Ард түмэн яруу найрагт хайргүй болсон

2017-03-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Өнөөдөр Дэлхийн яруу найргийн өдөр тохиож байна.  Монголчууд яруу найрагт хайртай ард түмэн.  Харин яруу найргийн хамгийн том баяр болох “Болор цом” наадам монголчуудыг яруу найрагт хайргүй  болгож байна.  Энэ наадмын үнэ цэнэ жилээс жилд унаж байгааг хүн бүхэн хэлдэг. Харин зарим яруу найрагчид наадмаа өмөөрнө, өөрсдийгөө ч өмгөөлнө.  34 жилийн түүхтэй энэ наадмыг ингэж аргацаасан байдлаар зохион байгуулж, хэн ч мэдэхгүй яруу найрагчийг өргөмжилж, бичсэн шүлгийг нь хэлэхэд ч ичмээр байдал үүсгэхээ одоо больмоор юм даа.  Монголчууд улстөр гэх зүйлд их ач холбогдол өгдөг ард түмэн. Гэхдээ утга, уран зохиолоо улс төртэй холихыг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй.  “Болор цом”-ын түүх ариун, цагаан байлаа.  Үе үеийн “Болорцом”-ын тэргүүн шүлгүүд ард түмний дунд жинхэнэ хит болдог байсан.  Яруу найрагт хайртай ард түмэн наадмаа тэсэн ядан хүлээж, хүндэлж биширч явдаг найрагчийнхаа захыг мушгиж суудаг байсан.  Үзэгчийн суудал дүүрч, алга ташилт бороо асгаж байгаа мэт шаагидаг байлаа.  Энэ жилийн түрүү бөх хэний хэн бэ гэдэг шиг энэ жилийн наадмын тэргүүн яруу найрагч хэн бэ хэмээн яруу найрагт хайртай ард түмэн таавар тааж суудагсан. Ардын уран зохиолч  Б.Лхагвасүрэн “Шагнал” /1985 он/ “Ижийтэйгээ байхад” /1998 он/,  Т.Очирхүү /1986 он/ “Чулууны магтаал”, П.Бадарч /1987 он/ “Тэмээ”,  Т.Галсан /1988 он/ “Жирмийн сүлжээ” гээд тухайн цаг үеийн тэргүүн шүлгүүдийг хэн ч мартаагүй.  Эдгээр шүлгүүдийг  дуудан уншихад сэтгэл рүү сүү эвлэж байгаа мэт омогшил, ухаарал хайрладаг байв. Дахин дахин уншмаар, сонсмоор бодогддог байв.

“Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг
Yнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг
Yнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье
Ижийтэйгээ байхад би баян байсан” гээд л 1998 оны “Болорцом”-ын тэргүүн шүлэг энэ цаг үеийн яруу найргийн  оргил.  Хэзээ ч уншигчийн сэтгэлээс гарахгүй нь ойлгомжтой.  

“Тэмээ-таван хошуу малын минь нэг
Тэмээ- таван амьд эрдэнийн минь нэг
Тэмээ- таван тивийн улсаас манайд олон бий
Тэмээ- тал, хангай, говь гурван нутагт минь бий” энгийн хэрнээ энэ ертөнцийг бүхлээр нь багтаасан мэт мөртүүдийг  бас л 1987 онд “Болорцом”-ын тэнгэр таалсан.

1990 оноос яруу найрагт шинэ салхи сэвэлзэж эхэлжээ. Хөдөөгийн бор охин “Болорцом” наадмыг зорин ирээд цомоо өвөртлөөд буцсан гэдэг.  Энэ нь “Болор цом”-ын нэр хүндийг унагаагүй.  Харин ч энгийн нэгнийг алдаршуулсан нь ард түмнийг яруу найрагт улам их хайртай болгосон.  Яруу найрагч төрдөг гэдгийг Баярхүүгийн Ичинхорлоо ард түмэнд харуулсан юм. Түүний

“Миний монголын тэнгэрийг эсгэх гэж
Бусдын од харвадаггүй
Миний монголын тэнгэрт эрхлэх гэж
Бусдын од шохоорхдог юм” гээд л “Болорцом”-ыг тайзыг эзэгнэж байлаа. Түүний энэ шүлэг уншигчдад эх орноо гэсэн сэтгэл эмэгтэй яруу найрагчаас хэрхэн төрөхийг харуулж чадсан юм.  Ийнхүү “Болорцом” тайзнаас эх орон, эв нэгдэл, эцэг эх, газар нутаг гэсэн сэдвийн хүрээнд чанартай чансаатай уран бүтээлүүд гардаг байжээ.  Бүтээлийн чанар чансааг цаг хугацааг харуулсан. Д.Цоодол /1992/ “Миний муу сайн найз нар”, Ц.Хулан /1994 он/ “Ганцхан ээждээ унших шүлэг” гээд л хүн бүхэн мэднэ. Ц.Бавуудорж  /2001 он/ “Хүрэл чоно”, А.Эрдэнэ-Очир /2002 он/ “Зам”, Ж.Мөнхбат /2005 он/ “Бурхан хүсэл”, Б.Хасар  /2008/“Он цаг урсана”,  Ц.Хулан /2010 он/ “Би Цагаан Дарь эх”  гээд л тухайн цаг үеийн чанартай бүтээлүүдэд “Болор цом” очдог байлаа. “Болор цом”-ын тайзан дээр ч жинхэнэ өрсөлдөөн явагдаж, Ш.Гүрбазар, Ч.Билэгсайхан гээд л наадмыг “нанчилдаантай” болгодог чимэг болсон уран бүтээлчид цөөнгүй байв.  Мөн “Болорцом”-ын тайзан дээр  голдуу гэгээн цагаан сэтгэл дэврээсэн, баясгасан, омогшил бадрал төрүүлсэн шүлэг “төрдөг” байлаа.  Тиймдээ ч Монголын ард түмэн яруу найрагтаа хайртай байсан.  Харин одоо ард түмэн хайргүй болсон. Хайргүй болохоос ч аргагүй.  Тэр ариун тайз уйтгар, гунигийн далай болсон. Урваач, шарваачдын талбар, улс төрийн наймаа болжээ, хөөрхий.  Одоогийн яруу найрагчид юу бичээд байна вэ, юуг уншигчдад ойлгуулах гэж улиглана вэ.  Гашуудал, гансрал, уур бухимдлаа илэрхийлэх газраа “Болорцом”-ын тайзыг гэж андуурсан, ташаарсан хүмүүс л өөрийгөө яруу найрагч гэж өргөмжлөөд явна даа. Моломжамц “Хэзээ ба хожмыг өгүүлэх Зангирмал үгс”, Б.Эрдэнэбаатар “Суурин иргэншлийн цаг”,  Б.Батсайхан “Тэр эмэгтэй” л гэнэ. Уучлаарай эрхэм яруу найрагчдаа эдгээр шүлэг чинь ард түмний шүүлтээр бол “Болор цом” –ыг тэргүүн шүлэг гэх нэрнээс тэр хол сонсогдоно.  Яруу найрагт  хайртай ард түмэн  “Болорцом”-ыг “За энэ жилийнх ч яахав. Дараа жилийн наадам гоё байх аа” гээд л хэдэн жил тэсч хүлээлээ дээ. Одоо ч залхаж байна.  “Болорцом” балар болохыг яруу найргийн алтан үеийнхэн, санаачлагчид, тэрхүү “үнэн” тэргүүн шүлгийн эзэд хүсээгүй нь лавтай.  Дараа жилийн наадам болороороо эргэн гялалзана гэдэгт даанч итгэхгүй байна даа.   

Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12