Гоо сайханы газрууд ямар ч хяналтгүй үйл ажиллагаа явуулж байна

2017-03-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БАЯР-ОТГОН

Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань PRP, каллогентэй утас арьсан дор суулгах, лазер, филлер, ботокс, эхэс тарилга зэрэг үйлчилгээг Монголын гоо сайхны эмнэлгүүд хийдэг болоод удаж байна. “Хямд, эрүүл аргаар залуужиж, толигор сайхан арьстай болохыг хүсвэл дэлхий алдартай оддын хэрэглэдэг сүүлийн үеийн эмчилгээний тарилга хийлгэхийг зөвлөж байна” гэсэн гоо сайхны эмнэлгийн зар, сурталчилгааг уншигч та олонтаа fasebook-ийн гоо сайхны янз бүрийн нэртэй группээс, зарын сонин зэргээс харж байсан байх.  Харин эдгээр тарилга хүний биед сөрөг нөлөөтэй эсэх, цаашлаад эрүүл мэндэд ямар ноцтой үр дагавар учруулж болзошгүй тухай анхааруулсан эмнэлгүүд харин цөөн байгаа юм.

Гоо сайхны тарилгын талаар, Монголд энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээ хэрхэн явагддаг тухай, охид бүсгүйчүүд маань гоо сайхны бүтээгдэхүүнийг зарын дагуу их захиалан авах нь зөв үү, буруу юу гэдгийг хөндөн бичье. Саяхан гоо сайхны газар зөвшөөрөлгүй ажиллуулж байсан БНСУ-ын иргэнийг илрүүлж 2017 оны гуравдугаар сарын 12-ны өдөр шалгаж, үйл ажиллагааг нь зогсоосон аж.

Тус гоо сайхны газар нь үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүйн дээр Монгол Улсад бүртгэлгүй "miracle”, “kabellien” зэрэг эмийг ашиглан, эмчилгээний гоо заслын үйлчилгээ үзүүлж байжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.Байгалмаа энэ талаар “Манай байгууллага иргэний гомдлын дагуу 2017 оны гуравдугаар сарын 12-ны өдөр төлөвлөгөөт бус шалгалт хийсэн. Шалгалтаар Хан-Уул дүүрэгт БНСУ-ын иргэн гоо сайхны тусгай зөвшөөрөлгүй, Монгол Улсад бүртгэлгүй эмээр эмчилгээний гоо сайхны үйлчилгээ үзүүлж байсныг тогтоосон. Гоо сайхны газрын эзэн Чоо Ганг Мен гэгч нь Монголд аялж, жуулчлах шугмаар ирсэн юм билээ. Тиймээс тэдний гоо сайхны газрын үйл ажиллагааг зогсоож, холбогдох нэр төрлийн эмүүдийг хурааж, устгасан” гэлээ.

Мөн гоо сайхны бараа хямд зарна, хоёрыг авбал нэг үнэгүй гэх мэт зар сурчилгаа хаа сайгүй тавигдах болсон. 

“Өмнөд Солонгосын гоо сайхны Синделла тарилга зарна. Арван удаагийнх нь нэг курс болдог. Нэг курс нь 500 мянган төгрөгийн үнэтэй” гэх зар цахим орчинд цөөнгүй тааралддаг.

Ийм нэгэн зарын дагуу 9923.... утас руу залгалаа. Залуухан бүсгүй харилцуураа авав. Тэрээр “Синделла” тарилгын нэг курс нь 500 мянган төгрөгийн үнэтэй. Тарилга дээр үйлдвэрлэсэн огноо нь байгаа тул эргэлзэх зүйлгүй. Намайг Өмнөд Солонгост байхад нэг танил маань захисан юм. Тэгсэн нэгийг нь авч чадахгүй болчихлоо, мөнгөний бололцоогүй учраас зарж байгаа юм. Надад олон тарилга байхгүй. Олноор нь оруулж ирдэг албан ёсны компаниуд байдаг гэсэн. Зөвшөөрөл авч оруулж ирдэг байх. Би ганц курс тарилга зарах гэсэн юм. Яг авна гэвэл 450 мянган төгрөгт зарж болно. Уг нь өөр нэг эмэгтэй над руу утасдаж, ирэх долоо хоног авъя гэж захисан байгаа л даа” гэж ярилаа.

Интернэтэд тавигдсан өөр нэгэн зар дээр “Ботокс, фидер, синделла, PRP зэрэг эмчилгээ хийлгэх эрх зарна” гэжээ.

Энэ зарын дагуу холбогдоход, “Надад гоо сайхны эмнэлэгт эмчилгээний тарилга хийлгэх 100 мянган төгрөгийн бэлгийн карт байгаа. Үүнээс багц эмчилгээг нь сонговол бэлгийн картаа хямдруулж зарна. Жишээ нь, эмчилгээний 100 мянган төгрөгийн эрхийг 60-70 мянган төгрөг, 200 мянган төгрөгийг 150 мянган төгрөг болгон хямдруулж болно. Бэлгийн картаа барьж очоод, 25 дугаар эмийн сангийн ойролцоох гоо сайхны эмнэлэгт үйлчлүүлнэ. Энэ бэлгийн карт зөвхөн тэр эмнэлэгт л үйлчлүүлэх боломжтой” гэдгийг утасны цаанаас нэгэн бүсгүй идэвхтэй тайлбарлаж өглөө.

Монгол Улсын эмийн зах зээлд зарж, борлуулж буй эмүүд бүгд албан ёсны эрхтэй, бүртгэлтэй байх ёстой. Тиймээс ч гоо сайхны үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд албан ёсны эрхтэй газраас эм, тариа, бусад бүтээгдэхүүнийг авч, үйлчилгээндээ ашиглах үүрэгтэй. Гэтэл энэ мэтчилэн гоо сайхны эм тариа гараас гарт дамжин, ямар ч хяналтгүйгээр олон эмэгтэйчүүдэд үйлчлүүлэх сэдэл төрүүлсээр байна.

Гоо сайхны эмчилгээнд түлхүү хэрэглэгддэг “Синделла” гэх тариа нь судаст дуслаар хийдэг бөгөөд гурван төрлийн тарилгатай. Нэг курс нь 80-150 мянган төгрөгийн үнэтэй байдаг аж. Харин “Ботокс” тарилга нь бактериас гаргаж авсан уураг ба үрчлээ үүсгэж буй булчинг суллаж, үрчлээг багасгаж, арьс тэнийлгэдэг үйлчилгээтэй. Энэ хоёр тариаг эмэгтэйчүүд арьсаа сайхан болгох гэж ихэвчлэн хэрэглэдэг байна. Энэхүү уураг нь биеэс дунджаар зургаан сарын хугацаанд ялгарч гардаг гэдгийг эмч нар хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нүүрэн дэх үрчлээг зургаан сарын хугацаанд тэнийлгэнэ гэсэн үг. Энэ эмчилгээг байнга хийлгэдэг эмэгтэйчүүд таван сар болоод ирж үйлчлүүлдэг гэнэ. Тарилгыг бага, багаар хийх ёстой бөгөөд хэрэв тарилгын тунг хэтрүүлбэл нүүрний булчин бүр илүү суларч, зовхи унжих эрсдэлтэйг гоо сайхны эмч мэргэжилтнүүд сануулж байлаа.

Энэ мэтээр залуу, сайхан харагдах хүсэлтэй охид, бүсгүйчүүдийн халаасыг “сэгсрэх” гоо сайхны эмнэлгүүдийг олширсныг ярьдаггүй ч бидний нүдэн дээр нэгэнтээ ил байсаар. Албан ёсны зөвшөөрөл, зүй ёсны үйл ажиллагааг стандартын дагуу явуулж буй эмнэлгүүдийг үгүйсгэх аргагүй ч бодит байдлаас огт өөр, хямд үнэ санал болгож байгаа гоо сайхны эмчилгээ, тарилга, үйлчилгээ эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд харшлахгүй гэх баталгаа алга байгаа нь дээрх зар, цуглуулсан баримтуудаас харагдаж байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12