Баянхонгор Говь-Алтай чиглэлийн 260 км замыг энэ онд ашиглалтад оруулна

2017-03-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын баруун аймгуудад ажиллаж байна.  Тэрээр энэ үеэр Баянхонгор Говь-Алтай чиглэлийн 260 км автозамыг энэ жилдээ дуусгах шийдвэрийг гаргаснаа аймгийн удирдлагуудад дуулгажээ.

Засгийн газрын /2017.03.20/ хуралдаанаар Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км замыг барих төслийн гүйцэтгэгчийг шинээр шалгаруулахаар болсон.  Уг чиглэлийн замыг барих концессын гэрээг 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК-тай байгуулж, төслийн нийт өртгийг 76.9 сая ам.доллартай тэнцэх төгрөг байхаар гэрээлжээ. Гэрээгээр хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг 2017-2019 оны хооронд хийх, автозамыг 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс өмнө ашиглалтад оруулахаар тохирсон байна. Гэвч “Эрдэнэ зам” ХХК тус төсөлд оролцохоор Зам, тээврийн хөгжлийн яамтай гэрээлж, концессын давхар гэрээ байгуулжээ. Одоо хоёр компанийн хоорондын маргаан шүүхийн шатанд явж байна.

Иймээс замын төсөлд оролцохоор байгуулсан “Эрдэнэ зам” ХХК-ийн гэрээг цуцалж, маргааныг хуулийн хүрээнд эцэслэн шийдвэрлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад үүрэг болгосон юм. Мөн тус чиглэлийн замын төсөлд оролцохоор “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК-тай байгуулсан концессын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу цуцалж, Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км замын төсөлд шууд гэрээ байгуулах хуулийн этгээдийг шинээр сонгох, дүгнэлтийг хамт танилцуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгасан юм.

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12