Ямар ч гоё эмээл үхэрт зохидоггүй

2017-03-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Буддизмыг түвдүүд ид шид, гүрэм дором, мэргэ төлөг гэх мэт луйвар болгоод, түүнийг нь монголчууд авч бүр завхруулсан. Өнө эртнээс хуваргууд сахил санваараа ягштал сахиагүйгээр үл барам шашныг олз ашгийн хэрэгсэл болгосон. Лам нар ажил хөдөлмөрөөс зайлсхийж, биеийн амрыг хөөж, тэр ч бүү хэл, завхайрч, халдварт өвчин тарааж, айраг шүүсээр бульдуулж амьдарчээ. Зовсон хүнд лам нар бодит байдлаар туслахын оронд тангадаар шүлэглэсэн ерөөл уншиж, хариуд нь эд хөрөнгө, мал хуй авч, зовлонд учирсан хүмүүнийг давхар хохироож байв. Хамгийн бузар нь лам нарын өргөл барьцанд шунасан бусармаг үйлдэл Будда багшийн сургаалд маш харш, цээрлэдэг нүгэл нь юм.

Гэхдээ хуваргууд энэ хилэнцээ өөрсдөө эдэлсэн. Гучин хэдэн онд лам нарыг хоморголон устгахад ухаантай зарим хуваргууд “Бидний буудуулах нь долоон зөв өө. Бурхан шажнаа лам хуваргууд бид даанч дэндүү бузарласан юм. Тиймээс бид үйлдсэн үйлийн лайгаа өөрсдөө биеэрээ эдлэх ёстой” хэмээн айлдаж, егүүтгэлийг бодь сэтгэлийн тэнхээгээр хүлээж авсан байдаг. ХХ зууны эхээр амандаа маанигүй алгандаа падгүй чинээлэг хүмүүс хээл хахуулиар гавж, аграм болдог муу ёрлосон бузар явдал дэлгэрсэн аж. Аль л сайхан хөөрөг лам нарт байсан нь нэгийг шивэгнэх бус уу. Том лам том хөөрөг эдлэх ёстой мэт тэнэгрэл хавтгайрчээ. Энэ бол бурхны гүн ухаан хэрхэн дампуурсны өчүүхэн нэг илрэл. Бурхан багшийн ариун сургаал, аварга хөөрөг хоёр ямар ч холбоогүй. Лам хүн гэх илүүдэл жинтэй, хоолойгоо шахсан нэгэн хойморт янцаглан ямбалах ёстой мэт сохор бишрэлд мухар сүсэгтэн залбирна. 

Тэгэхээр монгол хүний ясны өөдгүй ааш араншинд нигүүлсэнгүй шашин хүртэл тохирсонгүй. Жинхэнэ хуварга, жинхэнэ шүтлэгтэн байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ дэндүү цөөхөн биз ээ.

Монгол хүн тууштай биш бөгөөд хуурамч зан­тай. Одоогийн залуус өвөг дээдсийнхээ шаш­ныг голж, жинхэнэ ша­шин­тай учирлаа хэ­мээн өөр шашинд орж бай­на. Яагаад гэвэл эдгээр залуус бурхныхаа шашны сургаалиас юу ч мэдэхгүй юм чинь христийн шашинтай юугаа дүйцүүлж, юугаа зэрэгцүүлэх билээ. Аль ч шашны онолыг огт мэдэхгүй харанхуй хүмүүс аяга хоолны төлөө гүйж, хоёр шашныг хоёуланг мэхлэж буй нүгэлт явдал. Гадны шашин түгээгчид аяга хоол, арав таван ногоон өгч өөртөө татдаг бол манай сүм хийдүүд аяга цайны нь хэдэн бор төгрөгийг хуураад авчих нь.

Монголчуудын цусанд шингэсэн хуурамч араншин юмсан хойно шилдэг шашин хайгчид маань шинээр орсон шашнаа жинхэнээсээ шүтэхгүй шүү дээ. Энэ бол монгол авир. Эцэстээ шашин сонжигч маань гаднын шашныг мэхлэгч, бурхны шашнаас урвагч болж төгсөнө. Уг нь аль ч шашин буян үйлдэж, нүглийг тэвч гэж номлодог. Гагцхүү монгол хүнд бусдын төлөө буян үйлдээд нүглийг тэвчих тийм энэрэнгүй шаргуу зан дутдаг. Зарим монголчууд яагаад бурхны шашныг голох болов? Бурхны номоор бол хэчнээн төчнөөн сахил сахих ёстой. Зовсон шаналсныг асрах, өлссөн цангасанд өглөг хайрлах гээд буян үйлдэх болно. Шунал тачаалаа хязгаарлах ёстой. Нэг үгээр хэлэхэд бурхны шашин шүтэгч өөрөө өөртөө бурхан болж, өөрөөсөө авралыг хайх нь залхуу атлаа цэнгэлд дуртай хүнд ядаргаатай. Харин ертөнцийг бүтээгч, бүхнийг чадагч, Эзэн тэнгэрээс залхуу хүн гуйж гувшиж байгаад авралыг салгах нь биед амар. Бурхны шашныг дагагч бие, хэл, сэтгэлээ дайчилж бурхны хутгийг олохын төлөө цөхрөлтгүй бясалгах ёстой. Бүх нүглийг тэвчих ёстой. Энэ бол маш чанга тэвчээр шаардсан хэцүү сахил. Ийм хатуу зарчим монгол хүнд бөөн лай санагдаж, угийн тууштай бус халирамтгай болохоор дорхноо бууж өгч гар өргөнө. Тэгээд бүхнийг чадагч Эзэн тэнгэрийг панаалдах санаа өвөрлөнө. Аргагүй л өөдгүй хүнээс гарах араншин мөн биз?

Эзгүй их тал цөлийн тархай бутархай дураараа малчинд дэг журам баримтлах шаардлага гараагүй. Хууль сахихын ачийг хүртэж үзээгүй монгол лам хүртэл бас сахил сахих тэвчээргүй. Лам хүн олон сахил мөрдөх жаягтай. Хууль зөрчвөл бусдад хохирол нүдэн дээр учруулдаг бол ламын сахил амьдралаас хол-хийсвэр. Сахил санваараа нэг бүрчлэн сахидаг лам эдүгээ Монголоос олоход бэрх. Лам хуварга нь сахилаа сахидаггүй, хар хүмүүс нь гадна дотны ямар ч онолыг мөрдөх чадваргүй, зоргоороо монголчууд дураараа мунхаглана. Ийм зан авирын далдын амин мөрөөдөл юу байдаг вэ гэвэл эрх дарх, эд хөрөнгө, зугаа цэнгэл, эцэстээ хамгийн гол нь ажил хөдөлмөрт алд зовлогоо зүдрээхгүй, тэгсэн атлаа тансаг амьдрахад оршдог.

Монголчуудад үр дүн нь хойч үедээ тусах сургаалын дагуу зүтгэх ёс суртахуун, тэвчээр байдаггүй. Буян үйлдэх гэж биеэ жолоодохоос хулчийдаг. Учир иймээс амиа хичээсэн бэртэгчин аашаа далдуур шүтэн дагадаг. Гоё үгээр олны толгой эргүүлээд биеийн амраар эрх мэдэлтэй, баян чинээлэг аж төрөх үзэл лам нар болон улстөрч­дөөс өгсүүлээд бүх монгол хүний ходоодны мухарт өмхийрөөд л байж байдаг. Эх орныхоо төлөө, ирээ­дүйн ач гуч нарынхаа төлөө амь биеэ зориулах нь байтугай хөлсөө ч гаргахгүй амьтад. Ийм хүмүүс яаж эх болсон зургаан зүйл амьтныг өрөвдөх юм бэ? Иймээс монголчууд ядуу зүдүүгийнхээ бурууг гагцхүү өөрийн алд хар зовлогоос хай. Ямар ч гоё эмээл үхэрт зохидоггүйтэй адил нигүүлсэнгүй буддизм монгол хүнд тохирсонгүй.

Шашныг орхиё. Ардчиллыг аваад үз. Ардчилал зах зээлийн замаар замнаад арав гаруй жил өнгөрөхөд бидний амьдрал, ёс суртахуун юунд хүрэв? Өлсгөлөн, луйвар, хулгай, дээрэм. Энэ бүгд ардчиллаас ургаагүй. Гагцхүү монгол хүний яс цусны зан араншингаас үүсч байна. Ардчилал монгол хүнд гологдов уу, эсвэл монголчууд ардчилалд гологдов уу? Монгол хүн бурхан шашны сургаальд гологдсоноо хүлээвэл ардчилалд гологдож буйгаа ухаарахсан. Ухаарна гэдэг хөгжинө гэсэн үг. Монгол хүн бүхэн эх болсон зургаан зүйл амьтныг энэрэхээ байя гэхэд монгол хүн ядаж монгол хүнээ өрөвдөхсөн. Хоцрогдож дэлхийн шившиг болсон эх орноо монгол хүн бүхэн өрөвдөж, нэгдмэл хүчээр өөд татах сан. Шашныг бузарласантайгаа адил бид ардчиллыг гутаав. Монголчууд ардчилал зах зээлийн замыг сонгоод нүгэл үйлдсэнээс бус баялаг бүтээж базаав уу.

Өөдрөг үзлээр авч үзвэл бурхан-буддагийн сургаалаар гэгээрэхийн замыг дагах цаг тулгарчээ. Шарын шашин гэх Түвд-Монголын луйврын шашинтай зууралдахаа больё. Мунхаг сэтгэлээс хилэнц үүсдэг. Тэвчээр гаргаж мунхаглалаас хагацъя. Тэвчээр бол нүглийн цоож. Гэгээрсэн хүнээс сайн сайхан үзэл бодол, сайн сайхан ажил үйлс ундарна. Сайн сайхны төлөөх хүн бүрийн ариун зүтгэлийн нийлбэр улс орны дэвшил, бид бүхний амар амгалан болно. Бурхны сургааль ч ингэж номлож байна, ардчиллын онол ч ингэж ухуулж байна. Үхэр Монголд ямар ч шашин, ямар ч онол тохирохгүй гэсэн гутрангуй үзэл би сурталчлах гээгүй. Гагцхүү нигүүлсэнгүй өрөвч сэтгэлийг өөрөөсөө нээж, зан ааш, ёс сурта­хуунаа гэгээрүүлбээс бидний увайгүй мунхаг араншин зөөлөрч улс орон минь хөгжилд хүрэх зам мөрийг олно. Гэгээрсэн ард түмний эрхээ эдэлж, үүргээ биелүүлдэг нэгдмэл чармайлт хүний сайхан чанар буюу бурхны адисыг хүртэхэд ач тус болном.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12