Үндсэн хуулийн төслийг дарханчуудад таниуллаа

2017-03-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ө.Рагчаасүрэн

МАХН-ын боловсруулсан шинэ Үндсэн хуулийн төслийг олон түмнээр хэлэлцүүлэх аяны буухиа Дархан-Уул аймагт үргэлжиллээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр болон намын удирдах ажилтнууд Дархан хотын “Залуучууд” театрт иргэдтэй уулзсаны дараа “Лха” телевизийн шууд ярилцлагад оролцож үндсэн хуулийн үзэл баримтлалаа үзэгчдэд танилцуулав. Ярилцлагыг үзсэн Дарханы иргэд олон санал ирүүллээ.

Улс орны хөгжил мухардалд орсон ийм үед Үндсэн хуулиа шинэчилж байж л ард олноо аврахаас өөр арга зам байхгүй гэдгийг тэд илэрхийлжээ. Иргэн Д.Очирмөнх “Монголд өнөөдөр шударга ёс бүрэн алдагдсан. Төр засгийн бүх шатанд хариуцлага байхгүй болсон. Тусгаар Монгол улсын түүх урьд нь хэзээ ч одоогийнх шиг ийм арчаагүй байгаагүй. МАХН-ын хуулийн төсөлд иргэдээ дээдэлсэн олон зүйлт санаа орсныг сайшааж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг маш яаралтай хийх хэрэгтэй” гэв. Иргэн С.Буяндэлгэрийн саналд “Одоогийн УИХ, Засгийн газраас Үндсэн хуулинд дорвитой өөрчлөлт оруулна гэж ард олон итгэхгүй байгаа. Эрх баригчид зөвхөн өнгөлөн далдлалт л хийж иргэдээ хуурах гэж зэхэж байна. Харин МАХН-ын хуулийн төсөл болон “Ардын Их Хурал” хөдөлгөөний санал дээр л олон нийт саналаа төвлөрүүлэх хэрэгтэй” гэжээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр үзэгчдийн асуултанд хариулахдаа “ Одоо мөрдөж байгаа Үндсэн хуулиар ард түмэн нь төрөө хүчтэй чадвартай байлгах эрх нь хэрэгжихгүй байгаагаас болоод ямар ч хариуцлагагүй  төр засаг бий болсон. Өнөөгийн төр нь ард түмнээ, та нар биднийг сонгосон юм чинь дуугүй л байж бай. Бид энэ эрхийг авсан юм чинь яаж ч аашилж болно гэсэн буруу харилцаа үүсчихлээ. Зүйн нь ард түмэн эрхээ эдэлж муу төрийн түшээ, ажлаа хийдэггүй сайд нарыг хугацаанаас нь өмнө огцруулж, хариуц­лага тооцох зохицуулалтыг манай нам хуулийн төсөлдөө оруулсан” гэв. Иргэн Ж.Данзандорж “Үндсэн хуулийг өөрчлөх тухай хавтгайдаа л ярьж эхэллээ. Одоо яриагаа орхиод шууд ажилдаа орох хэрэгтэй. Ард түмнээс саналыг нь одоохон асуу. Бүгд өөрчлөнө гэж хариулна. Тэгээд өөрчлөлтөө хурдан хийхийг бид хүсэж байна. Ард түмний туйлын хүсэл энэ. Өнөөгийн төр засгийн удирдлагад итгэх итгэл бүрэн алдагдсан. Ганцхан Үндсэн хуулиа л зөв болгохыг шаардаж байна” гэлээ. Монгол Улсын Гавъяат хуульч Ц.Шаравдорж үзэгчдийн асуултанд “ Монголд хариуцлага сахилгыг буцааж авчирахад Ардын хянан шалгах хороо гол үүрэгтэй. Ардын хянан шалгах хорооны гишүүдийг бүх ард түмнээс сонгох заалт орсон. Ингэсэн цагт ард түмний нүднээс гадуурхи хуйвалдаан үгүй болно. Үүнийг л иргэд хүсэж байна” гэж хариулав.

Дарханы үзэгчид санаа бодлоо илэрхийлэхдээ МАХН орон нутгаар явж иргэдтэй биечлэн уулзаж, шинэ үндсэн хуулинд иргэдийн санаа бодлыг тусгаж байгааг сайшааж байв. “Бүгд Найрамдах Монгол Улсын Үндсэн хууль”-ийн төслийг Дарханы төр, засаг, олон нийтийн байгууллагууд, үйлдвэр аж ахуй, боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудаар орж танилцуулан түгээсэн нь олон нийтэд түргэн хүрчээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12