Экспортыг дэмжих төслийн нээлт боллоо

2017-03-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ХҮСЛЭН

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Экспортыг дэмжих төсөл”-ийн нээлт өнгөрсөн баасан гаригт “Шангри-Ла” зочид буудалд боллоо. Төслийн нээлтийн арга хэмжээнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон, тус банкны Санхүү болон Зах зээл хариуцсан Глобал багийн бүсийн менежер Ирина Астрахан, төслийн багийн ахлагч Үллэ Лохмус нарын албаны хүмүүс, төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцлоо.  

Монголд ганц уул уурхайн бүтээгдэхүүн биш бусад салбарын экспортыг дэмжих, экспортын бүтээгдэхүүн бий болгохоор Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн холбооноос Монгол Улсад 20 сая ам.долларын санхүүжилт хийхээр болсон. Энэ нь “Экпортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд зарцуулагдах юм.

 Төслийн гол зорилго нь уул уурхайн бус салбарын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн экспортын чадавхийг бэхжүүлэх болон экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэхэд оршино.

Уг төсөл нь үндсэн хоёр хэсэгтэй юм байна. Нэгдэх бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд ЖДҮ эрхлэгчдийг экспортын даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах зорилготой бол хоёр дахь хэсэгт гадаад худалдааны чиглэлээр сургалт, судалгаа хийх, өрсөлдөөнийг дэмжих, санхүүгийн дэмжлэг олгох ажлууд явагдана. Гэхдээ төслийн хэрэгжилтийн явцад дамжуулан зээлдүүлэх гэрээ, туслах гэрээг байгуулан ажиллах юм байна. Энэ бүх гэрээ, бичиг баримтууд нь төслийг тогтвортой хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн гэж хоёр талууд үзжээ. Төслийн хэрэгжилтийн эхний шатанд олон улсын зөвлөх шинжээч нартай хамтран одоогийн хууль эрхзүйн орчинд цогц судалгаа, дүн шинжилгээ хийх юм байна.

Нээлтийн үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлсэн үгэндээ “Экспортыг дэмжих төсөл нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлэх, инноваци, гарааны бизнес, оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, гадаадын зах зээлд экспортлох боломжтой тэргүүлэх ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүний судалгаа, маркетингийг төрөөс дэмжихэд чиглэгдэнэ. Мөн экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрт бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний стандартыг боловсронгуй болгох, олон улсын стандартыг нэвтрүүлэх, экспортын үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийг зээл болон санхүүгийн бусад арга механизмаар дэмжинэ” гэв.

Дэлхийн банкны суу­рин төлөөлөгч Жэймс Андер­сон “Монгол орны хувьд экспортын бараа бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх нь эдийн засгийн бүтээмж, чанарын түвшин сайжрах, экспортын хэмжээ нэмэгдэх, шинэ санаачилга, ажлын байрыг нэмэгдүүлэх ач холбогдолтой” гэж онцлов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12