С.Шар: Монголд 200 гаруй минж бий

2017-03-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БАЯР-ОТГОН

Дэлхийн усны өдрийн хүрээнд БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Минж нутагшуулах, үржүүлэх нэгж хамтран “Минжтэй танилцъя” өдөрлөгийг зохион байгуулав. Өдөрлөгт Баянзүрх дүүргийн “Өнөр бүл” асрамжийн газрын 40 хүүхэд, Амгалан цогцолбор сургуулийн 80 гаруй сурагчид зочноор оролцлоо.  Минж нь  амьдарч байгаа газрынхаа төрх байдлыг өөрчлөн хувиргадаг, газар нутгийнхаа биоценозын бүтэц бүрэлдэхүүнийг баяжуулж, биологийн бүтээмжийг нэмэгдүүлдэг байгаль хамгааллын ач холбогдол ихтэй билээ.  Тиймээс энэ амьтныг хүүхэд багачууд болон хүмүүст танилцуулах зорилготой байв.  Минж нь  голын эрэг тохио газар суваг татах, далан барих зэргээр орчноо намагжуулж гүний усыг бий болгодог ус болон хуурай газар амьдардаг.  Байгаль эко системийн аврагч гэж нэрлэгддэг минж одоогоос 15 жилийн өмнө үүссэн түүхтэй ургамал идэштэй, сүүгээр бойжигч амьтан. Дулааны улиралд ногоон ургамлаар, хүйтний улиралд бургас, улиас зэрлэг модлог ургамлын хальсаар хооллоно.  Байгаль дээр дунджаар найман жил наслах боловч зарим бодгаль нь 15-20 нас хүртэлх тохиолдол бий.Усан дотор 15-20 минут амьсгал авалгүй гүнд нь сэлж чаддаг байна. Энэ талаар эрдэмтэд танилцууллаа. Энэ үеэр  Минж үржүүлэх, нутагшуулах нэгжийн захирал М.Энхбат  “Манай улсад хамгийн анх 2012 оны наймдугаар сарын 8-нд 16 толгой минжийг Тэрэлжийн голд нутагшуулсан. Харин 2016 оны зургадугаар сард  Туул голын эхэнд нутагшуулсан  байна.   Минжийг нутагшуулснаар цэвэр усны нөөцийг бий болгож гүний усны нөөцийг бүрдүүлдэг. Мөн дархан цаазтай газар нутагшуулахгүй бол арьс, үс нь үнэтэй байдаг болохоор хорогдох эрсдэл их байдаг” гэж байв.  Одоогийн байдлаар байгальд 24 буюу 12 хос минжийг нутагшуулсан. Мөн минж үржүүлгийн газар 30 гаруй байгаа юм. МУИС-ийн багш, биологийн ухааны доктор С.Шар “Эдгээр минжийг Орос, Германаас оруулж ирсэн. Эхний тавьсан минж мониторингийн судалгааг өвөл хийдэг. Яагаад гэвэл ул мөр олдох нь хялбар байдаг. Одоогийн байдлаар Туул  голын гурваас, дөрвөн газар байршсан байгаа. Яг тэнд энд гэдгийг зарлаад байх шаардлагагүй. Сүүлийн судалгаагаар манай орны хувьд Булган гол, Ховд гол, Тэсийн голуудад нийтдээ 200 гаруй толгой минж байна  гэсэн судалгаа бий” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12