“Буянт-Ухаа 2”  хорооллын цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх боломжтой гэжээ

2017-03-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь Улаанбаатар хотын бага, дунд орлоготой иргэдэд зориулан “Буянт-Ухаа 2” цогцолбор хороололыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс эхний ээлжийн 1620 айлын орон сууцны 30 барилга, 240 хүүхдийн 1 цэцэрлэгийг барьж 2015 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгсөн аж.

Гэвч бүрэн ашиглалтад орсон энэхүү цэцэрлэгийн ашиглалтыг хариуцах байгууллага өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаагаас шалтгаалан ТОСК нь дулаан, цахилгаан, харуул хамгаалалтын зэрэг төлбөрүүдийг барагдуулж, үргүй зардал ихээр гарах нөхцөл болжээ. “Буянт-Ухаа 2” хороолол нь ойр орчимдоо сургууль, цэцэрлэггүй бөгөөд цэцэрлэгийн насны хүүхэд олонтой, шинэ суурьшлын бүс учир оршин суугчдаас цэцэрлэгийг ашиглалтад оруулж, хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах санал, хүсэлтийг байнга ирүүлсээр байгаа аж.

Энэхүү цэцэрлэгийн асуудлаар Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн боловсролын газар, Хан-Уул дүүргийн Засаг дарга зэрэг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад удаа дараа хандсаны дүнд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2017.01.04-ний өдрийн 3/05 албан тоотоор хариу ирүүлж, Буянт-Ухаа 2 хорооллын 240 хүүхдийн цэцэрлэгийг Нийслэлийн өмчид бүртгэн авч, үйл ажиллагааг эхлүүлэх боломжтойг дурьдсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

2 цаг 3 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

5 цаг 28 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

5 цаг 33 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

13 цаг 42 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

13 цаг 42 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

13 цаг 42 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

Өчигдөр 19 цаг 08 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Өчигдөр 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Өчигдөр 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Өчигдөр 11 цаг 56 мин