Чингэлэгний ченж “Сеожүүн ложистикс монголиа” Монгол Улсад татвар төлдөг үү?

2017-03-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН, Б.ЗАЯА

Монгол Улс эдийн засгийн тийм ч таатай бус нөхцөлд байна. Хэдийгээр Засгийн газар арга хэмжээ авч түр зуурамьсгааавч байгаа ч төр, иргэд бүгдээрээ бүсээ чангалах хүндхэн үүрэг хүлээгээд байгаа. Тэрчлэн энэ цаг үед хамгийн ихээр анхаарч байгаа асуудал бол татвар болоод байгаа. Төр буй дор татвар буй гэдгийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх хэрэгтэй болоод байгаа юм. Тиймээс ч үндэсний компаниуд татвараа цаг тухайд нь төлөх гэж мачийж байна.

Тэгвэл манай улсын дээрх байдлын эсрэг гэж болохоор үйлдэл хийдэг БНСУ-ын хөрөнгө оруулалтай нэгэн компанийн талаарх мэдээлэл бидэнд ирлээ. Тэр компанийн нэрийгСеожүүн ложистикс монголиагэдэг.

Тэд манай иргэд, аж ахуйн нэгжүүдийн бараа тээвэрлэж ирэхдээ Монгол Улсын хууль тогтоомжийг байнга зөрчиж, санхүүгийн булхайтай үйл ажиллагаа явуулдаг ажээ.

БНСУ-аас ирж байгаа ачаа, барааг эзэнд нь олгосныхоо дараа чингэлгийг нь зарж борлуулдаг байна. Өөрөөр хэлбэл, “Сеожүүн ложистикс монголиакомпанийнхан төмөр замын дагалдах бичгийг сольж, чингэлгийг буцааж гаргана гээд гаалийн бүрдүүлэлт хийдэг ч чингэлгийг буцаалгүйгээр энд нь зарж борлуулдаг юм байна.

Энэ нь шууд утгаараа Монгол Улсын гаалийн байгууллагыг хуурахаас гадна, цаашилбал Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн явдал гэж болно.

Тэд 2016 онд л гэхэд 380 орчим удаагийн бүрдүүлэлтээр ачаатай болон хоосон чингэлэг оруулж ирсэн байна. Эх сурвалжийн мэдээллээр жилд 2500 орчим чингэлгийг ийн хууль бусаар борлуулсан байж магадгүй ажээ. Хууль бус гэсний учир нь тус компани чингэлгээ зарж борлуулчихаад ч Монгол Улсад ямар нэгэн татвар төлдөггүй.

Чингэлгийг зарж борлуулдаг манай улсын нэр бүхий иргэнээс мөнгөө бэлнээр авч каргогоор дамжуулан БНСУ руу дамжуулдаг гэсэн мэдээлэл байна.

Өдгөө тус компанийн оруулж ирсэн 3000 орчим чингэлэг ТЭЦ-III станцын баруун талаас зарагдаж байгаа ажээ. Чингэлэг зарах утасны дугаарыг нэгэн чингэлэг дээр томоор байрлуулжээ. Бид 8861........ дугаар руу залгахад “...20 тонны чингэлэг 1.6 сая, 40 тонных нь 1.9 сая төгрөгөөр худалдана. Хүргэлт хийхгүй. ТЭЦ-3-ын баруун талд байрладаг. Гэхдээ заавал хүргүүлнэ гэвэл  хувь жолооч нарт зуучлах боломжтой. Олноор авбал үнийг жаахан буулганагэсэн юм.

Хамгийн гол ньСеожүүн ложистикс монголиаяг ийм байдлаар нэлээд хэдэн жил ажиллаж байгаа юм байна. Энэ хооронд Монголын гааль, татварын байгууллагыг хуурч, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгах нь зүйд нийцэх биз ээ. Хэрэвзээ гэм буруугүй бол монголчуудын ачаа тээврийг дөхүүлж өгдөг сайн компани байна гэж магтахад болохгүй юмгүй. Харин дээрх мэдээлэл үнэн байгаад татвар түрээсээс бултдаг бол хуулийн дагуу хариуцлага тооцох зайлшгүй шаардлагатай.

“Сеожүүн ложистикс монголиа” ХХК нь тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад 1998-2012 оныг хүртэл БНСУ-д бүртгэлтэй SJL компанийн төлөөлөгчийн газар нэртэйгээр ажиллаж байжээ. Бид энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

2 цаг 3 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

5 цаг 28 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

5 цаг 33 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

13 цаг 42 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

13 цаг 42 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

13 цаг 42 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

Өчигдөр 19 цаг 08 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Өчигдөр 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Өчигдөр 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Өчигдөр 11 цаг 56 мин