Д.Отгонбаатар: Шатсан автобусанд 6-7 хүн байсан

2017-03-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Баруун-Салаа, Халдвартын чиглэлд үйлчилж байсан УБГ-3671 улсын дугаартай автобус өнөөдөр /2017.03.21/ Сансарын тунелийн зүүн талд шатсан хэрэг гарсан. Тэгвэл энэ талаар албаны хүмүүс мэдээлэл өглөө. Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатарын хэлснээр шатсан автобусанд 6-7 хүн зорчиж явсан бөгөөд ямар нэгэн байдлаар гэмтсэн, угаартсан зүйлгүй. Мөн автобус нь 2016 оны тавдугаар сард Монгол Улсад импортоор орж ирсэн шинэ автобус байжээ.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн есөн минутын дотор очжээ. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга дэд хурандаа Н.Нямхорлоо “Бие бүрэлдэхүүн очиход тухайн автобус хүмүүсээ бүрэн буулгасан, хөдөлгүүрийн хойд хэсэг болон бүхээгийн хэсэгрүү гал түймэр тархсан байдалтай байсан. Тухайн гал унтраах анги 20 минутад, 30 литр хөөс ашиглан галыг бүрэн унтраасан. Ямар шалтгаанаар шатсаныг 14 хоногийн хугацаанд гаргана. Урьдчилсан байдлаар хөдөлгүүрийнхээ хэсгээс гал түймэр тархсан байна гэсэн эхний шинж тэмдэг илэрсэн” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12