Үндсэн хуулийн шинэ  төслийг  иргэд ингэж үзэж байна

2017-03-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

МАХН санаачлан  Бага чуулганы гишүүд, төр, засагт ажиллаж байсан хүмүүс, хуульч, эрдэмтэн судлаачдын хамт Үндсэн хуулийн шинэ төслийг боловсруулснаа 21 аймагт хэлэлцүүлэх ажлыг энэ сарын 17-18-нд  Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөллийг оролцуулан Дорнод, Хэнтий аймгаас эхлүүлэв. Зүүн бүсийн иргэдийн байр суурийг тоймлон хүргэж байна.

 

Н.Дуламсүрэн /Дорнод аймгийн Цагаан-Уул сумын малчин/: ХҮНЭЭ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД ОРУУЛАХЫГ    ДЭМЖИНЭ

-Үндсэн хуулийн төслийг ард иргэдээр хэлэлцүүлж байгаад талархаж байна. Хуулийн төсөлд “Хүн төрийн хамгаалалтад байна” гэж оруулсныг маш их олзуурхан дэмжиж байна. 2011 онд би төрийн гурван өндөрлөгт захидал бичиж байсан. Цөөн малтай хүмүүс, ямар ч орлогогүй залуу малчид амьдрахад хүнд байдаг. Иймд төрөөс иргэдээ харж үзээч гэсэн утгатай захидал бичтэл Ерөнхий сайдаас “Та нар өөрсдөө малаа өсгөж, түүнийхээ  дараа малчин авч малжуулж цалинжуулах ёстой” гэсэн хариу ирүүлсэн. Би малчин хүн төрийн гадна байдаг юм байна гэж ойлгосон. Одоо хүнээ төрийн хамгаалалтад авна гэж хуульчилж байгаа нь мал нь ч, хүн нь ч төрийн хамгаалалтад орох нь гэж ойлгож хүлээж авч байна. Харин төрийн сүлд ямар байх ёстой вэ гэдэгт өмнө нь морь унаад нар тосон давхиж яваа хүний дүрс байсныг өөрчилснийг сэргээх нь зүйтэй болов уу.

 

С.Шүрэнцэцэг /Хэнтий аймгийн иргэн/: ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ЦАГ БОЛСОН

-Үндсэн хуулийн хэлэлцүүлэг Цэргийн баяртай давхцсан ч энд ирээд сууж байгаа бүх хүнд талархаж байна. Баяр, ёслол гэж цээжээ балбах бус хуулийн хэлэлцүүлэгт ирж өөрийн эрхийг хамгаалах талаар ямар асуудал тусгасныг сонсч мэдэх гэж, асууж тодруулах нь бидний эрх ашиг юм. Хуулийн хэлэлцүүлэгт саналаа хэлж, бага ч гэсэн хувь нэмрээ оруулбал иргэн хүний хувьд Монгол Улсынхаа төлөө, эх орон, газар шорооныхоо төлөө үгээ хэллээ гэж бид өөртөө бахдах учиртай. Үндсэн хууль гажуудсан, хуулийн цоорхойгоор улстөрчид завшдаг болсныг өөрчлөх цаг болсон. Улсаа улс шиг, иргэнээ иргэн шиг байлгахын төлөө Үндсэн хуулиа маш нарийн боловсруулж батлуулах ёстой.

 

А.Гантулга /Сүхбаатар аймгийн иргэн/: АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ ХАНГАСАН ХУУЛИЙГ БҮГДЭЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЪЯ

-Өнөөдөр Монголд оффшор данстнууд олон байна гээд ярьж байна. тэдэнд хэн ч хариуцлага ярихгүй байна. Үндсэн хуульдаа нарийн тусгаж оруулбал цаашид ийм зүйл гарахгүй болно. Социализмын үед бидний үеийнхэн улс орны төлөө ажиллаж, амьдарч ирсэн. Гэтэл одоо биш болжээ. Тэгэхээр Үндсэн хууль маань тэр үеийн үүргээ гүйцэтгээд дуусчээ. Одоо өөрчлөх хэрэгтэй юм. Миний бие хуулийн  төсөлтэй санал нэг байна. Ард түмнээрээ өргөн хэлэлцүүлж, хурдан батлуулах хэрэгтэй. Төр барьж байгаа хүмүүс өөрсдөдөө зориулж хууль гаргаж байгааг иргэд анхаарах ёстой. Үндсэн хуульд бүх ард түмний эрх ашгийг тусгах шаардлагатай.

 

Ө.Доржсүрэн / Нийслэлийн Баянзүрх  дүүргийн иргэн/: ШҮҮХ ЗАСАГЛАЛЫН  ТУХАЙ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ НЬ ЗӨВ

-БНМУ-ын Үндсэн хуулийн шинэ төсөл, Дээд хуулийн эхийг боловсруулан наран мандах нутгаас эхлэн  иргэд бидэнд  танилцуулж байгаад баяртай байна. Үндсэн хуулийн шинэ төсөлд шүүх засаглалын тухайд өөрчлөлт оруулж байгаад талархаж байна. Прокурорын эрх мэдлийг зөв тогтоож өгөх талаас эргэн харж асуудал дэвшүүлж байгаад талархаж байна. Өмгөөлөгч шүүх хуралдаанд хүчин мөхөсдөж билэг тэмдгийн чанартай болж ирснийг анхаарч прокурор, өмгөөлөгч хоёрыг нэг төвшинд оруулах нь зүйтэй гэж тусгасныг мөн дэмжиж байна. Үндсэн хуулиа  бүгдээрээ хэлэлцэж, батлуулахын төлөө байхыг уриалъя.

 

Б.Оюунцэцэг /Хэнтий аймгийн иргэн/: ИРГЭДИЙН ДУНД ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭД ХАМТАРЧ АЖИЛЛАНА

-Би хуулийн байгуул­лагад 35 дахь жилдээ ажиллаж байна. БНМУ-ын гол хууль болсон Үндсэн хууль гэдэг бидний амь, амьдралын баталгаа юм. Иймд хуулийн төслийг иргэд биднээр хэлэлцүүлж байгаад маш их талархаж байна. Өнөөдөр УИХ-ын 76 гишүүн энэ хуулийг  хэлэлцэж шийдвэрлэж чадна гэдэгт би итгэхгүй байгаа. Бүх ард түмнээр хэлэлцүүлж шийдэх учиртай. Иргэн хүн бүр үгээ хэлж, саналаа өгөх эрхтэй. Нийтээр хэлэлцүүлэх хэлэлцүүлэг явагдаж байгааг дэмжиж байна. Өнөөдөр нам төвтэй биш хүн төвтэй, иргэн төвтэй Үндсэн хуулийг бий болгох нь. Шүүгчдийг томилдог биш ард түмнээс сонгодог болохоор хуульд тусгасан нь маш зүйтэй. Бидний амь, амьдрал хуулийн дор явдаг, хуульд захирагддаг. Иймээс хуулийн хэлэлцүүлгийг дэмжиж, цаашид иргэдийн дунд хэлэлцүүлэх, сурталчлах, таниулах ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийлье.

 

Д.Нацагханд /Хэнтий аймгийн иргэн/: МОНГОЛ ХҮНЭЭ АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ БАЙЛГАХЫГ ХУУЛЬЧЛАХ ХЭРЭГТЭЙ

-Үндсэн хуулийн шинэ төслийг боловсруулан, нийтэд хэлэлцүүлэх ажлыг дэмжиж байна. Хуульд монгол хүн ажил эрхэлж, эрхээ хэрэгжүүлж, өндөр насандаа тааваар жаргах бүх нөхцөлийг суулгаж өгч байж сайн болно. Би аймгийнхаа гурилын үйлдвэрт насаараа ажиллаж ирсэн. Өнөөдөр сургууль төгссөн залуус ажил эрхлэх боломжгүй, ажлын байргүй, 40-өөс дээш насныхныг ажилд авдаггүй ийм л байдалтай байна. Иргэд ажил, орлогогүй яаж амьдрах билээ. Иймд хүнээ харсан бодлоготой, Үндсэн хуульдаа мал төрийн хамгаалалтад байна гэсэн бол өнөөдөр хүнээ төрийн хамгаалалтад оруулсан хуультай болох гэж байгаад талархаж байна.

 

Ч.Хүдэрзаан /Сүхбаатар аймгийн иргэн/: ЭНЭ УИХ ШИЙДЭХ ЭРХГҮЙ

-Төр, засагт байгаа хүмүүс ихэвчлэн болох­гүй, бүтэхгүй, буруутай зүйлүүдээ Үндсэн хууль руу чихдэг. Хууль нь муудаа биш, гажуудуулж, цоорхой, сиймхийг ашиглаж өөрсдөдөө боломж олгож байна. Дээр нь өнөөдөр мөрдөж байгаа Үндсэн хууль маань хуучирсан, учир нь хуучин системээс шинэ системд шилжсэн 1990-ээд оны асуудлыг зохицуулах тал руу хийсэн Үндсэн хууль. Өнөөдөр Монгол Улс  хөгжлийн өөр төвшинд байна. Тиймээс хуулиа өөрчлөх ёстой. Энэ өөрчлөлтийг УИХ дахь намууд, тэр дотроо олонх болсон нам шийдэх боломжгүй. Бүх ард түмэн хэлэлцэж, саналаа өгч, тусгуулж, эцэст нь гар өргөж батлуулах ёстой.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12