
С.САРУУЛ
Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал нар нэг тэрбум 235 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутагт хийх хамтын ажиллагааны гэрээг байгуулжээ. Хөрөнгө оруулалтыг орон нутагт татсанаар нийгмийн хамгааллын чиглэлээр болоод зорилтот бүлгүүдэд бодитой дэмжлэг үзүүлэх юм байна. Гэрээний хүрээнд орж ирэх санхүүжилтээр Баянхонгорын залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настанд чиглэсэн ажлууд хийгдэнэ.
Эх сурвалж: www.polit.mn