Нийтийн тээврийн эргэн тойронд

2017-03-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Нийтийн тээврийн үйлчилгээг ухаалаг системд шилжүүлснээс хойш 19 сар өнгөрчээ. 2015 оны долдугаар сард нийтийн тээврийн үйлчилгээнд “Удирдлага, мэдээллийн болон цахим төлбөр”-ийн систем нэвтрүүлсэн. Энэ хугацаанд нийт зорчигчдийн 37 хувь нь карт уншуулж 63 хувь нь бэлэн мөнгө төлж байсныг албаныхан онцолж байна. Анхны зорилгоо гүйцэд хэрэгжүүлэхийн тулд ирэх сарын 1-нээс бэлэн мөнгөний хайрцгийг хурааж картаар зорчдог болох аж. Мэдээж энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн хүчин зүйлс бий. Тухайлбал, бэлэн мөнгөний хайрцгаас гарч ирсэн мөнгөн тэмдэгтүүд нь чанарын шаардлага хангахгүй байдал газар авах хандлагатай болж ирсэн байна. Түүнээс гадна нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудын шахалт байсныг “Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн хэлсэн юм.

Автобус компаниуд цахим системд шилжсэнээс хойш өдрийн орлого нь гурав дахин буурч байгааг хэлж байсан. Гэвч үүнийг албаныхан үгүйсгэсээр ирсэн билээ. Үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд картын системд шилжихээс өмнө өдөрт дунджаар 850 мянган хүн зорчдог байсныг дуулгасан. Харин системд шилжсэнээс хойш 600 мянган зорчигч тээвэрлэж байгааг албаныхан хэлж байгаа юм. Үүнийг нийтийн тээврийн компаниудын эсэргүүцсээр ирсэн бөгөөд төрийн албаныхны гаргасан тоо бодит байдалтай нийцэхгүй байгааг илэрхийлсээр байна. “Тэнүүн Огоо” компанийн захирал А.Ганхуяг “Өдрийн орлого эрс буурснаас гадна бэлнээр хийж байгаа мөнгөн тэмдэгтүүдийг гүйлгээнд гаргах боломжгүй байна. Мөн өдөрт зорчиж байгаа хүмүүсийн тоог бодитоор гаргах боломж алга гэдгийг ойлгох хэрэгтэй. Цаашилбал, хэдэн жолооч нар маань хулгайд хардагдах нь хэрээс хэтэрч байгаа учраас анхныхаа зорилгод хүрэх алхам хийх ёстой. Тиймээс шахаж шаардсаар мөнгөний хайрцгийг авхуулах болж байгаа юм” гэлээ.

Ингээд нийт зорчигчдыг картаар үйлчлүүлдэг болгохын тулд ирэх сарын 1-нээс 20000 ширхэг картыг үнэ төлбөргүйгээр зорилтот бүлэгт тараах болсноо “Улаанбаатар смарт карт” компанийн үйл ажиллагааны хэлтсийн захирал Р.Ган-Эрдэнэ хэллээ. Түүнчлэн өнгөрсөн баасан гаригаас картын үндсэн үнийг 50 хувийн хөнгөлөлттэйгээр борлуулж эхэлсэн байна. Цахим картын үндсэн үнэ 3600 төгрөг. Харин хөнгөлөлттэйгээр борлуулахдаа 2000 төгрөг болгосон нь борлуулагчдын хувийг нэмсэн хэмээн тэрээр онцоллоо. Ямартай ч тодорхой хэмжээний зорчигчид нийтийн тээврээр зорчих цахим карттай болсноор нийтийн тээвэрт тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх байх гэсэн хүлээлт үйлчилгээ эрхлэгчдэд байгаа аж. Учир нь нийтийн тээвэрт тулгамдсан бас нэгэн асуудал нь машин цагийн санхүүжилт болон нөхөн олговрын мөнгө нь хугацаандаа орохгүй байгаатай холбоотой. Үүнээс үүдэн компанид олон хүндрэлийг учруулж байгааг “Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн хэлсэн юм. Нэн тэргүүнд ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хэмжээнд хүрч буйгаа компанийн захирлууд бас хэлж байлаа. Харин Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар “Өмнөх саруудад нөхөн олговор, машин цагийн зардлыг хэвийн олгож байсан. Харин энэ удаад программд алдаа гарсан учраас зайлшгүй нягтлах шаардлага гарсан юм. Гэхдээ нөхөн олговрын мөнгийг хугацаанд нь өгсөн гэдгийг хэлмээр байна. Машин цагийн зардлын санхүүжилтийг энэ долоо хоногтоо багтаагаад шийднэ” гэв.

Санхүүжилтээ нэхсэн автобус компаниудын өдрийн орлогыг бодитоор тоолох боломж нь цахим систем гэдэг байсан. Мөнгөний хайрцгийг халснаар санхүүжилтээ нэхсэн компаниудтай ойлголцоход хялбар болох биз ээ. Гэхдээ программын гэмтэл гэх бас нэг асуудал гарч болзошгүй. Түүнээс сэргийлэх ажлыг “Улаанбаатар смарт карт” компани хариуцлагатайгаар хийхийг сануулъя.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12