийн өмнө багш нараас дохионы хэлний шалгалт авбал ямар вэ. Ингэж байж л сургуулийн захиргаа, сурагчдын хэн нь хэнийгээ гөрдөж байгааг шударгаар шүүнэ биш үү.

​​​​​​​

 

“Хэрэг” нь халуун дээрээ байгаа Д.Баясгалан хүрээд иржээ, хэрэг нь цайрах “эрх зүй”-тэй болсон Д.Эрдэнэбилэг зугтсаар байх уу?

“Бодь групп”-ийн эзэн Д.Баясгалантай холбоотой учир нь олддоггүй зүйл олон байсан. Нэг нь л гэхэд, одоого

3 цаг 47 мин
Н.Удаанжаргалын "араас" Б.Долгормаа явчихав уу?!

“Бодь интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам барихдаа хэт өндөр өртгийг төрөөс гаргуул

3 цаг 47 мин
Даян дэлхийн энх тайван, аз жаргал, сайн сайхны төлөө бурханы сүм “Алгасал баярын ариун цугларалт” зохион байгууллаа

Дэлхий дахинд Эхийн хайраар аз жаргал түгээе! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг

15 цаг 49 мин
Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

Уржигдар 17 цаг 37 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

Уржигдар 17 цаг 17 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

Уржигдар 17 цаг 08 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

Уржигдар 06 цаг 15 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

Уржигдар 06 цаг 00 мин