З.Батзориг: Бид ирэх жилүүдэд хүндээ чиглэсэн бодлого барьж ажиллана

2017-03-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЦЭРЭННАДМИД

Булган аймгийн Засаг дарга З.Батзоригтой ярилцлаа.

-Сайхан өвөлжсөн үү. Хаваржилт тавтай юу?

-Өвөлдөө харьцангуй сайхан л орсон. Харин хавар тийм таатай биш. Хойд талын сумдын нутаг одоо хүртэл цас нь ханзраагүй мал бэлчээрт гарч чадахгүй ер нь хүнд байна. Та бүхэн харсан биз. Эрдэнэтээс нааш Хангалын нутаг ямар байгааг. Ийм болохоор сумдад өвс тэжээлийн нөөцөө дуусч байна. Сая Улсын онцгой комиссоос 165 тонн өвс 80 гаруй тонн тэжээл өгсөн. Шаардлагатай сумдад хуваарилж өгөөд байна. Мал төллөөд эхэлчихсэн. Аймгийн хэмжээгээр 1.5 сая мал төллөх юм. Түүний 2.7 хувь буюу 48000 нь төллөсөн. Мөн 350 гаруй төл хорогдсон мэдээ байна. Цагийн байдлаас шалтгаалаад мал нэлээд хээл хаяж байна.

-Малын өвчний байдал ямар байна вэ?

-Хонинд гарсан цэцэг өвчнийг гайгүйхэн дарж чадлаа. Хохирлын хувьд 3000 гаруй хонь устгалаа. 120 орчим сая төгрөг уг өвчинтэй тэмцэх ажилд зарцуулсан. Цаг үеийн ажил товчдоо иймэрхүү.

-Таны хувьд ямархуу аймаг хүлээж аваад байнав даа?

-Нэг тэрбум орчим төгрөгийн нөөц сантай аймаг авлаа. Энэ нь бага мөнгө биш. Гэхдээ нэн шаардлагатай зарцуулалтдаа хүрэлцэхгүй л юм. Төрийн албан хаагчдын цалингийн дуталд өвөлжилтийн бэлтгэлийг хангах зэрэгт голлон зарцуулсан тэр хөрөнгийг. Өвөлжилтийн бэлтгэлээ муу хангасан 4-5 сум байсан.

-Булган аймгийн хөгжлийг тодорхойлох гол хөшүүрэг ер нь юу гэж харж байна вэ?

-Японы нэг алдартай зохиолчийн үг байдаг даа. Нэгэн цагт дэлхийг эзэлж авсан монголчуудад өөртөө итгэх итгэл л үлдсэн гэж. Энэ утгаар харвал Булганы хөгжлийг булганчууд өөрсдөө л хөтөлнө. Өөр хэн ч биш. Тэгвэл бид урьд нь зөвхөн эдийн засгийн утгаар нь, материаллаг талаас нь хөгжлийг авч үзэж ирж. Тиймээс аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт хүний төлөө  эдийн засгийг цогцлоож хөгжлийн төлөө зөв бодлого барьж ажиллана. Ер нь өнгөрсөн жилүүдэд хөгжил гэж ярьж байсан ч хүнээ орхигдуулж иржээ. Ингэж харж байгаа. Бүтээн байгуулалт хийх тэргүүн асуудал л даа. Түүний нөгөө талд ард түмэндээ чиглэсэн бодлого давхар явж байх учиртай. Ингэхлээр ирэх дөрвөн жилд бид иргэдээ ажилтай орлоготой байлгах, амьдралын түвшинг дээшлүүлэх, орчныг нь тохьтой сайхан болгоход чиглүүлнэ гэж зорьж байна.

-Танай аймгийн хувьд эдийн засгийг тэргүүлэх нь ямар салбар  вэ?

-Тиймээ. Эдийн засгийн утгаараа мал аж ахуй тэргүүлж явдаг. Хэдэн тоо хэлье. Аймаг жилийн эцсийн тооллогоор 3.4 сая малтай энэ нь өссөн үзүүлэлт. Харин 900 гаруй мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан дүн бас гарсан. Бас малчдын гар дээр 100-гаад тэрбум төгрөг эргэлдсэн гэсэн тооцоо үзсэн. Тэгэхээр мал аж ахуйн бодлого юунд чиглэх вэ гэвэл малын тоо, толгойг өсгөөд байх нь гол биш малаа чанаржуулахыг эрхэмлэх учиртай гэсэн бодлого бий.

-Та ер нь ямар мэргэжилтэй хүн вэ?

-Би түүхч хүн. Этнограф чиглэлээр ажилладаг гэх ч юм уу даа.

-Тийм бол та аймгийнхаа түүхэн хөгжлөөс юм, юм олж харахыг хичээж байдаг байх л даа.

-Манай аймаг чинь түүхэн алдартан олонтой. Тэр дотор бусдаас ялгагдах нэг онцлог нь анхдагчийн өлгий нутаг гэгддэг. Улсын анхны хөдөлмөрийн баатар, уурхайчин Даваажаваас эхлээд сүүлчийг нь хэлбэл Олимпийн анхны аварга, сансрын анхны нисгэгч гээд явж өгнө. Яг анхдагч гэдэг утгаар 40 гаруй болсон. Би гэхэд л анхдагчийн нэг гэгдчихээд байгаа. Аймгийн анхны залуу дарга гэдгээрээ. Монголын түүхэнд тод мөртэй оюуны өндөр чадамжтай хүмүүс Булганаас олон төрснийг түүх гэрчилдэг. Тэгвэл Нобелийн шагналтан бас нэг анхдагч болж гарч ирэх л үлдэж. Бас яагаад Булганаас алдартай хүмүүс олноор төрдөг юм бол гээд бодоход энэ сайхан байгаль, амьдралын таатай нөхцөл орчны нөлөө байх. Л.Эрдэнэбулган гуай нэг хэлж байсан. “Булганчууд зовохгүйгээр амьдардаг хүмүүс юм даагэж.

-Та өмнө нь төрийн албанд хэр олон жил ажилласан бэ?

-Би бараг 14 жил төрийн албанд ажилласан юм байна.

-Төрийн албаны туршлагатай ажилтан гэж өөрийг чинь хэлж болох байх. Одоо Засаг дарга. Энэ өндөрлөгөөс төрийн албаныхныхаа чадвар, ажил гүйцэтгэх чадавхи хэр байна гэж хардаг бол...

-Өнгөрсөн жилүүдэд төрийн албан хаагчдын чадвар, чадамж үнэхээр доройтжээ гэж хэлмээр байна шүү дээ. Адаглаад л албан бичиг төлөвлөж чаддаг ажилтан тун цөөрч. Чаддаг юмаа чадахгүй болно гэдэг хамгийн муу үзүүлэлт. Би өөрөө шаардлага өндөртэй дарга нарын дор албаны ажил сурсан болоод тэрүү дээрх байдлыг эмзэг хүлээж авч байгаа. Иймээс би Тамгын газрын албан хаагчидтай улаан балаар ажиллаж байнаБичсэн зүйлийнх нь алдаа, найруулгыг засах гэжноцолдожбайгаа гэсэн үг. Аймгийн төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн гэж хийсэн. Тэндээсээ уриалга гаргаад хэрэгжүүлэх талын олон арга хэмжээ төлөвлөөд байна. Бидэнд чухал чухал зорилт дэвшүүлээд ажиллах нэг хэрэг. Төрийн албанд цаашид ажиллах боловсон хүчнээ бэлдэх нэг үүрэг байгаа юм шүү дээ.

-Газар тариалангийн хувьд Булган аймаг уламжлал сайтай. Улсын хэмжээнд Сэлэнгэ, Төв аймгийн дараа л ордог байсан. Одоо ямархуу байгаа бол...?

-Манай аймаг 120 гаруй мянган га эргэлтийн талбайтай. Одоо түүнийхээ 88 мянгыг ашиглаж байна. Үлдсэн нь үржил шимгүй гэдэг шалтгаанаар орхигдсон гэдэг. Бид ОХУ-ын Красноярск мужтай холбоо харилцаа тогтоогоод байна. Тэндхийн газар тариалангийн салбарын эрдэмтэд өнгөрсөн намар хоёр ч удаа ирж манай газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Орхон сумаар явж хөрсний судалгаа хийсэн. Тэгээд судалгааны дүн гайгүй гарсан учир тэндээ тариалдаг 5-10 төрлийн будааны сортыг манайд тарьж туршихаар болсонҮүний үр дүн 2019 онд бүрэн гарах юм билээ. Одоо бид га-гаас дунджаар 13-14 центнер ургац авч байгаа. Тэгвэл дээрх туршилт амжилттай болсон нөхцөлд га-гаас 23-24 центнер ургац авах зорилт энд агуулагдаж байгаа юм. Бид удахгүй газар тариалангийн гол хүмүүсээ Красноярск явуулж тэндхийн ажлын туршлагыг судлуулна. Тоног төхөөрөмжтэй нь танилцуулах гэж байна.

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх төрийн бодлого өндөрт тавигдаж байгаа. Энэ талаар таны бодол...?

-Энэ талын бодлого үе үеийн засаг дарга нарын толгойд байдаг л даа. ХХААҮЯ-ны шугамаар аймгуудад хөрөнгө оруулалтыг зөвхөн жижиг, дунд үйлдвэрийн зориулалтаар өгөх юм. Ер нь жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлнэ гэдэг бол хийх юмаа зөв төлөвлөж жаахан төрөлжүүлж авахгүй бол болохгүй юм гэж бодож байна.

Хүн бүхэн л талх, нарийн боов хийнэ. Хиамын үйлдвэр эрхэлнэ, хүн бүхэн оёдол, гутлын жижиг үйлдвэртэй болно гэвэл тэр хөгжил биш. Харин хаана ямар хэрэгцээ байна. Тэрнийг судалж мэдэж байж хэрэгцээгээ, зах зээлээ дагаж хөгждөг нь үйлдвэрлэлийн хууль. Жишээ нь Хутаг-Өндөрт иргэдэд ямар эд бараа, ямар үйлчилгээ хэрэгтэй байна тэр дагуу үйлдвэрлэл бий болгох учиртай. Ний нуугүй хэлэхэд манай аймагт жижиг, дунд үйлдвэрийн салбарууд тун тааруу явцтай байгаа. Нэгдсэн зөв бодлого байсангүй л гэсэн үг юм даа.

-”Хөгжлийн хөтөчхөтөлбөр гэж байгаа юм билээ. Энэ хөтөлбөрт худалдаа, үйлчилгээний салбарт чиглэсэн ямар ажил тусгагдсан бэ?

-“Булганүйлдвэрлэл, технологийн төвийг байгуулж тэгснээр үйлдвэрлэл худалдааны, үйлчилгээний салбарыг төлөвлөгөөтэйгөөр төрөлжүүлж хөгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд аж ахуйн нэгжийн ажилд дэмжлэг үзүүлэх, орон нутгийнхаа үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг голчлон хэрэглэх боломжийг бий болгоно. Тун удахгүй аймагтаа бизнесийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Эндээс аймагтаа зарим төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах тодорхой чиг баримжаа гарч ирэх байхаа. Жижиг, дунд үйлдвэрлэл гэсэн асуулт дээр харсан. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд өрх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх үндсэн дээр мах сүү, жимс жимсгэний гээд тус тусдаа хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тэр дотор чацаргана тариалах ажлыг өргөжүүлнэ. Иргэдээс гарсан санаачилгын дагуу төсөв, хөрөнгийг төлөвлөсөн. Ерөөс чацарганы тариалалтыг өргөжүүлнэ гэдэг эдийн засгаа тэтгэх ажил болоод зогсохгүй цөлжилттэй тэмцэх аяныг тэтгэх учир бас бий.

-Аймгийн үндсэн зорилтод чинь ногоон эдийн засгийг дэмжин ажиллана гэсэн уриа харагдсан. Энэ талаар...?

-Манай аймаг Архангай, Ховд аймгийн адилаар ногоон эдийн засгийг дэмжиж ажиллахыг цаашдын чиг шугамаа болгох баримт бичиг боловсруулаад байна. Уг баримт бичгийн санаа нь уул уурхайн хөгжил гэхээсээ илүү ногоон хөгжлийг голлон барих чиглэлтэй. Ногоон үйлдвэрлэл гэдэг нь мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал дээр тулгуурлан эдийн засгаа урагшлуулна гэсэн үг юм. Концепц нь тийм.

-Тэгвэл аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх бодлого барьж байна вэ?

-Булган аймаг аялал жуулчлал хөгжүүлэх боломж сайтай л даа. Байгалийн сайхан таатай нөхцөл хаа байна. Булганд байна.

Бараг бүх суманд эмчилгээний зориулалттай рашаан ус байна. Тэдгээрийг ашиглаж байна. Гэхдээ урьд нь тодорхой бодлогогүй явж ирж. Тиймээс олигтой хөгжил харагдахгүй байна. Бас аймгийн эдийн засагт нөлөө нь тун бага байдаг. Эндээс орох орлого муу гэсэн үг. Тиймээс үүнд өөрчлөлт хийх талаар бодож байгаа юм бий. Амралт, сувиллын газрууд цөөнгүй байх ч удирдлага нь Улаанбаатарт байдаг. Тэд манай нутаг дэвсгэрт мөнгө хийж ашиг олдог ч орон нутагт бариад авах юм алга. Угаас аймгаас нэгдсэн бодлогогүй явж ирснээс болж Хөвсгөл рүү явах урсгалаас иргэдийг татан авч мөнгө олох санал, санаачилга ч дутмаг байгаа юм. Иймээс аймгийн зүгээс энэ талаар нэгдсэн бодлого боловсруулах шаардалгатай байна. Томоохон компаниуд манай нутагт амралт, сувилал байгуулаад өөрсдөө л мөнгө босгож авдаг. Үүнийг өөрчлөх эрх зүйг бий болгомоор байна. Яавал аймаг орондоо ашиг олох боломжийг олж авах хэрэгтэй. Үүний тулд бид судалгаа хийж байна. Судалгаагаа хийж дуусаад тодорхой төлөвлөсөн зүйлтэйгээр тэдгээрийн удирдах хүмүүстэй уулзаж гэрээ хэлэлцээр хийх нь зөв юм. Одоо байгаа амралт, сувиллын газрууд аймгийн удирдлагын амыгбид төдөн ажлын байр бий болгосонгэсэн үгээр хаадаг юм билээ. Ийм байж болохгүй гэж бодож байна.

Н.Багабанди гуайн нэг үг байдаг даа. “Монгол Улс хөгжсөн орнуудын техник технологийн хогийн сав биш ээгэсэн. Үүнтэй уялдуулж бодох юм бол Булган нутаг чадал чансаатай компаниудыг тэтгэж байдаг бааз биш гэж хэлмээр санагддаг. Ер нь газар тариалан, уул уурхай дээр ч иймэрхүү саарал дүр зураг байгаа шүү дээ.

-Ер нь танай аймагт амралт, сувиллын газар, жуулчны бааз олон уу?

-Элсэн тасархайд гэхэд 20-иод бааз бий. Хойд талдБаатар ванамралтын газарт амрагч, сувилуулагчдын урсгал өвөл, зунгүй их байна. Баян-Агтад Хануйн рашаан сувилалд хүн их ирдэг. Тэндхийн унаган төрх, экологийн асуудлыг анхаарах, хүн олон ирэх тусам үйлчилгээг илүү сайн болгон учиртай. Энэ тал хоцрогдонгуй байдаг юм билээ. Ялангуяа Хануй рашааныг хамгаалах шаардлага бий. Рашааны нөөц чанар муудаад байгааг анхаарах нь чухал юм билээ.

-Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат саяхан хэлсэн үгэндээ төр бүсээ чангална гэж хэлсэн. Үүний танай аймгийн хувьд, өөрийн чинь хувьд яаж хүлээж авч байна даа?

-Энэ бол улс орны эдийн засаг хүнд байгаа үед зайлшгүй байх ёстой бодлого. Ингэхээс өөр арга зам байхгүй ч гэж хэлж болно. Өнгөрсөн намраас гэхэд төрийн удирдах албаныхны гар утасны төлбөрийг улс төлөхийг больсон. Үүнийг хэрэгжүүлж байна. Ерөнхий сайд сая бас хэлсэн байналээ. Орон нутагт сайд дарга нарыг ирэхэд заавал хадаг мөнгөн аягатай сүү барьж угтдаг дайлдаг, цайлдаг явдлыг болих хэрэгтэй гэж. Үүнийг талархалтай хүлээж авч байна. Миний бодол ч тийм. Ер нь сайд дарга нар ирлээ гээд нэг их олон машин дагаж давхиулдаг ч зардал нэмж буй хэрэг. Тэр дотор зүгээр ажил үүрэгтэй биш дэмий дагаж далдагнадаг нөхдүүд байдаг шүү дээ. Тиймээс бид эхний ээлжинд Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь олшруулж бүх салбар, албаддаа хүргүүлж уншуулж судлуулж байна. Цаашид мөнгө хэмнэх ямар арга зам байгааг олж хэрэгжүүл гэсэн үүрэг өгч байна. Адаглаад төрийн албаныхан том машин унаж зардлаа ихэсгэх хэрэггүй. Аймгийн төвдөө явган явж хот орны байдлаа хар, иргэдтэйгээ уулзаж санал бодлыг  нь сонс гэж. Булганы төвд гэхэд аймгийн Тамгын газр хүрч ирье гэхэд явганаар 20-иос илүү минут зарцуулах хол газар байхгүй шүү дээ.

-Эдийн засгийн эргэлтэд оруулж орлогоо нэмэгдүүлэх өөр ямар боломж танд харагдаж байдаг юм бол...?

-Манай аймаг түгээмэл тархацтай ашигт малтмал элбэгтэй. Үүнээсээ орлого олох нь муу явж ирсэн. Төрийн байгууллагуудын ажилд ч өөрчилмөөр юм байдаг. Бод л доо. Уг нь аймгийн дарга зөвшөөрөл өгдөг, сумын засаг даргад үүрэг өгөөд хэрэгжүүлдэг хуультай. Гэтэл сумын дарга улстөрждөг ч юмуу иргэдийн хурлаасаа шийдвэр хүлээдэг ийм тогтолцоо бий болчихсон байгаа. Одоо гэхэд ашигт малтмал эрэх хайх, ашиглах зөвшөөрөл өгөхийг азна. Хуульд өөрчлөлт оруулна гэсэн бичиг ирчихээд байна. Ер нь орон нутгийн удирдлага өөрсдөөсөө хамаарах юманд сэтгэлгүй ханддаг тал байж. Иймээс манай аймагт гэхэд түгээмэл тархацтай ашигт малтмалыг өөрсдөө нутаг орноосоо авч чадахгүй байна. Тиймээс адаглаад шинээр баригдсэн орон сууцны үнэ өндөр байна. Орон сууцны нэг ам.метр талбайн үнэ 1150-1300 байгаа. Өндөр гэсэн үг биз.

-Танай аймгийн нутаг ой элбэгтэй. Эндээс ашиг олох боломж бий юү?

-Урьд нь ой модыг хамаагүй огтолж сүйтгэж болохгүй гэсэн ухагдахуун давамгайлж иржээ. Тэгвэл тийм биш юм. Зөв зохистой ашиглалт гэж байх ёстой. Манай аймгийн хувьд ойн нэлээд хэсэг нь хөгширсөн гэсэн судалгаа байдаг юм байналээ. Тиймээс аймагтаа л зориулж зорилготойгоор зөв зохистой ашиглаж модыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бий. Гэхдээ зөв бодлого чухал.

-Ирэх жилүүдэд бүтээн байгуулалтын ямар ажил төлөвлөж байна вэ?

-2018 онд аймгийн маань 80 жилийн ой болно. Уг ойгоо угтсан 80 бүтээлч ажлын төлөвлөгөөг баталсан бий. Тэр дотор аймгийнхаа төвийн Булган хотын нүүр царайг өөрчлөх явдал нэн чухал. Өнгөрсөн хугацаанд энэ талаар огт өөрчлөлт хийсэнгүй. Дэгсхэн хэлэхэд 20-30 жилийн өмнөх байдлаараа л байгаа шүү дээ. Гудамж талбай нь зүлэг ногоогүй, явган зам гэж алга, улаан халцгай шороо л байна. Бусадтай жишихэд ичмээр ч юм шиг. Тиймээс миний хувьд нутгийн унаган хүн хор шар гэж байна. Ойнхоо өмнө тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө чармайх л бодолтой байна.

-Ингэхэд зөвхөн хувь хүн танд ганц нэг асуулт тавиад ярилцлагаа өндөрлөе гэж бодож байна. Тэгэхлээр таны талд төрийн албанд зүтгэж байсан уламжлал бий юу?

-Аав Сайхан сумынх. Ижий Орхоных. Аавын талын өвөөгийн нэг нагац нь Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга байсан Ц.Готов гэдэг хүн. Тийм болохоор өнгөрсөн жил намайг аймгийн Засаг дарга болоход манайхан Ц.Готов гуайгаас хойш 28 жилийн дараа манай удмаас төрийн өндөр албан тушаалтан төрлөө гэж бахархсан. Ижийгийн талд 100-гаад жилийн өмнөх өвгө дээдсийн дунд сумандаа хүнд цолтой хүн байсан юм билээ. Ингэхлээр яагаад чи ийм юм хэлээд байнав гэвэл би төрийн албаны залгамж халаа болж яваа хүн гэдгээ батлах гэсэн юм.

-Ямар сургууль дүүргэсэн бэ?

-Монгол Улсын их сургуулийг түүхийн угсаа­тан судлаач мэргэжлээр төгсгөсөн. Энэ мэргэжил маань аймгийг удирдах албыг амжууулахад тус нэмэр болж байна л даа. Хүнд асуудал, бодлого шийдвэр гаргахад өмнөх түүхэн сургамжийг санах тэрнээс авах зүйл гэж байх юм. Түүхэн хүний намтар түүхийг нэлээд сонирхдог учир тухайн хүний ажлын арга туршлагаас авах юм байдаг.

-Хувийн хообий чинь юу вэ?

-Ном л доо. Цалингаа буухаар дийлэнхээр нь ном авч эхнэртээ зэмлүүдэг л хүн.

-Спортын ямар хообийтой вэ?

-Хөлбөмбөг л үзнэ дээ. Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр бол ТВ-ийн өмнөөс саламгүй байдаг. Даанч зав гэж тааруу юм. Италийн багийн улаан фен.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өнөөдөр УИХ-д өргөн барьж батлуулна

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өнөөдөр УИХ-д өргөн барьж батлуулна

2025-06-13
ЕТГ-ын даргаар А.Үйлстөгөлдөрийг томилохоор болжээ

ЕТГ-ын даргаар А.Үйлстөгөлдөр ажиллана

2025-06-13
Г.Занданшатар Засгийн газрынхаа ирээдүйг гурван “тооцоолол”-оор зурна

Г.Занданшатар Засгийн газрынхаа ирээдүйг гурван “тооцоолол”-оор зурна

2025-06-13
Бан Ги Мун: Уур амьсгалын өөрчлөлт хэт хурдтай явагдаж байна, бидэнд хүлээх цаг байхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025–Уур амьсгалын өөрчлө

2025-06-13
34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатараас асуусан онцлох асуултууд

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох процесс өчигдөр

2025-06-13
Хувьдаа 3000 вагонтой, төмөр замаа төрдөө бэлэглэчихсэн сайд салбараасаа юу хулгайлах вэ?

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд концесс бэлэглээд л, хариуд нь сайд нь Ерөнхий

2025-06-12
Г.Занданшатар: Ярьдаг биш хийдэг, үнэнтэй нүүр тулдаг Ерөнхий сайд байна

Г.Занданшатар: Ярьдаг биш хийдэг, үнэнтэй нүүр тулдаг Ерөнхий сайд байна

2025-06-12
Н.Номтойбаяр: Таныг Ерөнхий сайд болбол Ерөнхийлөгч болон Л.Оюун-Эрдэнэ нарын зөрчил арилах уу?

Н.Номтойбаяр: Таныг Ерөнхий сайд болбол Ерөнхийлөгч болон Л.Оюун-Эрдэнэ нарын зөрчил арилах уу?

2025-06-12
О.Алтангэрэл: Хувь гишүүнийхээ хувьд Г.Занданшатарыг дэмжиж саналаа өгнө

О.Алтангэрэл: Хувь гишүүнийхээ хувьд Г.Занданшатарыг дэмжиж саналаа өгнө

2025-06-12
Л.Гантөмөр: Хяналт, бүтээмжийн менежерүүд чухал үүрэгтэй, халбал Ерөнхий сайдын арьсыг өвчинө

Л.Гантөмөр: Хяналт, бүтээмжийн менежерүүд чухал үүрэгтэй, халбал Ерөнхий сайдын арьсыг өвчинө

2025-06-12