2000 төгрөгнөөс эхэлсэн ажлын амт

2017-03-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.ДАЯН

Хүн ажил хийе гэсэн чин сэтгэл байвал заавал мэргэжлийнх байх албагүй. Үүний нэг жишээ Булган аймгийн Булган сум дахь “Дэлгэрэх Фүүдс” компанийн захирал Б.Отгонжаргал юм. Тэрээр 10 жилийн сургуулиа төгсөөд оюутан болж чадаагүй ч айлын эхнэр болж 1996 оноос нарийн боов хийж эхэлжээ. Түүний төрсөн эгч хүнсний үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд эгчийнхээ зөвлөснөөр ажлынхаа гарааг эхэлж байсан тэрээр 21 дэх жилдээ үр бүтээлтэй ажиллаж, олонд хэдийнэ танигджээ. Тухайн үед сарын 5000 мянган төгрөгийн үнэтэй түрээсийн хоёр өрөөнд амьдрахдаа талх хийж цонхоороо зарж эхэлснээс хойш өнөөдөр 12 нэр төрлийн нарийн боов үйлдвэрлэдэг, өөрийн гэсэн байртай “Дэлгэрэх Фүүдс” компани болтлоо өргөжжээ.

Анх нарийн боов хийхэд элдэв бэрхшээл байсан ч түүнд сөхөрсөнгүй. “Өдөрт 10 кг гурилаар нарийн боов хийж зарна. 1-2 сар ашиггүй ажиллах үе байсан ч шантраагүй. Тэр үед ашиггүй юм чинь гээд бид хоёр энэ бизнесээ хаяагүй. Тухайн үед нэг кг гурил 200 төгрөг байсан бөгөөд нөхөр маань хийсэн бүтээгдэхүүнээ борлуулаад 5000 төгрөгтэй ирнэ. Үүний 2500 төгрөг нь цэвэр ашиг байлаа” хэмээн ярихдаа түүний нүд гэрэлтэж байлаа. Энэ хугацаанд ажлаа хийхийн хажуугаар гурван хүүхдээ төрүүлжээ. Булган сумандаа багагүй хувь нэмрээ оруулж, өглөө бүр шинэхэн амттанаар иргэддээ үйлчилж явна.

Эднийхтэй ижил төрлийн үйлчилгээ эрхэл­дэг аж ахуйн нэгж бий. Тэдэнтэй амт, чанараараа өрсөлдөж байна. Түүгээр ч барахгүй сургууль болон сургуулийн дотуур байр, цэцэрлэгтэй гэрээтэй ажилладаг ажээ. Зах зээл бага болохоор цалин бага, ажилчид тогтвор суурьшилгүй байдаг. Борлуулалт өргөжөөд ирвэл ажилчдын тоо ихэснэ. Манайх жижигхэн ч албан ёсны компани болохоор ажилчдынхаа эрүүл мэнд, нийгмийн даатгалыг хугацаанд нь төлдөг гэж байв. Стандарт хэмжилзүйн төвөөс зохион байгуулсан үзэсгэлэнд “Дэлгэрэх Фүүдс” компанийн цагаан еэвэн олны таашаал хүртсэн байна. Мөн эднийх 2015 оны хэрэглэгчийн найдвартай түншээр шалгарч байжээ. 

Одоо хоёр давхар амины орон сууцтай болж нэгдүгээр давхартаа үйлдвэрээ байгуулж сүүлийн үеийн тоног төхөөрөмж суурилуулж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна. Харин хоёрдугаар давхартаа өөрсдөө амьдардаг байна.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12