
С.САРУУЛ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат баруун аймгуудад ажиллахаар төлөвлөөд байна. Тэрээр өнөөдөр /2017.03.21/ Баян-Өлгий аймаг руу нисч, маргааш тэндээ казак түмний Наурызын баярт оролцох байсан юм. Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Баян-Өлгий рүү 13.30 цагийн онгоцоор нисэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Тус аймагт цас их орж, манан бууж байгаагаас онгоц газардах боломжгүй болсон байна.
Эх сурвалж: www.polit.mn