Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих урамшууллыг бий болгоно

2017-03-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ЖАРГАЛ

Эрчим хүчний зохицуулах хороо болон Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага ногоон хөгжил, эрчим хүчний чиглэлд хамтран ажиллахаар санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. Энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Монгол Улс  хуулийн дагуу эрчим хүчний хэмнэлтийн үндэсний хөтөлбөртэй болох ёстой.Тиймээс олон улсын жишгийн хэмжээнд аудиттай байна. Нөгөө талаар хөрөнгийн эх үүсвэрийг хэмнэж, зарим байгууллага дээр эрчим хүчний бодитой хэмнэлт гаргах зорилготой. Бид эрчим хүчний хэрэглээгээ 15 хувь орчим хувь бууруулж чадвал жилдээ 120 тэрбум төгрөгний зардал хэмнэх боломжтой. Энэ бол тухайн байгууллага, айл өрхийн хувьд орлого нэмэгдэж байна гэсэн үг. Өнөөдөр манай  улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилдээ  таван тэрбум килобатт байгаа. 2015 онд Эрчим хүчний тухай хууль батлагдсан.  Эрчим хүчийг хэмнэх гэдэг бол байгалийн орчинтой зайлшгүй холбоотой. Дэлхийн дулаарал явагдаж байгаа энэ үед аль болох агаар мандалд хаяж байгаа бохирдлыг багасгах хэрэгтэй. Эрчим хүч хэмнэлтийн хуулийн хүрээнд  мэргэжилтэн аудитуудыг бэлтгэх эрх олголоо. Мөн байгууллага, айл өрхүүдийн хэмнэлтийн хэмжээг тодорхойлж  ажилыг эрчимтэй явуулна” гэсэн юм. Харин Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Жон Лайонс “Хөтөлбөрийн хүрээнд  Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагаас эрчим хүчний хэмнэлтийн 2017-2020 оны үндэсний хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг  туслалцаа үзүүлнэ. Мөн холбогдох яам, орон нутгийн засаг захиргаа, агентлаг хувийн хэвшилтэй хамтран ажиллаж, төслийг хэрэгжүүлнэ. Сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих санхүүгийн болон санхүүгийн бус урамшууллыг бий болгоно. Хамтран ажилласнаар төсөл боловсруулан хэрэгжүүлж,  цаашдаа эрчим хүч хэмнэх ёстойг нийгэмд ойлгуулж их хэмжээний хөрөнгө хэмнэх боломжтой гэж бодож байна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12