Энэ цагийн “Гамлет”

2017-03-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Өнөөдөр Олон Улсын театрын өдөр тохиож байна. УДЭТ-ын уран бүтээлчид энэ өдрийг дэлхийн сонгодог бүтээлийн ноён оргилуудын нэг болох У.ШекспирийнГамлетжүжгээр угтаж байна.

Тус жүжгийг 2012 онд Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар  шинэчлэн найруулж үзэгч түмэндээ хүргэсэн билээ. Хүн амьдрах гэж үхдэг үү, эсвэл үхэх гэж амьдардаг уу. Энэ хорвоо дээр орших уу, эс орших уу гээд тайлагдаагүй олон асуултад энэ бүтээл хариулт өгдөг. Жүжгийн гол дүрд УДЭТ-ын жүжигчин Сугарын Болд-Эрдэнэ тоглосон. Драмын урлагт 17 жил зүтгэсэн түүний мөрөөдлийн дүрүүдийн нэг нь Гамлет байсан гэдэг

Тиймдээ ч түүний бүтээсэн Гамлет хүн бүхний сэтгэлд хоногшин үлдэж чадсан. Тэр энэ жүжгээр амьдралын үнэнд ойртохын зэрэгцээ,  өөрийнхөө ур чадварыг олонд хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ. Олон улсын театрын өдрийг тохиолдуулан “Амьдралын тойрог” булангийнхаа зочноор “Гамлет” бүтээлийн гол дүр, УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнийг урилаа.

 

ЖҮЖИГЧИН БОЛЖ ТӨРСНИЙ МИНЬ ГАВЬЯА, ШАГНАЛ БОЛ ГАМЛЕТ БАЙЛАА

 

Монголын театрын урлагийг нуруундаа үүрч яваа драмын театрынхан өдөр бүр жүжгийн бэлтгэл, сургуулилт гээд тун завгүй байнаЖүжигчин С.Болд-Эрдэнэ ч агууГамлет” -аа  амилуулахаар бэлтгэлээ хийж байв. ТэрээрГамлетийг анх тайзнаа тоглоход тендер зарлагдаж байлааБүх найруулагч төслөө боловсруулан шалгаруулалтад орсон. Түүнээс манай Н.Наранбаатарын найруулгын санаа шалгарч надад Гамлетад тоглох хувь заяа тохиосон доо. Дотоод сэтгэлийн зөрчил ихтэй дүрийг амилуулахад хэцүү байдаг хэдий ч энэ бол мэдээж миний мөрөөдлийн дүр байлаа. Жүжигчин болж төрсний минь гавьяа, шагнал болж  Гамлет надад ирэв үү л гэж баярладаггэлээ.  “Гамлетбол мэдээж уурхайгаар бол ухаад дуусашгүй эх ундаргаЭнэ жүжигт дэлхийн өнцөг булан бүрт алдартай уран бүтээлчид тоглож, тэд бүгд л зохиолыг өөрийн өнцгөөс харж, дүрээ бүтээж ирсэн.   Энэ талаар жүжигчин С.Болд-Эрдэнэ “1600 оноос хойш энэ жүжиг оршин тогтносоор байна гэдэгт сонгодог бүтээлийн утга учир оршиж байнаХүн байхын тухай, амьдралын мөн чанарыг хайсан энэ барагдашгүй эрдэнэсийн уурхайгаас юм шүүрдэж авна гэдэг надад амар байсангүйГэхдээ үүнээс амьдралын утга учрыг хайсан, энэ жүжигт дурласан, хайрласан сэтгэл минь Гамлетыг бүтээхэд их тусалсангэсэн юмИйнхүү Гамлетын тухай бидний яриа энд өндөрлөж, жүжигчин С.Болд-Эрдэнийн гэр бүл, хүүхэд насны дурсамжаар үргэлжиллээ. Түүний бүтээсэнГамлет”-ыг өнөөдөр драмын театрын тайзнаас дахин нэг удаа мэдрэх боломж үзэгч танд нээлттэй.

 

УРЛАГТ АРЫН ХААЛГА ГЭЖ БАЙДАГГҮЙ

 

Тэрээр урлагийн гэр бүлд төрж өссөнУрлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Сугаржүжигчин А.Нэргүй нарын амин хайртай  хүү нь билээТэд хүүгээ урлагийн хүн бол гэж шахаж, шаардсангүй. С.Болд-Эрдэнэ ч жүжигчин болно гэж шатаж яваагүйБагаасаа л урлагтай ойр өссөн түүнийг цаг үе нь цаагуураа уран бүтээлч болоход бэлдээд байсан гэлтэй. Түүний хүүхэд нас Хан-Уул дүүргийн Дундголын эрэг дээр өнгөрчээХотын хүүхдүүдийн нэгэн адил цэцэрлэг сургуулиар хүмүүжин, ном зохиол, жүжиг драмд шимтдэг нэгэн байв. Тэгээд  аравдугаар ангиа төгсөхөд ээж нь СУИС-ын драмын ангид бэлтгэн, шалгалтдаа ч тэнцэжИйнхүү тэрээр урлагийн хүн болох замдаа эргэлт буцалтгүйгээр  орсон гэдэг.  1999 оны үед түүнийг сургуулиа төгсөхөд нь нийгмийн байдал тийм ч сайн байсангүй. Драмын театр ч дэн дунтай оршин тогтнож байвАмьдралаа бодон өөр чиглэлд ажиллаж, хүч сорих сонголт түүнд байсан. Гэсэн ч тэрээр аав, ээжийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн театраа сонгосон билээ. Энэ нь зөв сонголт байсан гэдгийг одоо түүний уран бүтээлүүд нь нотлож буй юмТүүнээсТеатр бол босго өндөртэй газар. Энд ирэхэд аав ээж тань нөлөөлсөн болов уухэмээн асуухад  “Урлагт арын хаалга гэж байдаггүй юм. Тайзан дээр би гарахаас аав минь гарахгүй шүү дээ. Анх театрт шалгалт өгч тэнцээд цалингүй туршилтын журмаар орж байлааТэгээд Н.Наранбаатар  найруулаад, бид ийм жүжиг тавья гээд л хичээл зүтгэл гаргаж өөрсдийгөө таниулах оролдлого хийж байж тэнцэж үлдсэн дээгэв.

 

МИНИЙ АМЬДРАЛ, ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ, ДУРТАЙ БҮХЭН МИНЬ УДЭТ-Т БАЙНА

 

Тэрээр 1999 онд найруулагч Ч.ТүвшингийнЗуны шөнийн зүүджүжигт тогложээ. Энэ нь түүний анхны дүр байсан гэдэгТүүний дараагаарУлаан дарвуулт хөлөг онгоц”, “Сэтгэлд нууцлагдсан амраггээд 70 гаруй жүжигт тоглож, драмын театрын нүүр царай болсон уран бүтээлч болтлоо хөгжиж чадсан байнаТэрээрХүмүүс бидний ажлыг сайн ойлгохгүй байх тал бий. Театрын жүжигчин гэдэг хүнд хөдөлмөр юм шүү. Мөн Монголынхоо мэргэжлийн урлагийн байгууллагын хөгжлийг тодорхойлж байдагЭнэ ч утгаараа хариуцлага өндөртэйДэлхийн алдартай жүжигчид ч бүгд л театраас гаралтай байдаг. Тэгэхээр драмын тайзандаа би хайртайЭнэ байгууллагатаа хир хүргэх дургүй”  гэж байв.   2000 оны үед драмын театраас олон уран бүтээлч гарч, зарим нь хувийн студи, продакшн байгуулж өрх тусгаарласан байдагТухайн үед Драмын дөрвөл буюу найруулагч Н.Наранбаатар, жүжигчин Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар нар театрынхаа шинэ өнгө төрх нь болж үзэгчдийг театртаа татах хүч нь болж байвТэдэнд театраа орхих бодол огтхон ч байсангүй. Харин ч алдартай уран бүтээлүүдийг тоглон, театртаа хэрхэн үлдэх вэ, театраа хэрхэн олны анхаарлын төвд авчрах вэ гэдэг дээр сэтгэл гарган ажиллаж байв.    Тэрээр энэ тухайгааХүн аливаа юманд тууштай хандах ёстой. Тэгж байж үр дүнг нь амсдаг. Үүнээс гадна хүн өөрийн дуртай ажлаа хийж түүнээсээ кайф авдаг байх ёстой. Би драмын урлагт амьдралаа нэгэнт зориулна хэмээн бодсон учраас холдож чаддаггүй юм. Төсвийн байгууллага цалин мөнгө муу ч, хувиараа өөр орлогын эх үүсвэрээр болгодог. Хамгийн гол нь театрынхаа үндсэн ажлыг цалгардуулах ёсгүй. Миний амьдрал, хүсэл мөрөөдөл, дуртай бүхэн минь УДЭТ-т байгаа учраас би эндээс хэзээ ч явъя гэж бодож байсангүй. Нэг сонгодог бүтээлд тоглоход нэг их дээд сургууль төгссөнтэй адил гэдэгт би итгэдэгБи хүндхэн ч гэсэн өндөр хариуцлагатай энэ хөдөлмөртөө хайртайгэлээ

 

ГАМЛЕТ”-АД ТОГЛОСНЫ ДАРАА ААВЫН МИНЬ НҮДЭНД ГЭРЭЛ АСЧ БАЙХ ШИГ САНАГДСАН

 

Биднийг ярилцах зуур жүжгийн бэлтгэл эхэлсэн дохио байн байн дуугарч жүжигчид хувцсаа өмсөн, зохиолоо барин тайзны зүг гүйлдэнэ.   ТэдГамлет”-аар дахин үзэгчидтэйгээ уулзахаар дуншиж буй нь энэ юмЖүжигчин С.Болд-Эрдэнийг  “Гамлет”-д тоглосны дараа аав нь их баярлаж байжээЖүжгийн нээлтийг үзээдЧи сайн байлаа, хүүдээ баярлалаагэж хэлээгүй ч  түүнд өмнөхөөсөө илүү хүндлэлтэй хандаж, нүдэнд нь гэрэл асч байсныг хүү нь анзаарчээТэгээд аавыгаа амьд сэрүүнд нь баярлуулж, мэргэжлийн жүжигчин болснооГамлет”-ийн дүрээр мэдрүүлсэндээ тэрээр их л баярладаг ажээ.

Мөн тэрээрАав, ээжийнхээ уран бүтээлийг үргэлжлүүлж яваагаа би их хувь тохиол гэж боддог. Миний аавын шавь нар одоо Монголын тайз дэлгэцийн урлагийн өнгө төрхийг тодорхойлж явна даа. Аав маань  оюутан байх үеэс намайг их  шүүмжилдэг байлаа. Өөрийгөө дайчлахгүй, сэтгэхгүй, бодохгүй байна гэдэг байсанТэр л сэтгэлд минь их үлдсэн дээ. Жүжигчин хүн үг дааж сурах хэрэгтэй. Зэмлэлээ гэхэд гутраад байхгүй, магтлаа гэхэд нисчихгүй байх ёстой. Үүнийг л оюутан байх хугацаанд минь ойлгуулсан юм. Гэхдээ миний аав үр хүүхэд, хань ижилтэй болоход, драмын театрт жүжигчнээр орж, уран бүтээл тасралтгүй хийсээр явааг минь хараад баярлаж л байсан болов уу. Тэр бүхнийг ил хэлж хөөргөөд байдаггүй ч сэтгэл дотроо баярлаж, бахархаж байсан гэж боддоггэсэн юмХарин түүний ээж А.Нэргүй нь Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангийг Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ж.Мягмарнаран нартай хамт суралцан төгсчээЖүжигчин мэргэжлээрээ ажиллаагүй ч Соёлын орднуудад найруулагчаар ажиллаж, мөн л Монголын урлагийн ертөнцөд хувь нэмрээ оруулж буй билээ. Одоо А.Нэргүй гуай СУИС-д багшилж байна.

 

ЖҮЖИГЧИН МЭРГЭЖЛИЙН ХҮНД ХЭЦҮҮГ ОХИНДОО ҮҮРҮҮЛЭХИЙГ ХҮСЭЭГҮЙ

Жүжигчин С.Болд-Эрдэнийн том охиныг аравдугаар анги төгсөхөд эмээ нь жүжигчин болгоно гээд СУИС-д бэлтгэн шалгалтад оруулж, охин нь ч тэнцжээГэтэл жүжигчин мэргэжлийн хүнд хэцүүг С.Болд-Эрдэнэ охиндоо үүрүүлэхийг хүсээгүй гэдэгТэрээрЭмэгтэй хүн жүжигчин болно гэдэг хэцүү. Ар гэрийн асуудал хаягдчихдаг. Тийм болохоор миний хувьд охиноо жүжигчин болохыг дэмжээгүй. Охин маань бодож байгаад сонголтоо хийж МУИС-д орсон доогэж байв.

Тэднийх Б.Анхтуяа, Б.Агиймаа, Б.Бүжинлхам гэсэн гурван охинтойХарин хүүг нь Б.Билгүүн гэдэг. Эхнэр Ю.Буянхишиг нь эдийн засагч мэргэжилтэй бөгөөд одоогоор хувиараа бизнес эрхэлж буй юм. С.Болд-Эрдэнэ эхнэртэйгээ нийслэлийн 52 дугаар сургуулийн наймдугаар ангид суралцаж байхаасаа үерхэж, одоо өнөр өтгөн айл гэрийн эзэн, эзэгтэй болжээТүүнээсТа яагаад охиноо жүжигчин болгоогүй юм бэ. Та аавынхаа уран бүтээлийг үргэлжлүүлж буй шиг охин тань таны уран бүтээлийг үргэлжүүлнэ шүү дээгэхэдНадад цаана нь дахиад гурван хүүхэд байна. /инээв/ Хүүхдүүд маань хүсэл сонирхлоо дагана. Мэдээж нэг хүүхдээ урлагийн хүн болгоноУдамд нь, генд нь урлагийг хайрлах мэдрэмж байгаа учраас хэзээ нэгэн өдөр хүү минь, охин минь намайг үргэлжлүүлэх байх аагэж байв. Мөн тэрээрУрлаг надад алдар нэр, найз нөхөд, сайхан гэр бүл гээд бүхнийг өгсөн. Энэ бол урлагийн арвин буян. Нэг өдөр эзэн хаан болоход дараагийн өдөр нь гуйлгачин болох жишээний. Дээрээс нь уран бүтээлч хүн амарч байх үедээ ажиллаж байдаг. Зурагт үзэж байхдаа хүртэл дүрийн судал­гаагаа хийж л байдаг. Энэ бүхнийг минь ойлгодог ханьдаа бас баярладаггэж байлаа.

Тэрээр драмын театрын их ажлын хажуугаар нэлээд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосонӨөрийн төрсөн эгч С.Болормаатайгаа хамтранХөлтрөгнэртэй уран бүтээлийг найруулж үзэгчиддээ хүргэсэн билээ. Мөн С.Болд-Эрдэнийн хамгийн сүүлд тоглосонХоёр амьбүтээл үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгааТэрээрЕр нь кино урлаг миний хайртай салбарХоёр амькино хамгийн анхӨргөлнэртэй байсан юм. Харин дараа ньХоёр амьгэж нэрийдсэн л дээ. Бид зохиол дээрээ хоёр жил гаруй хугацааг зарцуулсан. Зураг авалтдаа өнгөрсөн оны найман сард орж 40-өөд хоног ажилласан юм. Энэхүү кинонд миний дүрд тохиолдож буй үйл явдлууд нь маш хурц. Тиймдээ ч надад таалагдсангэж байлаа.

Ийнхүү энэ цагийнГамлет”, энэ цаг үеийн драмын урлагийн нүүр царай болж буй жүжиг­чин С.Болд-Эрдэнэ хэмээх нууцлагертөнц”-ийн нэгээхэн хэсэгт саатлаа. Нэг сонгодог бүтээлд тоглоход нэг их сургууль төгсөхтэй тэнцэх туршлага хуримтлуулдаг бол  тэр 70 гаруй жүжигт тог­ложээ. Түүнд драмын урлагт хайртай үзэгчид итгэж найдаж болохоор, бас илүү ихийгнэхэжболохоор, тийм туршлагатай жүжигчин гэдэг нь яриа бүрээс нь мэдрэгдэж байлаа. Таныг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай.

 

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

11 цаг 36 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

Өчигдөр 10 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Өчигдөр 10 цаг 34 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Өчигдөр 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18