
Т.ДАЛАЙ
Нийтийн тээврээр зорчих шаардлага гардаггүй иргэд болоод орон нутгаас орж ирсэн иргэд байнга карт ашиглах боломжгүй тул давхар бэлэн мөнгөний хайрцгийг байршуулсан билээ. Гэвч бэлэн мөнгөний хайрцагт мөнгө хийж байгаа иргэдийн дийлэнх нь дутуу мөнгө хийхээс гадна урагдсан тал мөнгө хийж байгаа нь нийтийн тээврийн компаниудыг ихээхэн алдагдал хүлээхэд хүргэх болсон талаар тэд удаа дараа мэдэгдэж байсан. Тэгвэл ирэх сарын 1-нээс эхлэн автобус дахь бэлэн мөнгөний хайрцгийг хурааж бүх иргэдийг зөвхөн картаар зорчуулахаар болсон байна.
Эх сурвалж:www.polit.mn