Цагдаагийн албаны тухай хуулийг залав

2017-03-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

УИХ-ын намрын чуулганаар батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын эх бичвэрийг цагдаагийн байгууллагад гардуулах ёслол өчигдөр боллоо. Ёслолын ажил­лагаанд УИХ-ын дарга М.Энхболд, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр нарын Засгийн газар, УИХ-ын гишүүд, цагдаагийн байгууллагын удирдлагууд оролцов.

Цагдаагийн албаны тухай хууль гурав дахь удаагаа шинэчлэгдэн батлагдаж буй юм. Анх 1993 онд Цагдаагийн байгууллагын тухай хууль батлагдаж байсан бол 10 жилийн дараа буюу 2003 онд шинэчлэн найруулж Цагдаагийн албаны тухай хууль болгон баталсан. Тэгвэл энэ удаагийн шинэчилсэн найруулгад ихээхэн өөрчлөлт орсныг салбарынхан онцолж буй. Тодруулбал, цагдаагийн албан хаагчийн нийгмийн асуудлыг сайтар тусгаж өгсөн. Хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг ал­бан хаагчдын цалин­гийн урамшууллыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндсэн цалингийн 40 хувиас хэтрүүлэхгүй байх зохицуулалтаас тусгаарласан. Түүнчлэн замын хөдөлгөөний зохицуулагч, гүйцэтгэх ажилтны ажилласан хугацааг нэмж тооцох буюу нэг жилийг 1.3 жилээр тооцох, Тахарын албанд ажиллаж байсан албан хаагчдын цолтой холбоотой зохицуулалтыг тусгаж өгсөн билээ.

Ийнхүү цагдаагийн байгууллагынхны дунд хүлээлт үүсгээд байсан хууль мөрдөгдөж эхлээд зогсохгүй, хуулийн эх бичвэрийг Цагдаагийн ерөнхий газрын Ёслол, хүндэтгэлийн танхимд хүндэтгэлтэйгээр заллаа.

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12